Monday, September 30, 2019
Үнээ хүүхэн үлгэр
Японы хүүхдийн зохиол, богино өгүүллэгийн мастер Огава Мимэй зохиолчийн "Үнээ хүүхэн" үлгэр.
---
Эрт урьд цагт нэгэн тосгонд бие өндөр эмэгтэй амьдран суудаг байв. Нэлээн өндөр учраас хүзүүгээ гэлжийлгэж алхдаг байв. Тэр эмэгтэй чих дүлий нэгэн аж. Сэтгэл уяхан зөөлхөн тэрбээр өөрийн ганц хүүгээ энхрийлж эрхлүүлдэг байв. Бүсгүй үргэлж хар кимоно өмсдөг байлаа. Хүүтэйгээ хоёулахнаа амьдарна. Нас жаахан хүүгээ хөтлөн гудамжаар алхаж явахыг нь тосгоны хүмүүс олонтаа харж байжээ. Сэтгэл зөөлөн, том биетэй болохоор хэн нэгэн нь “үнээ хүүхэн” гэж хоч өгсөн байв.
Эмэгтэйг гудамжаар явахад нь тосгоны хүүхдүүд “үнээ хүүхэн” явж байна гэж ховор зүйл харсан мэт бие биедээ хэлж, эмэгтэйн араас нь дагаж элдэв зүйлээр хэлж байсан ч хөөрхий эмэгтэй чих дүлий тул чимээгүй, доош харсан чигээр хөлөө чирэн гэлдэрнэ.
Үнээ хүүхэн хүүхдээ эрхлүүлэх нь бусдаас арай өөр байв. Өөрөө чих дүлий, дээр нь эцэггүй тул хүмүүс хүүхдийг нь шоглох вий гэж санаа зовнихын зэрэгцээ өөрөөс нь өөр хэн ч хүүхдийг нь өсгөхгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хүүхдээ өрөвдөн, ихэд хайрлаж энхрийлж байдаг байв. Хүү ч ээждээ хайртай байв. Ээж нь хаана л явна хүү дагаад явна.
Үнээ хүүхэн бие томтой, бусдаас илүү чадал тэнхээтэй, сэтгэл зүрх зөөлөнтэй тул хүмүүс эмэгтэйгээр хүч чадал шаардсан ажил хийлгэхээр гуйж ирдэг байв. Түлээний мод үүрэх, чулуу зөөх, ачаа тээш буулгах ачих гэхчилэн хүнд хүчир ажил хийлгүүлж байлаа. Үнээ хүүхэн ч ажил голохгүй хийнэ. Ийнхүү ажил хийж олсон мөнгөөр хүүтэйгээ өл залгуулж байв. Том биетэй, хүчтэй ч гэлээ эмэгтэй нэг өдөр өвджээ. Өвчин гэдэг хэлж биш хийсэж ирдэг билээ. Үнээ хүүхний өвчин хүнд байсан учир ажил хийж чадахгүй байлаа.
Хорвоог орхих өдөр ирэх нь гэж үнээ хүүхэн бодов. Хэрэв би үхчихвэл хүүхдийг минь хэн өсгөх билээ гэж санаа зовнив. Ингэж бодох бүрд үхье ч гэж болохгүй санагдана. Энэ бие үхлээ ч сүнс ч болтугай болоод хүүхдээ харж хамгаалах юм сан гэж залбирч байв. Эмэгтэйн том зөөлөн харцтай нүднээс нулимс том томоор урсана. Үнээ хүүхэн хувь тавилангаа өөрчилж чадсангүй ээ. Хүнд өвчин байсан учраас хүүхэн удалгүй нас баржээ.
Тосгоны хүмүүс үнээ хүүхнийг өрөвдөж дурсаж байв. Хүүдээ ямар их санаа зовж шаналж байсныг нь мэдэх толгойтой бүхэн хүүхний хойноос гашуудаж байлаа. Тосгоны хүмүүс цугларч үнээ хүүхний оршуулга үйлджээ. Ард өнчин хоцорсон хүүг бүгдээрээ харж асарч өсгөхөөр болцгоожээ. Хүү нэг айлаас нөгөө айл руу дамжин явсаар өсөж том болжээ. Хүү баяртай явдал болсон ч гунигтай явдал болсон ч эхийгээ үргэлж санаж дурсаж байв.
Хавар, зун, намар, өвөл ээлжлэн өнгөрөх хэдий ч хүү ээжийгээ санаж үгүйлсээр байв. Өвлийн нэг өдөр хүү тосгоны хил болсон уулыг харж зогсож байтал уулын цастай хэсэгт ээжийнх нь сүүдэр гэнэт харлан харагдаж гэнэ. Хүү ихэд гайхсан ч юу харснаа хэнд ч хэлсэнгүй.
Ээжийгээ санах бүрийд хүү тосгоноос гарч уул нурууд харж зогсдог болов. Цэлмэг өдөр ээжийнх нь хар сүүдэр тодрон харагддаг байв. Ээж нь чимээгүйхэн хүүгээ хамгаалан харж байгаа мэт өөрт нь санагдах аж. Хүү энэ тухай хэнд ч ам нээж хэлээгүй ч тосгоны хүмүүс энэ тухай мэджээ. “Баруун ууланд үнээ хүүхэн харагдсан.” гэж хүмүүс ярих болов. Хүмүүс баруун уул харж үнээ хүүхэн гарч ирэхийг хүлээж харж зогсох болов гэнэ.
Хүүдээ санаа зовж, тэр ууланд сүүдэр нь харагдсан байхаас гарцаагүй гэж хүмүүс ам дамжин ярих болов. Хүүхдүүд цэлмэг өдөр баруун уулыг ширтэн “Үнээ хүүхэн, үнээ хүүхэн” гэж ам амандаа шаагилдана.
Гэвч хавар болж цас хайлж, үнээ хүүхний сүүдэр бага багаар арилж, цас бүрэн арилахад сүүдэр бүр харагдахаа больжээ.
Дараагийн өвөл болоход цас уулыг нөмөрч, баруун ууланд үнээ хүүхний сүүдэр бага багаар тодрон гарч ирэв. Хүүхэд томчууд бүгд өвөлдөө үнээ хүүхний тухай элдэв яриа ярьж өнгөрөөх болов. Хүү ээжийгээ санаж үгүйлэн өдөр бүр уул ширтэх болжээ.
“Үнээ хүүхэн дахиад л баруун ууланд харагдсан. Хүүгийнхээ хойноос их санаа зовсны шинж биз. Өрөвдөлтэй юм” хэмээн тосгоны хүмүүс ярин хүүг өсгөн тэжээж байлаа. Хавар болж дулаарахад үнээ хүүхний сүүдэр цастай хамт алга болно.
Ийнхүү өвөл болох бүрд баруун ууланд үнээ хүүхний сүүдэр гарч ирдэг байлаа. Энэ хугацаанд хүү ч өсч том болж, тосгоноос холгүй газар худалдаачны туслах болж сурахаар явжээ. Хүү тосгонд байх үед баруун ууланд хайртай ээжийнхээ сүүдрийг харж байв. Тосгоны хүмүүс хүүг явсан ч цас орж баруун ууланд үнээ хүүхний сүүдэр харагддаг тухай ээж хүүгийн хүйн холбооны тухай ам дамжин ярьсаар байв. “Үнээ хүүхний сүүдэр жижигхэн харагдаж байх чинь. Дулаарч байгаагийнх биз” гэж тэнгэр хангайн байдлыг үнээ хүүхний сүүдрээр шинжиж ярьцаадаг болцгоосон гэнэ.
Үнээ хүүхний хүү нэг хавар баруун уулан дээрх ээжийнхээ сүүдэрт хэлэлгүй худалдаачны гэрээс оргож галт тэргэнд сууж төрсөн нутгаа орхин өмнөдийн нутаг руу яваад өгчихжээ. Тогсоны хүмүүс хэн нь ч хүү хаашаа явсан, хаана байгаа тухай сураг гаргаж чадсангүй. Зун өнгөрч, намар болж, дараа нь өвөл болов.
Тосгон, эргэн тойрны уул нурууд цасанд дарагдав. Хачирхалтай явдал бол тэр жил баруун ууланд үнээ хүүхний сүүдэр үзэгдээгүй гэнэ.
Үнээ хүүхний сүүдэр харагдахгүй болсонд тосгоны хүмүүс гайхаж “Хүү тосгоноос бүр явсан болохоор ээж нь хүүгээ харж хандах хэрэггүй болсных биз” гэж өөр хоорондоо ярилцаж байв.
Тэр өвөл өнгөрч, хаврын урь оржээ. Тосгоны цас хараахан хайлж амжаагүй, шал пал болсон байв. Нэгэн орой тосгонд том биетэй эмэгтэй хүн гэлдрэн алхалж байв. Түүнийг харсан хүмүүс гайхан цочирджээ. Учир нь тэр эмэгтэй үнээ хүүхэн байв.
Үнээ хүүхэн яагаад, хаанаас гарч ирсэн болохыг хүмүүс гайхан ярилцана. Шөнө дунд үнээ хүүхний алхаж байхыг хэд хэдэн хүн харжээ. “Үнээ хүүхэн хүүгээ төрсөн тосгоноо орхиод явсныг мэдээгүй бололтой. Хүүгээ хайж шөнө дунд тосгоноор алхалж байгаа байх” гэж таамаглаж байлаа. Цас бүрэн арилж хөлний мөр ч харагдахаа болив. Модод мөнгөн бүйлсээр бүрхэж, шөнөдөө гэгээтэй урин цаг иржээ. Нэгэн шөнө үнээ хүүхэн тосгоны харанхуй буланд зогсон уйлж байхыг хүмүүс харжээ. Харин дараа нь хэн ч үнээ хүүхний барааг харсангүй. Үнээ хүүхэн хаачсныг хэн ч мэдсэнгүй.
Түүнээс хойш өвөл болсон ч ууланд үнээ хүүхний сүүдэр үзэгдэхээ больсон гэнэ.
Үнээ хүүхний хүү өмнөдийн цас ордоггүй улсад ирж хамаг чадлаараа хичээн ажиллаж, нэлээн хөлжиж гэнэ. Тэгтэл өөрийн төрсөн нутаг орноо санан үгүйлэх болов гэнэ. Буцаад харьсан ч төрсөн эх, ах дүү байхгүй ч гэлээ хүүхэд байхаас өсгөж тэжээсэн хүмүүс бий гэж бодон тосгон, тосгоны хүмүүсийг эргэн дурсав. Тэр хүмүүст баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэхгүй бол болохгүй гэж бодлоо. Хүү зөндөө бэлэг, мөнгө бэлдэж, төрсөн тосгондоо иржээ. Хүү тосгоны хүмүүст ач тус санаж явдаг сэтгэлээ хэлж, хүмүүс ч хүүд баярлаж байгаа илэрхийлэв.
