Monday, April 13, 2009

Singing revolution

1980-аад оны сүүл 90 -ээд оны эхээр ардчилсан хувьсгал болсон үеийн түүхээ бид бүгд л мэднэ. Зориг агсаныг үг хэлэхэд бүгд яаж дагаж байсан бас Хонх хамтлагийн дууг яаж түрэн дуулж байснаа дурсан ярихдаа бахархдаг. Тэгвэл энэ хувьсгал бусад улс орнуудад хэрхэн болж өнгөрсөн бэ?
(Бүгдийг нь нэгтгээд нэг кино хийчихдэггүй юм байх даа... )

...Эстонийн ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан The Singing Revolution баримтат киног үзэхгүй бол болохгүй кино юм. Бальтын дуучин орон Латви, Литви, Эстони гурван улсын хоёр сая хүн гар гараа барилцан 600 километр урт цуваа болон дуулалцан жагссан түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Бальтын ард түмэн үнэхээр дуучин ард түмэн юм байна. Бас халуун оргилуун цустай ч юм. Зоригтой ч юм. Хэдэн жил хамтдаа дуулсаар байгаад тусгаар тогтнолоо олж авсныг нь бахархахаас яахав.

....Хувьсгалын хэв маяг өөрчлөгдөж байна даа. Цаг хугацаа өнгөрөх бүрийд Холливүдийн киноны зэрлэг балмад явдал улам хурц хэлбэр рүү шилжиж байгааг хараад сүүлийн үед хүмүүс догшин болоод байгаа юм уу гэж бодогдох юм. Киноны хэр барагийн аллага хядлага хүний сэтгэлийг хөдөлгөхөө больчихож. Үүн шиг хувьсгал хийхэд тэмцлийн хэлбэр, гарах үр дагавар хэрцгий рүү л шилжээд байна уу даа...

1 comment:

erhtsas said...

Сүүлийн үеийн кино зэрлэг балмад болоод байгаа гэж яг үнэн шүү. айгаад үзэхээ ч больсон. Тайван замаар асуудалд хандаж, төрийн тогтолцоог өөрчилж чадна гэдэг гайхалтай юм.