Friday, August 17, 2007

Ширгэсэн, хатсан, мянга мушгиад ч нэмэргүй

Явж явж гэрийн бараа харав. Хар халуунд хамаг хөлсөө цутгуулаад л хөлийн тавхайгаа эргэтэл, хуримтлагдсан өөхөө хайлж дуустал сүм бурханы газраар явж явж ирэв.


Хэдийгээр бүхэл өдөржин хоёр хөл дээрээ зогсоогоороо гүрдийсэн ч ядарсан байдал харагдахгүй л байв. Харин...


дотор сэтгэл бол ингэж л дөрвөн хөллөчихсөн байлаа. Хурдхан шиг л гэртээ орж ирээд л нээх их уйлмаар, бүр цурхирч эхэр татаад чухам л нөгөө нус нулимсандаа хутгалдана гэдэг шиг л асгарч өгмөөр санагдаж байлаа. Тэгсэн нулимс гардаггүй ээ. Уул нь урсаад л баймаар юм.


Баахан цонхоор харж юм юм л бодлоо. Өөрийгөө өрөвдөх гэж нэг үзлээ. Юугаа ч бодож өрөвдөх вэ дээ. Харин ч утгагүй санагдав. Шүршүүрт орж зогсов. Нэмэргүй ээ. Цээжин дотор байгаад байгаа юмаа яаж гаргах вэ. Тамхи татдаг ч юм уу гэж бодсоноо нэгэнт хаясан хороо эргэж бариад яахым ч билээ. Градустай юм уудаг ч юм уу гэж бодсон нь бүр ч тэнэг санагдав. Уух дээрээ тулсан бол өнөөдөр гэртээ биш тэнд төрсөн өдрийн баярт дискодоод явах байсан байж уу.

Өрөөнийхөө мухарт шигдээд л уул нь бол уйлмаар л байсан.







Албаар уйлах гээд гунигтай хөгжим сонсож үзэв.










Хажууд тэр маань байсан ч болоосой, тэгвэл ядаж гангар гунгар гэж ярьж суугаад тайвшрах л байсан.




Уйлмаар л байсан. Гэхдээ удаан бодож, дурсаж суухдаа дотроо бол уйлаад л байсан.

1 comment:

suugimn said...

泣きたいなら思い切り泣いたらいいんじゃない。
人生って泣き笑いの世の中だからね。