Үнээ хүүхний хүү тосгоны төлөө ямар нэг зүйл хийе гэж бодож тогсонд том газар худалдаж авч алимны мод олныг тарив. Хүү том амттай алим ургуулж, өөр улс орон руу илгээж байлаа. Хүү олон хүн ажилд авч ажиллуулж, алимны моддоо бордож, өвөл хүйтнээс хамгаалж хучин, цасанд даруулахгүйг хичээж байлаа. Модод улам өндөр ургажээ. Нэг хавар том талбай цасанд дарагдсан мэт алимны цэцэгс цэцэглэжээ. Нар өдөржин цэцэгсийг алтан туяагаараа гэрэлтүүлж зөгий цэцэгс дунд зогсоо зайгүй бал түүж байлаа. Зуны эхэн сар хөх өнгөтэй жижиг бүйлс гарч ирэв. Бүйлс бага багаар томорч байсан ч гэнэт хорхойд идэгдэж бүх жимс газар уначихжээ. Дараа жил, түүний дараа жил ч яг адилхан явдал давтагдаж , жимс бүгд уначихсан гэнэ. Үүнд ямар нэг учир бий гэж хүмүүс таамаглаж байв. Тосгоны нэгэн мэргэн өвгөн хүүд хандаж “Ямар нэг хараал хүрсэн байх. Чи ямар нэг болохгүй зүйл хийсэн үү?” гэж асуужээ. Үнээ хүүхний хүүд сэжиглэж бодох зүйл огт байсангүй.
Хүү ганцаараа үлдэж, чимээгүй дотроо ухаж бодтол тосгоноос гарч явснаас хойш ээжийнхээ сүнсийг тоохгүй орхисноо санаж гэнэ. Тосгонд эргэж ирсэн ч нэг л удаа булшийг нь эргэснээс лам залж мөргөл үйлдээгүй аж. Ээж нь хэр их хайрлаж энрхийлж байсныг, тэнгэрт хальсны дараа ч тэр хүүгийнхээ хойноос санаа тавьж харж хамгаалж байсныг санаж, харин өөрөө хүйтэн сэтгэл гаргаснаа анзаарчээ. Ээжийгээ уурлуулж гомдоосных байх гэж хүү бодож хүү лам залж тосгоны хүмүүсийг дуудаж ээжийнхээ булшинд очин хойдохын ерөөл тавиулжээ.
Дараа жилийн хавар алимны модод цагаан цас адил бүхэлдээ дэлгэрч талбайг бүрхэв. Зун хөх үр гарав. Жил бүр хорхойд идүүлж байсан болохоор энэ жил ч мөн адил тэгэх биз гэж бодож байв. Тэгтэл тэр жилийн зунийн нэг өдөр олон жижиг сарьсан багваахай нисэн иржээ. Шөнө бүр сарьсан багваахайнууд муу өт хорхойг түүж идэж байв. Тэр дунд нэг том сарьсан багваахай байлаа. Яг л хатан хаан нь бололтой бусад сарьсан багваахайнуудаа залж байх шиг харагдав. Тэргэл сартай, цэлмэг шөнө ч үүлтэй бүрхэг хав харанхуй шөнө ч сарьсан багваахайнууд алимны моддын дээгүүр нисэж байв. Тэр жил алим өт хорхойд идүүлэлгүй, бодож байснаас их ургац хураажээ. “Үнээ хүүхэн сарьсан багваахай болж хувиран хүүгээ хамгааллаа” гэж тосгоны хүмүүс эхийн сайхан сэтгэлийг бишрэн ам дамжин ярьцгаав.
Дараа жилийн зун, түүний дараа жилийн зун ч том сарьсан багваахай бусад сарьсан багваахайнуудаа залж чиглүүлсээр шөнө бүр алимны моддыг өт хорхойноос хамгаалах болов. Түүний ачаар алим хорхойд идүүлэлгүй бүрэн бүтэн ургаж, хүү их ургац хураах болов. Ийнхүү үнээ хүүхний хүү дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарсан гэдэг.
----
Wednesday, September 25, 2019
Ах дүүс
Нэг зун би гэж гэрийн ажилд мааруу юм болхоороо халуун плиткан дээр тавьсан байсан хайлсан тостой шанага нүцгэн гараараа барьж аваад, түлэгдэхдээ цочоод салгалаад шидээдэх сэн чинь явж явж том ахын хүзүү, нуруун дээр очоод буучихдаг юм. Тэгээд л ахыг орилоод л өвдөөд л сүйд болох байх гээд л харсан чинь ердөө л амандаа "Өө" гэчихээд л цамцаа тайлж тавьчихаад миний шидсэн шанага, асгасан тосыг цэвэрлэж эхлэж байгаан. Түлэгдэлтэнд түрхдэг тос олчихоод ахын нуруу, хүзүүг хартал хачин аймаар улайгаад, цэврүү дүүрэн үсэрчихсэн байж билээ. "Өвдөж байна уу" гэсэн чинь "зүгээр ээ" гэж. Аав маань бодь хүн байсан. Том ах маань бас нэг бодь хүн байх.
"Аугаа жүжигчинтэй хийсэн ярилцлага"
Стивен Ликок
Аугаа жүжигчинтэй уузах гэж нэлээн хүндрэл бэрхшээлийг туулсны эцэст түүний номын сангийн нам гүм өрөөнд ярилцлага авахаар болсон юм. Жүжигчин тухлаг гүн буйдан сандалд сууж бодолдоо автан бидний байгааг ч анзаарахгүй байлаа. Түүний өвдөгний хавьцаа уран сайхнаар авахуулсан зураг нь байх бөгөөд аугаа жүжигчин түүний үл ойлгогдох нууцыг тайлахыг хичээх мэт тас гөлрөн ширтэх аж. Бид энэ зуур түүний тохойн тушаа ширээн дээр тавьсан хар цагаанаар буулгасан сайхан зургийг нь мөн таазнаас дүүжлээстэй гайхалтай хөргийг нь харж амжлаа. Энэ бүхнийг бид сандал дээр суухын зуур л анзаарцгаасан юм. Биднийг тэмдэглэлийн дэвтрээ гаргах үед аугаа жүжигчин бидэн рүү харав.
“Ярилцлага гэнээ?” гэж хэлэхэд нь түүний хоолойноос залхсан ядарсан өнгийг мэдрэгдэв. “Дахиад л ярилцлага!”
Бид бөхийв.
“Сурталчилгаа!” гэж өөрөө өөртөө бувтнан “Сурталчилгаа!. Яагаад заавал бид, жүжигчид, ийм сурталчилгаанд оролцож байх ёстой юм бэ?”
Бид үг бүрийг нь хэвлэж, гаргах бодолгүй байгаа гэж уучлал гуйн тайлбарлатал “Юу?! Хэвлэхгүй гэнээ?! Нийтлэхгүй гэнээ?! Тэгвэл яах гэж...”
Бид түүний зөвшөөрөлгүйгээр хэвлэхгүй гэдгээ нэг юм тайлбарлав.
“Аа тийм учиртай юм бий. ” гэж өнөөх л залхсан байдалтай хэлээд “Миний зөвшөөрөлгүй гэнээ... За за, тэгэхээр би зөвшөөрөхөөс өөр яах билээ. Дэлхий, ард түмэн надаас үүнийг хүлээж байгаа. Юу хүссэнээ л хэвлэ, гарга. Надад магтаал хэрэггүй, нэр хүнд ч хамаагүй. Дараа дараагийн үеийнхэн намайг үнэлэх болно. Гэхдээ...” гэж тэр дууны өнгөө чухал болгоод “надад бичсэн зүйлээ урьдчилж илгээхээ мартав аа. Би зарим нэг засвар хийж магадгүй” гэв.
Бид зөвшөөрсний тэмдэг болж тонголзов.
“За одоо” гэж бид яриагаа эхлэн “таны уран бүтээлтэй холбоотой хэдэн асуулт асуухыг зөвшөөрнө үү. Юуны өмнө таны бодлоор жүжгийн яг ямар төрөлд таны уран чадвар, авъяас илүү тод гардаг вэ? Эмгэнэлт эсвэл инээдмийн жүжиг гээд...” гэж асуув.
“Аль алинд нь” гэж Аугаа жүжигчин хариулав.
“Өөрөөр хэлбэл таны гоц авъяас аль алинд нь давамгайлдаггүй гэсэн үг үү” гэж бид лавлав.
“Үгүй ээ. Миний авъяас аль алинд нь тэргүүлдэг юм” гэж тэр хэлэв.
“Уучлаарай” гээд бид “Бид хэлэх гэсэн санаагаа бүрэн тод гаргаагүй бололтой. Бид юу гэж асуух гэсэн юм бэ гэхээр та өөрийгөө энэ хоёр төрлийн аль нэгэнд илүү сайн байж чаддаггүй гэсэн үг үү гэх гэсэн юм” гэж асуув.
“Үгүй дээ” гээд Аугаа жүжигчин гараа урдаа бариад (бидний сайн мэдэх, шүтэн харах дуртай гайхамшигтай хөдөлгөөн юм) арслан мэт толгойгоо хойш өргөхөд арслангийн дэл шиг үс нь арслангийнх шиг дух руу нь налан унав. Тэрээр “Үгүй дээ. Би аль алинд нь сайн. Миний авъяас эмгэнэлт болон инээдмийн жүжгийн аль алиныг нь шаарддаг юм” гэлээ.
“Өө, тийм үү” гэж бид нэг юм ойлгоод “Тийм болохоор та Шекспирын жүжигт тоглох гэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ?” гэж асуулаа.
Аугаа жүжигчин хөмсгөө зангируулав.
“Зөв болгож хэлвэл Шекспирын зан чанар миний тоглолтоор илрэх юм” гэв.
“Өө тэгэлгүй яахав. Нээрээ тийм л дээ” гэж бид өөрсдийн тэнэглэлдээ ичиж ам амандаа бувтнав.
“Би Гамлетын дүрд тоглох гэж байгаа” гэж аугаа жүжигчин үргэлжлүүлээд “Цоо шинэ Гамлет гарч ирнэ гэж хэлэхэд буруудахгүй” гэлээ.
“Шинэ Гамлет гэнээ!” гэж бид гайхсандаа дуу алдан “Шинэ Гамлат? Ийм зүйл байж болно гэж үү?” гэлээ.
“Бололгүй яахав” гэж аугаа жүжигчин хариулаад арслангийн тэргүүн мэт толгойгоо ургаш болгон “Би энэ дүрийг судлах гэж олон жил зарцуулсан. Гамлетын дүрийг өнөөг хүртэл буруу тайлбарлаж байсан” гэв.
Бид гайхан цочирдон сууж байлаа.
“Өнөөг хүртэл бүх жүжигчид” гэж үргэлжлүүлээд “зүрхэлж хэлэхэд өөрсдийгөө жүжигчид гэж нэрлэгсэд, өөрөөр хэлбэл надаас өмнө жүжиглэхийг оролдогсод тэр дүрийг гаргахдаа байнга алдаж байлаа. Тэд Гамлетыг хар нөмрөгтэй тоглож байлаа” гэв.
“Тийм, тийм. Хар нөмрөгтэй байдаг!” гэж бид яриаг таслан дуугарав.
“Тийм шүү. Энэ бол ёстой утга учиргүй юм” гэж аугаа жүжигчин яриагаа үргэлжлүүлэн ард байгаа номын шүүгээнээс хоёр гурван хүнд боть ном гаргаж ирэв. “Та нар Элизабетийн үеийг судалсан уу?” гэлээ.
“Ямар үе гэнээ?” гэж бид даруухнаар лавлав.
“Элизабетийн үе гэж сонссон уу?”
Бид дуугүй л байлаа.
“Эсвэл Шекспирын өмнөх үеийн эмгэнэлт үеийг?” гэж асуув:
Бид нүдээ бууруулав.
“Хэрэв та нар судалсан бол хар нөмрөгтэй Гамлет гэдэг байж болшгүй юм. Та бүхэнд ухаарах сөхөө байваас би тайлбарлаж болно. Шекспирын үед хэн ч хар нөмрөг өмсөж байгаагүй юм. Тийм зүйл ч байгаагүй” гэв.
“Тийм бол та яаж Гамлетыг гаргах вэ?” гэж бид гайхсан, сониучирхсан, бахархсан өнгөөр асуув.
“Бор нөмрөг өмсөнө” гэж Аугаа жүжигчин хэлэв.
“Бурхан минь” гэж бид дуу алдан “Энэ чинь нээлт байна!” гэж бахдав.
“Тийм ээ. Энэ бол нээлт” гэж тэр батлаад “Энэ гэхдээ миний олон санаануудын зөвхөн нэг нь. Миний гол үзэл санаа Гамлетын сэтгэл зүйг илэрхийлэхэд гарна” гэв.
“Сэтгэл зүй гэнээ!” гэж бид асуув.
“Тийм ээ, сэтгэл зүй. Гамлетыг үзэгчдэд ойлгуулахын тулд, би маш их зовлон тээж яваа хүн гэж харуулахыг зорьж байна. Түүнийг Weltschmerz[1] зовоож тарчлааж байгаа. Мөн тэр Zeitgeist[2] –н бүхий л ачааг нуруундаа үүрч яваа. Мөн чанарын хувьд мөнхийн үгүйсгэл түүнийг дагаж байгаа”
“Та түүний үүрч буй ачаа арай дэндүү байжээ гэж хэлэх гэсэн юм уу?” гэж бид аль болох цоглог асуув.
“Түүний хүсэл зориг мохсон” гэж Аугаа жүжигчин бидний асуултыг үл тоомсорлон үргэлжлүүлэн “тэр нэг зүг рүү тэмүүлээд нөгөөг нь хаядаг. Тэр нэг там руу унаад, дараа нь тэнгэр хүртэл нисдэг. Түүний хөл газрыг хайх ч агаар дээр л гишгээд байдаг” гэв.
“Гаймшигтай! Үүнийг судалж олж мэдэхэд маш олон нарийн бүтэц зохион байгуулалт хэрэгтэй байх даа?” гэж бид асуув.
“Бүтэц гэнээ!” гэж аугаа жүжигчин арслан мэт инээн “Ухаан бодлын бүтэц, хүч чадлын зохион байгуулалт, соронзонгийн...”
“Аанхаан, тог цахилгаан” гэж бид хэлтэл
“Үгүй ээ” гэж Аугаа жүжигчин хэлээд “Та нар ойлгохгүй байна. Би энэ бүхнийг өөрөө хийсэн юм. Жишээ нь үхлийн тухай ганцаарчилсан яриа байна. Та нар мэднэ биз дээ?” гэв.
“Орших уу, эс орших уу?” гэж бид эхлэв.
“Зогс” гэж Аугаа жүжигчин хэлэв. “Одоо бодоцгоо. Энэ ганцаарчилсан яриа. Яг мөн шүү. Үүнд л учир нь байна. Энэ бол Гамлет өөрөө өөртөө дотроо хэлж буй үг юм. Минийхээр бол ямар ч үг дуулдах ёсгүй. Бүх яриа чив чимээ, нам гүмд болох юм”
“Та үүнийг яаж хийх болж байна вэ?” гэж бид асуувал
“Зөвхөн нүүрний хувирал, хөдөлгөөнөөрөө”
Тэнгэр минь! Ингэж болно гэж үү? Бид жүжигчин рүү шимтэн харав. Энэ удаа нүүр рүү нь сайн харав. Бид үүнийг жүжигчин хийж чадах юм байна гэж анзаарч эхлэв.
“Би үзэгчдийн өмнө гэж ирээд нүүрний хөдөлгөөнөөр ганцаарчилсан яриаг хийнэ” гэж аугаа жүжигчин хэлэв.
Аугаа жүжигчин ийн ярихдаа тэр гараа зангидан дүрдээ орон сэтгэл хөдлөл, бодол, итгэл найдвар, эргэлзээ, шаналал нэг нэгээр илрэн байв. Бид энэ бүгдийг түүний байдлаас дараалан харах шиг болов.
“Гайхамшигтай!” гэж бид ам амандаа шивнэлдэв.
“Шекспирын үг”гэж аугаа жүжигчин хэлэх үед нүүрний төрх урьдын хэвийн байдалд орж “ямар ч хэрэггүй. Миний тоглолтонд огт хэрэггүй. Би бүгдийг хасна. Жүжигт ийм хэсэг их байх болно. Гамлет гавал барьж зогсдог алдарт хэсгийг жишээ болгоё. Шекспир “Ай, хөөрхий Йорик! Би түүнийг сайн мэддэг байлаа...” гэж хэлсэн байдаг”гэв.
“Тийм, тийм!” гэж бид өөрийн мэдэлгүй ам булаалдаж “Хязгааргүй ухаант хүн...” гэтэл
“Та нарын дуудлага аймшигтай сонсогдож байна” гэж жүжигчин хэлэв. “Та нар цааш нь сонс. Миний онолоор бол жүжигт ямар ч үг хэрэглэхгүй. Ганц үг хэрэглэхгүй. Гавал барихдаа би маш удаан, тайвнаар тайзан дээр гарч ирнэ. Дараа нь чив чимээгүй хэвээр гавлыг алган дээрээ тавьсан хэвээр багана налж зогсоно”
“Гайхалтай!” гэж бид хэллээ.
“Дараа нь тайзны голоор сүрлэг гэгч нь алхаж энгийн нэгэн модон вандан дээр очин гавал ширтэн түр зуур сууна” гэв.
“Хэлэх ч үг алга!”
“Дараа нь би тайзны ар руу явж хэвлийгээрээ газар хэвтэнэ. Ингэхдээ нүдний өмнө гавлаа барьсан хэвээр байна. Ийм байрлалтай хэсэг зуур байж байгаад Йорикийн гунигт түүхийг харуулахаар хөл, гэдсээ хөдөлгөн ургаж удаан мөлхөнө. Эцэст нь гавлыг гараасаа салгалгүй үзэгчид рүү нуруугаа харуулж гэнэтийн хөдөлгөөн хийж найзаа алдсандаа шаналж буй Гамлетын тэр их уй гашууг харуулах болно”
“Яаж ингэж сэтгээ вэ!” гэж бид дор дороо гайхаж бахдсандаа дуу алдацгааж “Энэ зүгээр нэг хувьсгал биш, харин хувьсал болж байна” гэцгээв.
“Аль алиар нь л нэрлэ” гэж аугаа жүжигчин хэлэв.
“Ер нь та Шекспиртэй Шекспиргүй болох юм байна гэсэн үг бус уу?” гэж бид үргэлжлүүлэв.
“Яг тийм. Шекспиргүй байхад болно. Түүнгүйгээр би маш ихийг хийж чадна. Шекспир надаас зуурчаад байгаа юм. Миний хэлэх гэсэн санаа бол Шекспир биш. Түүнээс илүү учир агуулгатай, өргөн хүрээтэй, илүү...юу ч гэмээр юм...илүү аугаа” Ингэж хэлээд аугаа жүжигчин дуугаа хураав. Бид харандаагаа өргөсөн хэвээр хүлээж байлаа. Тэгтэл түүний нүд хурцаар гэрэлтэн “Миний хэлэх гэсэн санаа бол би өөрөө юм” гэж шивнэв.
Ингэж хэлээд тэр суудал дээрээ юу ч үл дуугаран хөдөлгөөнгүй суусаар байв. Бид чимээгүй болгоомжтойгоор дөрвөн хөллөн хаалга хүртэл мөлхөж, дараа нь тэмдэглэлийн дэвтрээ амандаа зуун шатаар бууцгаав.

Жич. Шог зохиолч Стивен Ликокийн инээдмийн өгүүллэгүүдээс манай ээж орчуулж гаргах гэж байгаад амжаагүй. Тэрийг нь хэвлүүлчих санаатай өөрөө бас нэмж хэдэн өгүүллэг орчуулж үзэж байна. Үүний нэгийг блоглолоо. Засвар хийлгүй шууд тавьсан болохоор алдаа байвал хэлээрэй. Энэ номыг гаргахад өгүүллэгүүдэд нь таарсан хошин зураг хийвэл зүгээр байх гэж бодоо л байна.
Миний алдсан доллар
Миний алдсан доллар
Стивен Ликок
Миний найз Тодд надад нэг долларын өртэй юм. Мань хүн мөнгө зээлээд арван хоёр сар өнгөрсөн ч би буцааж мөнгөө авна гэж өчүүхэн ч төдий найдахгүй байгаа бөлгөө. Тоддтой уулзах бүрд мань эр надад нэг долларын өртэй эсэхээ санаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй харагддаг юм. Тааралдах бүрийд л бид байнга нөхөрсөг найрсагаар уулзалдана. Миний доллар түүний толгойноос аль хэдийн арчигдсан нь тодорхой. Би хэзээ ч тэр мөнгөөний барааг харахгүй гэдгээ бүрэн ойлгосон л доо.
Нөгөөтэйгүүр Тодд надад нэг долларын өртэй гэдгийг би насан туршдаа санаж явна гэдгээ сайн мэдэж байна. Миний энэ өрийг мартаж чадахгүй байгаа нь бидний нөхөрлөлд ямар ч саад учруулахгүй гэдэгт харин итгэлтэй байгаа. Өөр хүмүүс яадгийг мэдэхгүй, гэхдээ хэн нэгэн надад өртэй бол би үхэн үхтлээ бодсоор л байх болно.
Яг юу болсныг эхнээс нь өгүүлье. Тодд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын найманд Бермудын арал руу явахынхаа өмнө надаас нэг доллар гуйсан билээ (Энэ өдрийг, юмыг яаж мэдэх вэ, Тоддын нүдэнд тусаж магад гэж бодоод тодорхой хэлж байгаа юм). Тодд такси барихад нэг доллар хэрэгтэй байсан болохоор би түүнд зээлсэн юм. Энэ бүхэн маш энгийн, болдгоороо л болсон. Бүх зүйл дуусах хүртэл чухам юу болсныг сайн ухаараагүй юм. Тэр зүгээр л “Надад нэг доллар түр зээлээч” л гэсэн. Тэгэхэд нь би “Бололгүй дээ. Нэг доллар яг болох уу?” гэж асуусан юм.
Тодд надаас мөнгө зээлж байхдаа гарцаагүй буцааж төлнө гэж би мэдэж байсан, үгүй ээ, бүр бат итгэлтэй байлаа. Бермудын арал Гамильтоноос Тодд надад захидал илгээсэн билээ. Дугтуйг задалж байхдаа тэнд өнөөх доллар маань байх болов уу гэж найдаж байлаа. Гэвч тэнд мөнгө байгаагүй. Тодд ердөө тэнд зуугаас дээш хэмтэй дэндүү халуун болж байгааг бичсэн байлаа. Энэ тоо миний толгойг хэсэг зуур эргүүлж дөнгөв.
Тодд гурван долоо хоногийн дараа эргэж ирэв. Би түүнийг галт тэрэгний буудалд тосохоор явлаа. Нэг долларынхаа төлөө биш л дээ. Зүгээр л би түүнийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг болохоор л тэр. Гурван долоо хоног байхгүй байж байгаад ирэхэд хэн нэгэн буудалд хүлээж байвал таатай байх болов уу л гэж би бодсон юм. Уулзаад би хэллээ: “Такси бариад клуб руу явцгаая”
“Яах юм бэ. Алхаад явъя” гэж тэр хэлэв.
Бид тэр оройг Бермудын арлын тухай ярилцаж хамтдаа өнгөрүүлэв. Би бүх л цагийн туршид зээлсэн нэг долларын тухай бодож байсан ч энэ тухай дуугарсангүй. Шууд хэлчихэж зүрхэлсэнгүй. Би түүнээс Бермудын арлуудад ямар мөнгөн тэмдэгт хэрэглэдгийг мөн америк долларын ханш ямар байгааг л асуусан. Доллар гэж хэлэхдээ би бага зэрэг өргөлт өгсөн боловч энэ нь тийм бүтэлтэй болсонгүй.
Хэсэг хугацааны дараа (би долоо хоног бүр Тоддтой клубт уулздаг юм)би түүнийг зээлсэн долларынхаа талаар огт санахгүй байгааг анзаарч мэдэв. Нэг удаа би түүнээс Бермудын арал явахад хэр их зардал гарсныг асуутал тэр данс хөтлөөгүй гэж хариулсан юм. Дараа нь ирснээс хойш гэртээ тухалж чадсан эсэхийг лавлатал тэр аяллын талаар аль хэдийн мартсан гэлээ. Ингээд бүх юм зүйл дууссаныг би мэдсэн юм.
Энэ бүхний эцэст би Тоддод ямар нэг өш хонзон санаагүй. Би зүгээр л түүнийг надаас зээлсэн мөнгөө мартсан хүмүүсийн жагсаалтад нэмж оруулсан юм. Үнэндээ тэнд тийм ч олон хүн байхгүй л дээ. Би тэдэнтэй бусадтай адил л харьцдаг ч гэлээ надад өртэйг нь мартахыг машид хүсдэг юм.
Тоддтой би байнга л уулзалддаг. Ердөө хоёр өдрийн өмнө бид хамтдаа өдрийн хоол идэх үедээ мань эр харваас элдэв юм бодсон шинжгүй гэнэт Польшийн тухай ярьж эхлэв. Тэр Польшид хэн ч өрөө төлдөггүй тухай сонирхуулж өгүүлдэг байна шүү. Ийм яриа түүнд өнөөх өрийг санагдуулахгүй байна гэж баймааргүй юм даа гэж та бодож байна уу? Үгүй дээ, тэр өрөө санаагүй.
Цаг хугацаа өнгөрөхүйд нэгэн шаналалт бодол толгойд минь орж ирсэн юм. Юу вэ гэхээр ийм байна. Хэрэв Тодд надаас доллар зээлээд түүнээ мартсан байх ахул, онолоор бол, би ч бас хэн нэгнээс мөнгө зээлээд мартсан байж болохыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс олон ч байж магад. Энэ тухай бодох тусам төдий чинээ надад хэцүү байв. Учир нь хэрэв би өрөө мартчихсан бол булшинд ортлоо үүнийгээ төлөхгүй байх нь тодорхой байлаа.
Хэрэв тийм хүмүүс байвал би тэднийг ил тод хэлээсэй гэж хүсэж байна. Гэхдээ бүгд шууд, нэг амьсгаагаар биш л дээ. Тодорхой дэс дараатайгаар, бүх нэрийг бичиж тэмдэглэж авахад хялбараар цагаан толгойн үсгийн дарааллаар байвал сайн. Үүнд би мөрийтэй хөзрийн тоглоомын үеэр ганц доллар зээлж мэдэх хүмүүсийг хамруулаагүй шүү. Би бас өнгөрсөн сар Детройтын спортын танхимд нэг шил ус авахад дутсан гучин цент зээлсэн хүнийг санахгүй байгаа(саная ч гэж бодохгүй байна). Канадын хилийг туулах урт замд ядарч явахад содатай уснаас өөр илүү сайн ундаа юу байх билээ дээ. Яг энэ үед гучин цент зээлсэн тэр хүн миний юу бодож байгааг мэдээд л өөрөө өгсөн хэрэг. Харин хэрэв би Бермудын арал явах байгаад хэн нэгэн надад доллар зээлсэн бол би буцааж өгөх л байсан.
Түүнээс гадна би сайхан сэтгэлийн үүднээс зээлсэн нэг долларыг эргэж төлөхийн тулд “Шударга байцгаая” нэртэй хөдөлгөөн өрнүүлэе гэж бодож байгаа. Аугаа үндэстний тулгын чулуу нь чин шударга зан байдал байсныг санацгаая.
Төгсгөлд нь энэхүү номыг уншигч эрхэм та энэ номыг Монреалийн их сургуулийн клубын гишүүн ноён Тоддод харагдахаар газар санаандгүйгээр тавихгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Жич. Өөрийн өр зүрхнээс хайртай, тэвэрч унтах нь халаг болдог хайртай, дуртай шог зохиолч Стивэн Ликокийн зохиолоос орчуулсан нь энэ. Мөн надад их бага хамаагүй өртэй хүмүүс байвал би санасаар цээжин дотроо хадгалсаар байгааг үүгээр бас сануулахад таатай байна.

Thursday, June 23, 2016
Өглөө нэг буудлаас нөгөө буудал хүртэлх бодол
Гэрийн ойрхон цахилгаан тэрэгний буудалд яг хүмүүсийн өглөө ид ажилдаа явдаг цагаар хэн нэгэн нь цахилгааны тэрэгний өмнүүр үсэрч амиа хорлочихов. Миний ажилд явдаг цагтай яг таарч, манай цахилгаан тэрэгний шугам, буудал түр зогсож, түргэний тэрэг, галын машин ирж, бөөн бужигнаан. Дараагийн буудал хүртэл алхаад өөр шугмаар ажилдаа явцгаахаар хүмүүс уван цуван алхацгаана. Өөдөөс бас баахан хүмүүс эсрэг чиглэлийн дараагийн буудал хүртэл алхан зөрцгөөнө. Тэгээд л явж байхад тэр амиа хорлосон хүний өмнөөс харамсах шиг. Уг нь манай буудал 140 орчим өндөртэй хашлага байдаг ч тэрийг давж үсэрснийг бодохоор их том зориг, шийдмэг байж дээ гэж бодогдох. Тэгэх хүч байсныг бодохоор амиа хорлолгүй, амьдарч байхгүй яав дээ гэж харуусах ч шиг.
Хажуугаар өнгөрөх хүмүүс дунд надтай адилхан бодолтой хүн байгаа болов уу гэж харвал янз бүрийн дүр төрх. Эхний цагтаа суухгүй болсон, хоёр буудал алхаж явах болсондоо бараг баяртай, ам нийлүүлэн шаагилдах оюутан охид. Тэдэнд бол энэ явдал "азны юм" болсон ч шиг.
Яарч байхад яадаг тэнэг хог вэ, өөр газар очиж амиа хорлохгүй дээ гэсэн ууртай бухимдсан харцтай, тагнайгаа тагшсан хүмүүс. Японд тагнай тагших бол их л дургүй хүрсэн үедээ хийдэг үйлдэл. Тэр дороо твиттэр зэрэгт зураг мэдээ оруулах хүмүүс. Шинэ сонин дуулиан шуугиан юу байна эрж хайж, таарвал тэр даруй сошиал аппдаа оруулж, лайк, шэйр, ритвийт хүлээнэ.
Энэ буудалд бараг анх удаа байх тийм ээ, сүнс нь гарч ирэх болов уу гэж сониучирхаж ярьж зөрөх залуучууд. Хотын завгүй амьдралын хүрдэнд, хүн амиа хорлосон гэсэн мэдээ гарахад цахилгаан тэрэг хаана хаана хэдэн цаг минут зогсох бол гэж голдуу "санаа зовцгооно". Магадгүй бас хэн нэг нь би ч бас үсэрчихье гэсэн бодол төрдөг ч юм уу, ойр ойрхон үргэлжлээд бас энд тэнд цахилгаан тэрэгний өмнүүр хүн үсэрнэ. Маргааш нь яг бас Токиогийн метроны нэг шугам зогсож таарсан.
Нэг удаа цахилгаан тэрэгний эхний бүхээгт, жолоочийн яг ард зогсож явж байхад "гэнэт нэг хүн урдуур үсрээд ирвэл яанаа" гэж бодогдоод нуруу хүйт оргиж билээ. Тийм явдалтай таарсан жолооч хэсэгтээ л ажлаа хийх чадвараа алдах нь аргагүй.
Токиод олон жил амьдрахад огт дасахгүй зүйлүүдийн нэг нь яалт ч үгүй цахилгаан тэрэгний өмнүүр амиа хорлодог юм байна гэдгээ ч ойлгож авсан. Харамсалтай амь нас, амьдрал.

Wednesday, March 11, 2015
Японы цэцэрлэгийн авууштай нь
Товчхон бөгөөд түргэхэн Японы цэцэрлэгийн санаа авууштай зүйлсийг товчхон дурдъя.
- Хоолны хувьд
- Багш нар
Багш нар анги дааж авцгаах боловч долоо хоногт нэг хоёр удаа өөр ангид орж хариуцдаг нь зүгээр санагдсан. Ажлын хувьд өөр насны хүүхдүүдтэй харилцаж, бас арай өөр арга барил, орчинд ажиллаж байх нь багшид ч хэрэгтэй, хүүхдүүдэд ч өөр өөр багшийн ааш араншин, байдлыг мэдэрч олон хүнтэй харьцаж сурах байх.
Мэдээж багш нарын хүүхдүүдтэй харьцах зан харьцаанд ямар нэг асуудал гарах нь бараг байхгүй, хэрэв тийм асуудал гарвал багш ажилгүй болох учраас.
Бас нэг санаанд нийцдэг зүйл нь цэцэрлэгт заавал нэг, хоёр эрэгтэй багш байлгах бодлого. Хүүхэд дан эмэгтэй багштай харьцах бус, эрэгтэй багштай байж, хөдөлгөөн, эрч хүч, зориг зүрхтэй байхыг суралцахад хэрэгтэй болов уу. Эрэгтэй хүүхдүүдэд ч эрэгтэй багш их "хань болно".
- Арга хэмжээ
Ахлах ангийнхан нэг удаа цэцэрлэг дээрээ хамтдаа хонодог юм. Гэрээсээ хол, аав ээж гэр бүлээс өөр газар, найзуудтайгаа хамт хонох гэдэг зүйлийг анх удаа хийж үзнэ гэсэн үг. Өвөө эмээ, хөдөө айл яваад хоночихдог хүүхдүүд байх ч тэгж үзээгүй хүүхдийн хувьд том үйл явдал юм даа.
Жилдээ нэг удаа цэцэрлэгээрээ музей, амьтны хүрээлэн зэрэг үзэж, ногоо жимс хурааж, цэцэг мод тарих зэрэг арга хэмжээтэй.
Аа тийм, ахлах ангийхан төгсөөд сурагч болох тул төгсөхөөс нь өмнө сургуульд очиж, бага ангийхантай уулзаж, сургууль гэж юу болох тухай ойлгож авцгаадаг.
Хөөрхөн хөөрхөн захиа сурагчдаас авцгаасан, хөөрсөн хүүхдүүд харах зугаатай.
Өндөр настны асрамжийн газар очиж дуу дуулж, бүжиглэж, өвөө эмээ нарт хийсэн зураг бүтээлээ бэлэглэж, хамт тоглож хоол идээд ирдэг нэг арга хэмжээтэй гэж байгаа.
Монголд хэдий тийм газар байхгүй ч, хороо хорины өвөө эмээ нарыг цэцэрлэгт авчирч үлгэр ном уншуулах зэрэг зүйлс зохион байгуулахад болохгүй зүйлгүй л дээ. Миний таньдаг япон хөгшчүүд цэцэрлэг яслиар явж ном уншиж өгдөг юм. Хүүхдүүд ч дуртай, байнга хүлээгээд сууж байдаг гэсэн.
- Ангийн хамтач байдал
Манай охины цэцэрлэгийн нэг ангид сонсголын бэрхшээлтэй хүүхэд бий. Сонсгол муу учраас хэл яриа тааруу. Гэсэн ч энгийн хүүхдүүдтэй хамт тоглож, наадаж, багш нар ч гар хуруугаа хөдөлгөж харьцаж, хүүхдийг ямар нэг хэцүү байдалд оруулахгүй хүмүүжүүлж байдаг.
3, 4тэн бүү хэл 5, 6тай ахлах ангийнхан сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харьцах тухай сайн мэдэхгүй, шаардлага гарвал багш нараа дуурайж гар хуруугаа хөдөлгөж ойлгуулах эсвэл бараг харьцахгүй байдаг. Харин саяхан цэцэрлэгт нь уншиж өгдөг номоо танилцуулдаг буланд гар хуруугаар харьцах тухай хүүхдийн ном тавьсан байлаа. Хүүхдэд зориулсан хуруу гараар хэрхэн хоорондоо ойлголцох вэ гэдгийг эвтэйхэн үзүүлсэн ном. Тэр хүүхэдтэй бусад хүүхдүүд харьцахад дөхөм болох болов уу. Сонсголын бэрхшээлтэй юм гээд хаячилгүй, найз нөхөдтэй болж, бусад хүмүүстэй хэвийн харьцдаг болгоход цэцэрлэгийн зүгээс сэтгэл гаргаж буй нь талархмаар.
Гэх мэтчилэн хүүхдүүд хоорондоо найз нөхөд болоход багш нарын зүгээс анхаарал тавьж байдаг нь их зүгээр байдаг.
- Хүүхдийн гэр бүл
Saturday, March 7, 2015
Асуудалд цогцоор хандах
4 настай бяцхан охин эцэгтээ зодуулж амиа алдсан хэрэг гарч хүмүүсийг айхтар цочроолоо. Сэтгэл өвдмөөр харуусалтай хэрэг. Охины дурсгалд олон хүмүүс зул асааж, эмгэнэл илэрхийлж, хүүхдийн хүчирхийллийг таслах зогсооё гэж уриалж байна. Энгийн иргэд бухимдаж харуусч байна. Харин төрийн байгууллагууд, хариуцсан газрууд, бодлого тодорхойлогчид юу хийж байна вэ?
Одоогийн байдлаар хүчирхийлэгчийг олж нухчин дарах тухай л голлож байх шиг байна. Хуулиа чангална, ял шийтгэл хатуу байлгана гэх мэт.
Ингээд л болоо юу? гэж асууж лавламаар. Буурч багасч байгаа статистик байна уу?
Бид асуудалд цогц байдлаар хандаж чадахгүй явсаар л байх уу?
Асуудалд цогцоор хандах гэдгийн жишээ болгож, одоо Японд олны анхааралд байгаа нэг хэргийг энд сонирхуулья гэж бодлоо.
Саяхан 2 сарын 20нд Японы Кавасаки хотын голын эргээс зодуулж нас барсан 13 настай хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарч, өдөр бүр энэ хэргийн тухай мэдээ мэдээлэл ТВ, сонин хэвлэлээр дүүрэн. Эхлээд аймшигтай хэрэг боллоо гэж шуугиж байсан нь одоо олон асуудлаар маргаан өрнүүлж байна.
Хэргийн тухай товчхон өгүүлбэл: 13 настай хүү гэр бүл, багш, найз нөхдийн хэлж буйгаар сэргэлэн цовоо, нөхөрсөг, спортод дуртай, сагсны багт явдаг, тусч сурагч байжээ. Ээж, 1 ах, 2 дүү, эмээтэйгээ амьдардаг, дүү нараа харж ханддаг, ээждээ тусалж байдаг ачлалтай хүү байсан гэх.
Сагс тоглох дуртай, хичээл номоо хэвийн хийж байсан хүүхэд энэ он гарснаас хойш хичээлдээ огт яваагүй аж. Багш нь санаа зовж, байнга хойноос нь утасдаж, энэ тухай ээжид нь хэлж өөртэй нь ч ярьж байв. Харин хүү хичээлдээ очсонгүй. Нэг найздаа "Би удахгүй алуулах байх аа" гэсэн мэссэж бичээд, удалгүй хүүгийн цогцос ийнхүү олдож, олон хүнийг цочроов.
Хэргийн сэжигтэн эздийг ч саяхан баривчлав. Хүү өнгөрсөн оны сүүлээс Кавасаки Улс хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн ахлах дунд сургуулийн хүүхдүүдийн бүлэглэлд орсон аж. 18 настай толгойлогчтой энэ бүлэглэл эхлээд нийлж караокэ орох гэх мэт гэмгүй байдлаар хүүг татаж өөрсдөдөө нэгтгэсний дараа харин жинхэнэ нүүрээ үзүүлж эхэлжээ. Хүүг дэлгүүрээс хулгай хий гэж дарамталж, эсэргүүцэхэд нь зодож орхиж. Хүү энэ бүлэглэлээс гарах гэж оролдоход нь сүрдүүлж айлгаж, улмаар хүү сэтгэл зүйн дарамттай, хичээлдээ явахгүй байх шалтгаан болсон аж. Эл бүлэглэл явж явж Исламын Улсыг дуурайж өөрсдийгөө нэрлэсэн, тэдний элдэв гаж ажиллагааг харж тэдэн шиг болох гэсэн, буруу нөлөөлөлд автсан хүүхдүүд болж таарав.
Хүүгээ ямар хүмүүстэй нийлж байгааг мэддэггүй юм уу гэж ээжийг нь буруутгах хүмүүс гарч ирсэн ч 4 хүүхэд тэжээх гэж өдөржин шөнөжин ажиллаж, ядарч цуцсан ээжид үнэндээ хүүтэйгээ тухтай ярилцах цаг зав боломж байгаагүйг мэдээд дуугаа хураацгаав.
Хүүг зодож, хүзүү бие рүү нь цаас зүсэгчээр хутгалж хороосон гол сэжигтэн нь 18 настай хүү. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд. Өөрийнхөө хэрэг хийсэн шалтгааныг "Нас барсан хүү олонд нэр хүндтэй байгаад нь хорссон" гэж хэлсэн аж. 18 тай хүү өөрөө урьд нь ангийнхаа нэг хүүг зодсноос болж, бусдадаа гадуурхагдаж, ганцаардсан нэгэн байж. Тэрэндээ болж, бусдад хорссон сэтгэлтэй болж хувирсан уу, яасан мэдэхгүй юм даа.
Хэргийн тухайд гэвэл иймэрхүү.
Японы хэвлэл мэдээлэл энэ хэргийн тухай байнга гаргаж, ухаж төнхөх нь "хүний мууд дуртай" гэхээс илүү нийгмийн олон асуудлыг гаргаж ирж, олон хүмүүст янз янзын юм бодогдуулж маргаан өрнүүлж, хоёрхон долоо хоногийн дотор асуудлыг цогц байдлаар судалж байна.
1. Хүүхдүүдэд буруу нөлөө үзүүлж болох Исламын улс зэрэг террорист бүлгэм, гэмт хэргийн элдэв мэдээ мэдээллийг хэрхэн зөв хүргэх, яаж зөв ойлголт өгөх вэ.
2. Өрх толгойлсон ганц бие эцэг эхчүүдэд хандсан, хүүхдүүдийнх нь хүмүүжил зэргийн талаар ямар бодлого байх вэ?
3. Хичээлээ таслаад ирэхгүй байгаа тохиолдолд сургууль эцэг эхтэй холбоо барихаас өөр ямар арга хэмжээ авбал зохих вэ?
4. Ойр хавьд дарамтанд орсон хүүхэд байвал хаана хандаж зөвлөгөө авах вэ?
5. Хэргийн сэжигтэн нь 18 настай. Японы хуулиар насанд хүрээгүй этгээд. Адил хэрэг хийсэн насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хөнгөн ял эдэлдэг. Харин энэ хэргээс үүдэж эрүүгийн хариуцлага хүлээх насыг 18 нас болгох хэрэгтэй юу? гэсэн маргаан.
6. Нэг шар сэтгүүл сэжигтний зураг, нэрийг нийтэлснээс болж насанд хүрээгүй хэрэгтний нас, зураг нийтлэхийг хориглодог хуулийг зөрчлөө гэсэн асуудал гарч, эргээд ер нь 18 нас хүрсэн бол нийтэлж яагаад болдоггүй юм гэсэн маргаан.
Эл хэрэг гарснаас хойш 2 долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд дээрх маргаанууд үргэлжилж, яамд төрийн байгууллагууд хэлэлцүүлэг хийж, судалгааны ажлын алба зэрэг байгуулж, Кавасаки хотоос дарамтанд байгаа хүүхдийн талаар дуудлага авах утас ажиллуулж эхэлжээ. Хүүгийн цогцос олдсон газар цэцэг, тоглоом тавих хүний хөл одоо ч тасраагүй л байна.
Асуудалд цогцоор хандаж, тууштай байх практик суусан газар иймэрхүү байх юм.
Эргээд 4 настай охины хэргийг ч бид цогцоор харвал маш олон зүйлийг олж харж чадна. Зэрлэг зан авиртай аавд нь охиноо өгөхөөс өөр аргагүй болсон эхийн цаана эдийн засгийн бэрхшээл, сэтгэл зүйн дарамт, хойд эх болж буй эмэгтэйчүүдийг ээж байх тухай зөвлөгөө, сэтгэл засал, 3, 4 настай хүүхдүүдийн хүмүүжил зан авирын талаарх эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө, хүчирхийллийн тухай ойлголт, хөрш айлууд танил нөхдийн зүгээс хийж болох алхам, Хүүхдийн эрх, эрүүгийн хууль, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, өөрчлөлт хийх шаардлага гээд бүгдийг тал талаас нь судлахгүйгээр ганц хүчирхийлэгчийг балбаад асуудал шийдэгдэхгүй.
Бас хэн ч хүчирхийлэгч болж болдог гэдгийг л мартаж болохгүй.

Thursday, September 25, 2014
Өвөөгийн булан
Ажлын ойрхон жижиг мухлаг ажиллуулдаг өвөө байдаг юм. Тэндээс хүнюм бараг авдаг ч үгүй, өвөө ч нэг их юм хумаа заръя ч гэж боддоггүй нь харагддаг. Хэдэн өрж тавьсан тамхи сэлт, царай муутайхан лангуу. Гэхдээ мухлагийн нэг талаа жигтэйхэн тордоно. Тэр нь хүүхдүүдэд зориулсан булан. Яст мэлхий, загас, хавч дун, хуучны утас сэлт гээд хүүхдүүд түүнийг нь барьж тоглоход өвөө туйлын дуртай. Байн байн үзмэрээ солино. Таньдаг хөгшид нь гараар хийсэн бүтээлээ бас тавьж сонирхуулна.
Өвөөгийн булангийн зарим зургаас сонирхууллаа.
Monday, September 22, 2014
Твиттэрийн журам
Твиттэрийн журмын зарим хэсгээс орчуулсан ийм орчуулга твиттэрээр тарж, нийтлэл http://ganchimeg.niitlelch.mn/content/6383.shtml болж хүртэл гарч.
Саяхан гүтгэсэн гэх твиттэрчтэй холбогдох маргаан гарсантай холбоотой болохоор залруулах хэрэгтэй болов уу. Орчуулагч нь ингэж санамсаргүй алдав уу ямартаа ч энэхүү дурдсан заалтад "гүтгэх,гүжирдэх" гэсэн үг англиар байхгүй байгаа.
- Serial Accounts: You may not create multiple accounts for disruptive or abusive purposes, or with overlapping use cases.
- Олон хаяг: Дарамт хүчирхийлэл үйлдэх, хорлон сүйтгэх зорилгоор эсвэл давхардуулж хэрэглэх зорилгоор олон хаяг үүсгэж болохгүй.
- Targeted Abuse: You may not engage in targeted abuse or harassment. Some of the factors that we take into account when determining what conduct is considered to be targeted abuse or harassment are:
- if you are sending messages to a user from multiple accounts;
- if the sole purpose of your account is to send abusive messages to others;
- if the reported behavior is one-sided or includes threats
- та хэд хэдэн хаягаас нэг хэрэглэгч рүү мессэж илгээсэн
- таны хаягийн цор ганц зорилго нь бусад руу дарамталж зовоосон мессэж илгээх явдал байх
- бидэнд мэдэгдсэн дарамталж зовоосон үйлдэл нь нэг талаас гарсан эсвэл заналхийлэл агуулсан
Цаашлаад Твиттэрийн журмыг Abusive behavior policy гэдгийг дэлгэрүүлж харвал дараахаар тайлбарласан байна.
Тhreats and abuse
Users may not make direct, specific threats of violence against others, including threats against a person or group on the basis of race, ethnicity, national origin, religion, sexual orientation, gender, gender identity, age, or disability. Targeted abuse or harassment is also a violation of the Twitter Rules and Terms of Service.
Заналхийлэл, дарамталж зовоох
Хэрэглэгчид бусдын эсрэг шууд, илт тодорхой хүчирхийлэл буюу заналхийлэл үйлдэж болохгүй. Үүнд арьс өнгө, яс үндэс, угсаа, шашин, бэлгийн чиг хандлага, хүйс, хүйсийн онцлог, нас, хөгжлийн бэршээлд нь тулгуурлаж аливаа хүн, бүлгийн эсрэг хүчирхийлэл хамаарна. Тодорхой этгээд рүү чиглэсэн дарамталж зовоосон буюу хүчирхийлсэн үйлдэл Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн үйлдэл болно.
Offensive content
Users are allowed to post content, including potentially inflammatory content, provided they do not violate the Twitter Rulesand Terms of Service. Twitter does not screen content and does not remove potentially offensive content unless such content is in violation of the Twitter Rules and Terms of Service.
If you believe the content or behavior you are reporting is prohibited in your local jurisdiction, please contact your local authorities so they can accurately assess the content or behavior for possible violations of local law. If Twitter is contacted directly by law enforcement, we can work with them and provide assistance for their investigation as well as guidance around possible options.
Хэрэглэгчид Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчихгүйгээр уур хилэнгээ гаргах зэрэг жиргээ бичих эрхтэй. Твиттэр жиргээний агуулгыг хянахгүй мөн Твиттэрийн журам, Үйлчилгээний нөхцлийг зөрчөөгүй бол доромжилсон, дайрч довтолсон байж болох жиргээг устгахгүй. Хэрэв тухайн үйлдэл, жиргээ таны харъяа улсын хуулийг зөрчиж байна гэж үзвэл, тухайн улсын холбогдох байгууллагатай холбогдож, тухайн улсын хуулийн дагуу уг үйлдэл, жиргээ хууль зөрчсөн эсэхийг бодитоор үнэлүүлж тогтоолгоно уу. Хэрэв хуулийн байгууллага Твиттэртэй шууд холбогдож харилцвал бид хамтран ажиллаж, шалгах ажиллагаанд тусалж, боломжит арга замуудын талаар зөвлөлдөнө.
Хэлтэй устай хүмүүс нь Твиттэрийн журмаа эргээд нэг харах хэрэгтэй болов уу.
Гүтгэх, доромжилсон жиргээний хувьд Твиттэрт блоклох, игнор хийж болохоос Твиттэр рүү хэрэглэгчийн жиргээг устгуулах, хаягийг нь хаалгахаар хүсэлт гаргах боломжгүй. Харин хуулийн холбогдох газарт хандаж, гэмт хэргийн шинжтэй бол тухайн улсын хуулиар хариуцлага хүлээлгэж, улмаар хуулийн байгууллагаар дамжуулж Твиттэр рүү холбогдож хаяг, жиргээг устгуулах арга хэмжээ авах болно гэсэн үг.
Дарамталж зовоосон үйлдлийн тухайд зөвхөн твиттэр биш Фэйсбүүк, элдэв форум чатын хэлбэрээр хэн нэгнийг үгээр дарамталж, сэтгэл зүйгээр нь зовоож улмаар нөгөө хүн хичээл сургууль, ажил төрлөө ч хийж чадахаа байж, сэтгэл зүйн дарамтанд орж, зарим тохиолдолд амиа хорлох явдал гардаг. Коммент ч тэр.
Тиймээс Твиттэр болон бусад олон нийтийн сүлжээний сайтууд ийм үйлдэлд шууд хариу үзүүлж, хэрэглэгчдээ хамгаалах, өөрсдийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад анхаардаг.
Саяхан жишээ нь Робин Уилляамс жүжигчин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Охин Зэльда нь энэ тухай өөрийн твитттэрээр эмгэнэлээ илэрхийлэхэд нь нэг этгээд охин рүү дайрч, өөр амиа хорлосон хүний зургийг эвлүүлэг хийж аавынх нь зураг гэж жиргэж, охины арьс өнгө, угсаа, эрүүл мэндийн байдлыг нь элдвээр хэлж дарамталж зовоож, улмаар Зэльда твиттэр, инстаграммын хаягаа хэсэгтээ магадгүй бүр хөтлөхгүй гэж мэдэгдэж, нэлээн шуугиан тарьсан хэрэг гарсан. Дарамталж зовоох гэдэг нь зөвхөн тухайн этгээд рүү дайрч, сэтгэл зүйн дарамтанд оруулж, зовоож тарчлаах байдалтай байдаг. Энэ хэргийн дараа Твиттэр дарамталж зовоосон жиргээний эсрэг хатуу зогсох тухай мэдэгдсэн.
Гүтгэх гүжирдэхийн хувьд яалт ч үгүй хуулийн байгууллагаар дамжуулж үнэхээр гүтгэсэн үү эсвэл үнэн зүйл ярьсан уу гэдгийг удаан хугацаагаар шалгаж тогтоох ажил болно. Нөгөө талаар энэ намайг гүтгэлээ гэхээр нь Твиттэр жиргээг нь устгаад байвал эргээд үнэнийг ярьсан талыг хохироох, үг хэлэх эрхийг зөрчих явдал болно.
Товчхондоо буруу орчуулгыг засах гэсээр ийм урт бичлэг болчихлоо.
Tuesday, September 16, 2014
Улаан лаа
Японы зохиолч Огава Мимэй
Улаан лаа үлгэр
1
Хүн-загас өмнөд далайгаас огт холдож үзээгүй нэгэн биш
юм. Умардын далайд ч очиж амьдарч байсан.
Умардын далай хөх өнгөтэй. Үе үе хүн-загас хавцгай дээр
гарч эргэн тойрны орчин байдлыг ажиглан амарна
Үүлсын дундах сарны гэрэл уйтгартайхан далайн давалгаан
дээр гэрэлтэнэ.
Хаашаа ч харсан том давалгаа давалгаална.
Юутай уйтгартай вэ хэмээн хүн-загас бодолхийлэв. Бие хаа
хүнээс тэгтлээ ялгарах зүйлгүй. Загас болон далайн гүн дэх үзэшгүй төрхт
амьтдын хажууд бие, сэтгэл бодол хүнтэй хамаагүй илүү адилхан. Ийм атал хүн-загас
бид загас, үзэшгүй төрхт амьтадтай хамт хүйтэн, харанхуй, гуниг ганцаардалд
автмаар далайд амьдрах тавилангийн учир юу вэ хэмээн бодов.
Олон жилийн туршид хууч хөөрөх найз нөхөргүй явсан
хүн-загас далайн цаанах гэрэлтэй, нартай зүгт очихыг хүсэн мөрөөдөж амьдарч
ирснээ бодохоор байж ядна. Хүн –загас сартай тунгалаг шөнө далай дээгүүр сэлэн
хавцгай дээр гарч амран эргэн тойрноо харж суудаг заншилтай болжээ. “Хүмүүс
амьдардаг хот үзэсгэлэнтэй буй. Загас, үзэшгүй дүрст амьтны дэргэд хүн гэдэг
амьтан сэтгэл зүрхтэй, сайхан сэтгэлтэй гэж сонссон. Бид хэдийгээр загас, элдэв
амьтадын дунд амьдарч байгаа ч хүнтэй илүү төстэй учраас хүмүүстэй хамт
амьдрахад болохгүй гэх зүйлгүй.” гэж хүн-загас бодлоо.
Хүн-загас хөл хүнд эмэгтэй нэгэн байв....Бид энэ олон жил
ганцаардсан, найз нөхөдгүй, хойд хөх далайд амьдарч ирсэн болохоор гэрэл
чимээтэй газарт дасахгүй байж магад ч удахгүй төрөх зулзагаа энэхүү уйтгар
гунигт автуулахгүй баймаар байна...
Зулзагаасаа холдоод ганцаараа далайд амьдарна гэдэг
төсөөлөхийн аргагүй гунигтай байх хэдий ч зулзага маань жаргалтай л амьдарч
байвал миний баяр баясгалан тэр болно.
Хүн гэдэг энэ дэлхийн хамгийн нинжин сэтгэлтэй гэж
сонссон. Өрөвдмөөр, арчаа муутай нэгнээ яасан ч дээрэлхэж, зовоох зүйл хийхгүй
гэж дуулсан. Нэгэнтээ өөрийн үр хүүхдээ болгосон бол хаяж орхихгүй гэж дуулдсан.
Азаар бид хүнтэй төстэй нүүр царайтайгаас гадна ташаанаас дээш хүнээс ялгарах
зүйлгүй. Хүн зулзагыг нь өөрийн болгож авч өсгөвөл хатуу харгисаар хаяж
орхихгүй буй за.
Хүн-загас ийнхүү бодолд автан байв.
Ямар ч байсан өөрийн зүйлзагаа дуу чимээтэй, гэрэл
гэгээтэй, үзэсгэлэнтэй хотод өсгөе гэж бодон хүн-загас далайн эрэгт зулзагаа
төрүүлэхээр шийдсэн энэ аж. Ингэх ахул дахиж зулзагаа хэзээ ч харахгүй байж ч
мэдэх ч зулзагаа хүмүүсийн дунд оруулж аз жаргалтай амьдруулж чадна.
Холын холд далайн эргийн толгод байх бөгөөд тэндэх сүмийн
гэрэл сүүмэлзэн гэрэлтэж харагдана. Нэг шөнө хүн-загас зулзагаа төрүүлэхээр
хүйтэн, харанхуй давалгаан дунд сэлсээр эрэг рүү ойртож ирэв.
2.
Далайн эргийн толгойд жижиг хот бий. Тэр хотод олон дэлгүүр
хоршоо бий.
Сүмтэй уулын хормойд лаа зардаг ядуувтар айлын дэлгүүр байх
аж. Тэнд эмгэн өвгөн хоёр амьдарна. Өвгөн лаа хийж, эмгэн түүнийг нь дэлгүүртээ
зардаг байв. Тосгоны хүмүүс, ойрхон ирсэн загасчид сүм рүү мөргөхөөр очихдоо
эмгэн өвгөний дэлгүүрээр орж, лаа худалдан авч уул өөд сүм рүү явдаг аж.
Уулын дээрх нарсан ой дунд сүм бий. Далайн салхинд нарсны
мөчир хөдлөн, өдөр, орой ч сэрчигнэн дуулдана. Мөн орой бүр сүмд өргөсөн лааны
сүүмэлзэх тусгал холын тэртээх далайгаас ч харагдана.
Нэгэн шөнө эмгэн өвгөн рүү харж, “Бидний ингэж амь
залгуулж буй маань бурханы ивээл буй. Энэ уулын сүм байхгүй байсан бол лаа зарагдахгүй.
Бид сүмд талархаж явууштай. Ерөөс ингэж бодсон чинь уул руу гарч мөргөчихөөд
ирмээр санагдлаа” гэжээ. “Үнэхээр чиний хэлж буй үнэн шүү. Би ч өдөр бүр дотроо
бурханд баярлаж талархсан сэтгэлээ хадгалж явдаг ч ажил төрөлд дарагдаад сүмд
очих завдал тэр бүр олдохгүй юм. Чи их зөв юм саналаа. Миний өмнөөс залбирч
мөргөөд ирээрэй” гэж өвгөн хэлэв.
Эмгэн гэрээсээ бөгтнөсөөр гарав. Сартай сайхан орой яг л
өдөр шиг гэгээтэй байв. Эмгэн сүмд мөргөчихөөд бууж явтал чулуун дээр нялх
хүүхэд уйлж байв. “Хаягдсан, өрөвдөлтэй амьтан байна. Хэн нь ингэж хүүхдээ
хаядаг байна аа. Сүмд мөргөчихөөд буцах замд надтай ингэж таарна гэдэг ямар нэг
учир бий буй за. Ингээд орхиод явчихвал бурханы шийтгэл амсана. Бурхан биднийг
хүүхэдгүй гэдгийг мэдээд ивээлээ хайрласан учраас хариад өвгөнтэй ярьж өсгөж
хүн болгож явъя.” Эмгэн дотроо ийнхүү өөртөө хэлээд хүүхдийг тэвэрч “ Алив,
яасан муухай хүүхэд вэ” гэж хэлээд гэрийн зүг чиглэв.
Өвгөн эмгэнээ эргэж ирэхийг хүлээж байтал эмгэн нялх
хүүхэд тэвэрсээр ирэв. Эмгэн өвгөндөө юу болсныг бүгдийг ярьтал “Энэ бурханаас
илгээсэн хүүхэд учраас хайрлаж өсгөхгүй бол шийтгэл амсана” гэж өвгөн хэлэв.
Ийнхүү эмгэн өвгөн хоёр хүүхдийг авч өсгөхөөр болжээ. Тэр хүүхэд эмэгтэй хүүхэд
байв. Ташаанаас доош хүнтэй биш загастай адилдан байсан тул өвгөн, эмгэн хоёр
өмнө дуулж байсан хүн-загас байх нь гэж бодоцгоов.
“Энэ хүний хүүхэд биш байна...” гэж хүүхдийг хараад
толгойгоо илэв. “Тийм байна. Хүний хүүхэд биш мөртлөө эгдүүтэй, нүдэнд дулаахан
царайтай охин биш гэж үү” гэж эмгэн хэлэв. “Ямар ч байсан яахав. Бурханаас
илгээсэн хүүхэд юм чинь хайрлаж өсгөцгөөе. Том болоод сайн хүүхэд болох нь
гарцаагүй” гэж өвгөн хэлэв.
Тэр өдрөөс хойш эмгэн өвгөн хоёр охиныг сайхан өсгөж
хүмүүжүүлжээ. Охин өсөж өндийсөөр том алаг хар нүдтэй, сайхан үстэй, ягаавтар
арьстай томоотой сайн хүүхэд болов.
3.
Охин том болсон хэдий ч биеийн хэлбэр өөрчлөгдөөгүй тул
олны нүднээс дөлж гадагш ер гардаггүй гэнэ. Гэвч охиныг нэг харсан хүн охины үзэсгэлэнг
гайхан биширч дахин харахын тулд лаа худалдаж авах гэж ирэх нь бий.
Өвгөн , эмгэн хоёр “Манай охин бүрэн ичимхий учраас хүний
өмнө гардаггүй юм” гэж тайлбарлана. Өвгөн гэртээ лаа хийж байлаа. Охин лаан
дээр зураг зурвал хүмүүс түүнийг харж баярлан дахин лаа авах болов уу гэж бодон
өвгөнд энэ тухайгаа хэлтэл өвгөн дуртай зургаа зурж болно оо гэж зөвшөөрчээ.
Охин улаан будгаар цагаан лаан дээр загас, хясаа, далайн
ургамал зэргийг хэнээр ч заалгаагүй хэрнээ тун чадварлаг зуржээ. Өвргөн түүнийг
хараад ихэд гайхжээ. Лааны зургийг харвал лаа худалдаж авмаар болгох нэгэн
далдын хүч гэх үү үзэсгэлэн гооны увидас гэх үү байв.
“Гайхалтай зуржээ. Хүн биш, хүн-загас зурсан болохоор
аргагүй” гэж өвгөн шүтэн биширсэн байдалтай эмгэндээ хэлжээ. “Зураг зурсан лаа
надад өгөөч” гэж эмгэн хэлээд, өглөөнөөс орой хүртэл хүүхэд хөгшингүй лааг нь
авахаар хүмүүс цуварчээ. Зурагтай лаа бүгдэд хүрч чаджээ.
Тэгтэл нэгэн учир битүүлэг яриа газар авчээ. Зурагтай лааг
сүмд өргөж асааж, дууссан үлдэгдлийг нь аваад далай явахад тэнгэр хангай бороо
шуургатай байсан ч завь эвдэрч хэмхрэхгүй, хүн амьтан үхэх гай гамшиг
тохиолдохгүй гэсэн яриа амнаас ам дамжин тархжээ.
“Далайн бурханд зориулсан сүм, дээр нь зурагтай лаа
асаахад бурхан баярладаг байж таарна” гэж тосгоны хүмүүс ярилцаж байлаа.
Лааны дэлгүүрт лаа сайн зарагдаж өвгөн өглөөнөөс орой
болтол тасралтгүй лаа хийсээр, охин гар нь чилж өвдсөн ч өвчнөө тэвчин улаан
будгаар зургаа зурсаар л байв.
“Хүнээс гажууд төрхтэй намайг хайрлаж өсгөсөн ач тусыг
мартахгүй” гэж охин буурал эмгэн өвгөн хоёрын сайхан сэтгэлд уяран том хар
нүднээсээ нулимс унагаж байсан үе бий.
Өнөөх ам дамжсан яриа холын тосгонд хүрчээ. Холын
загасчид, завьчид бурханд мөргөж, зурагтай лаа асааж, лааны үлдэгдлийг авч явах
гэж хаа тэртээгээс ирж байлаа. Тэгээд лаа худалдан авч, уул руу өгсөж, сүмд
мөргөөд лаа асааж лаа жижигэрэхийг хүлээж, дууссан лавыг нь авч харьцгаана. Ийнхүү
сүм өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг болов. Ялангуяа шөнө лааны гэрэл далай дээрээс
үзэсгэлэнтэй харагдана.
“Үнэхээр өгөөмөр бурхан юм” гэсэн яриа дэвэн дэлхийгээр
тархав. Уул олноо алдартай уул болов.
Бурханы тухай яриа улам тархах хэдий ч лаан дээр зураг
зурах охины тухай хэн ч үл санаж дурсах аж. Охиныг өрөвдөж бодох хүн байсангүй.
Охин ядарч, заримдаа сартай сайхан шөнө цонхоор гадагш харж, холын хол хойд хөх
далай руу татагдан нулимс дуслуулж байв.
4.
Нэг өдөр өмнөдийн улсаас дамчин хотод иржээ. Умардын
хотод ирж ховор эд зүйлс хайж олж, түүнийгээ өмнөдийн хотод аваачиж зарж мөнгө
олж амь зогоодог хүн аж.
Дамчин ханаас ч сонссон юм бүү мэд, хэзээ ч охины төрхийг
харсан юм бүү мэд, үнэхээр хүн мөн үү эсвэл энэ дэлхий дэх ховор хүн-загас уу
гэдгийг мэдсэн үү бүү мэд, эмгэн өвгөн хоёр дээр ирж, охинд нь мэдэгдэхгүйгээр,
та хоёрт их хэмжээний мөнгө өгье, охиноо худалдаач гэж хэлжээ.
Нас өндөр эмгэн өвгөн хоёр эхлээд охиноо бурханаас
илгээсэн хүүхэд учраас зарахгүй. Зарвал бурханы шийтгэл амсана гэж
зөвшөөрсөнгүй. Дамчин татгалзсан хариу хэдэнтээ сонссон ч эмгэн өвгөн хоёр дээр
буцаж ирээд ийн хэлэв “Эрт дээр үеэс хүн-загас гай зовлон авчирдаг гэгддэг.
Одоо л холдуулахгүй бол муу зүйл учирна” гэж үнэмшилтэйгээр хэлжээ.
Эмгэн, өвгөн хоёр нэг л мэдэхэд дамчны ярианд итгэж
эхэлжээ. Дээр нь их мөнгө гарт нь орж ирэх болохоор тэр мөнгөөр сэтгэлээ
тайвшруулж, охиноо дамчинд зарахаар яриа хөөрөө тохирчээ.
Дамчин удахгүй охиныг авахаар ирнэ гээд тун чиг байртай
буцав. Охин энэ яриаг мэдээд туйлын ихээр гайхаж мэгджээ. Бүрэг ичимхий, сайхан
сэтгэлтэй охин энэ гэрээс холдож, холын холд таньж мэдэхгүй өмнөдийн улсад
очино гэхээс айж байлаа. Охин уйлан хайлж эмгэн өвгөн хоёроос ийн гуйв “Би маш
сайн ажиллана гэж амлая. Намайг үл мэдэх өмнөдийн улс руу битгий худалдаж
явуулаач”
Гэвч сэтгэл зүрх нь чөтгөрт худалдсан мэт эмгэн өвгөн
хоёр охиныг юу ч гэж гуйсан тоож авч сонссонгүй.
Охин өрөөндөө түгжигдэн, лаан дээр зургаа уйгагүй зурсаар
л байв. Эмгэн өвгөн хоёр түүнийг харсан ч өрөвдөж хайрлах сэтгэл гаргасангүй.
Гэрэлтэй сартай нэгэн шөнө байлаа. Охин давалгаан чимээ
сонсон, ирээдүйгээ бодон гуниглан байв. Давалгаан чимээ сонсож байхад холын
тэртээд өөрийг нь дуудаж байх шиг санагдав. Цонхоор гадагш харвал гүн хөх
далайн дээрх сарны тусгал гэрэлтэн байв.
Охин суусаар лаан дээр зургаа зурсаар л байв. Гэтэл гэрийн
гадаа дуу чимээ гарах дуулдав. Дамчин өнөө орой охиныг авч явахаар ирсэн нь тэр
байжээ. Том төмөр тортой дөрвөлжин хайрцагтай тэрэг авчирчээ. Тэр хайрцган
дотор бар, араатан амьтад, могой зэрэг амьтад байлаа.
Сайхан сэтгэлтэй хүн-загас ч далайн гүний үзэшгүй биет
учраас бар, араатан зэрэгтэй адил гэж үзжээ. Энэхүү төмөр хайрцагийг охин
харвал хэр их айж эмээх бол. Охин тэр бүхнийг үл мэдэн, доош харан зургаа
зурсаар л байлаа. Өвгөн, эмгэн хоёр орж ирээд “За, одоо чи явах боллоо” гээд
дагуулж явах гэв. Охиныг яаруулж байсан учраас гартаа барьж байсан лааны зургаа
дуусгалгүй ув улаан өнгөөр тэр чигт нь будчихжээ.
Охин өөрийн гунигаа шингээн хоёр гурван улаан лаа ийнхүү
орхижээ.
5:
Тайван намуун шөнө байлаа. Өвгөн, эмгэн хоёр хаалгаа
түгжин унтацгаав. Шөнө дунд хаалгыг нь түн түн гэж тогшин чимээ гарав. Өвгөн
эмгэн хоёр нас өндөр улс тул чих муу улс, хаалга нүдэх чимээг арай чүү сонсож
хэн байж таарах вэ гэж гайхлаа.
“Хэн бэ?” гэж эмгэн
асуув.
Гэвч хэн ч хариу өгсөнгүй. Хаалгыг нь түн түн гэж тогшсон
хэвээр л байв.
Эмгэн босож, хаалгаа жоохон нээж гадагш хартал нэгэн цайвар цагаан арьстай эмэгтэй үүдэн дээр нь зогсож байв.
Эмэгтэй лаа худалдаж авахаар иржээ. Эмгэн жаахан ч атугай
мөнгө олох л юм гарвал дургүйцдэггүй байв.
Эмээ лааны хайрцагаа гаргаж эмэгтэйд үзүүлэв. Тэр үед
эмгэн эмэгтэйн усанд норсон урт хар үс сарны гэрэлт гялтагнаж байхыг хараад
гайхав. Эмэгтэй хайрцган дотор ув улаан лааг авч, таг ширтэн харж, мөнгөө
төлчихөөд улаан лаагаа аваад гараад явав.
Эмгэн лааныг гэрэлд мөнгөө харвал тэр нь мөнгө биш
хясааны хальс байв. Эмгэн хууртагдаж гэж бодоод уурлан гэрээс гаран хартал
өнөөх эмэгтэйн бараа үл харагдана.
Тэр шөнийн явдал гэнэ. Гэнэт тэнгэрийн байдал өөрчлөгдөн
хүчтэй далайн шуурга болов. Дамчин охиныг усан онгоцонд ачин өмнөдийн улс руу
явж байхад далайн хаяанд цохигджээ.
“Энэ хүчтэй шуурга болж байхад тэр усан онгоцыг аврах
боломжгүй” гэж өвгөн эмгэн хоёр шуурганаас айн чичрэн хоорондоо ярьж байв.
Үүр цайх үед далайн хаяа харлайн, аймшигтай дүр төрхтэй
болжээ. Тэр шөнө хөдөлсөн усан онгоц хэдэн хэсэг тасдуулсан сэг мэт болжээ.
Учир битүүлэг бас нэг зүйл болсон нь тэр шөнөөс хойш
улаан лааг уулын сүмд асаасан шөнө одоо ч гэсэн тэнгэр хэчнээн сайхан байлаа ч
шуурга болж догширдог аж. Тэрнээс хойш улаан лаа гай зовлон дууддаг гэж яригдах
болов. Лааны дэлгүүрийн эмгэн өвгөн хоёр бурханы шийтгэл амслаа гээд лааны
дэлгүүрээ бүрмөсөн хаажээ.
Харин хаанаас ч юм бүү мэд хэн нэгэн сүм рүү очин улаан
лаа асааж байв. Дээр үед тэр сүмд асаасан зурагтай лааны үлдэгдлийг аваад
явахад далайд ямар ч гай гамшигт өртөлгүй эсэн мэнд эргэж ирдэг байсан бол тэр
явдлаас хойш улаан лаа асахыг харах төдийд л далайд шуурга, салхинд өртөн амь
алддаг болжээ.
Төдөлгүй энэ яриа дэвэн дэлхийгээр тархаж, хэн ч уулын
дээрх сүм рүү очихоо болив. Урьд өмнө өгөөмөрөөр алдартай байсан бурхан хотынхны
чөтгөр савдаг болж хувирчээ. Тэгээд хотынхон тэрхүү сүмийг байхгүй байвал
зохино гэж үзэх ядах болцгоов.
Завьчид, далайн хаяанаас сүм байрлах уулыг харан айж эмээж
байв. Шөнө болоход далай тун догшин болно. Хаашаа ч харсан өндөр давалгаа
давалгаалан, хавцгай мөргөх бүрд цагаан хөөс сахрана. Сарны гэрэл үүлийн
завсраар давалгаанд ойх бүрд улам аймшигтай харагдаж байв.
Хав харанхуй, бүртийх одгүй, бороотой шөнө давалгааны
дээр улаан лааны гэрэл тусан улам бүр өндөрсөж уулын дээрх сүмийг чиглэн
давалгаалан наашлахыг харсан хүмүүс байх аж:
Хэдэн жилийн дараа тэрхүү хот устан алга болжээ.
Wednesday, August 20, 2014
Твиттэрийн тухай
Твиттэрт бусдыг гүтгэсэн хэргээр хүн баривчилж хорьсон тохиолдол ардчилсан статустай улсуудын дотроос Монголд л гарчихав уу даа. Твиттэр 2006 онд гарч ирснээс хойш твиттэрээр бусдыг доромжилсон, гүтгэсэн гэх гомдол олон улс орны шүүхүүдийн толгойн өвчин болж байна. Гэхдээ хорьсон, баривчилсан гэж дуулсангүй.
Твиттэр харилцаа холбоо, мэдээллийн ертөнцийн нэг том өөрчлөлт. 140 тэмдэгтэд үзэл бодол, санал, гомдол, мэдээллээ хуваалцаж, хил хязгаар үл харгалзан бусадтай харилцах боломжийг твиттэр олгосон. Хэн нэгний бичсэн жиргээг дагагчид нь дахин жиргэж, дурдаж цааш нь тарааж, трэнд үүсгэж ч болно. Хэн ч твиттэр хэрэглэх боломжтой, өөрийнхөө үзэл бодлоо бичих эрхтэй. Харин энэ өргөн боломжийн хажуугаар эрх зүйн олон асуудал гарч ирж эхэлж байна. Түүний нэг нь гүтгэлэг, доромжлол. Англиар twitter+libel=twibel гэж шинэ үг хүртэл гарч ирчихлээ. Удахгүй Оксфордын толь бичигт орох биз.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжлолоо....гэх. Твиттэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх үү, твиттэр хэрэглэгчдийг сэтгүүлчидтэй адилтгах уу гэдэг хуульчдын маргаантай сэдвийн нэг.
Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичиж гаргахын өмнө урьчилж үнэн зөв эсэхийг хянаж, шалгаж байдаг бол Твиттэр бол тэгэх боломж бараг байхгүй. Тухайн үеийн үзсэн харсан зүйл, ойлгосон, сонссон мэдээ мэдээллээ тэр дор нь бичиж, олон хүнд хүргэж байдаг. Түүний дараа харин худлаа, буруу зүйл бичснээ мэдэх тохиолдол бий. Бичиж байгаа зүйлийнхээ үр дагаварыг мэдэхгүй, үнэн зөвийг нь шалгаж нягтлах зүйлгүй учраас твиттэр хэрэглэгчид илүү эрсдэлтэй. Албаар санаатайгаар, хэн нэгний алдар хүнд, нэр хүндэд халдаж, худал гүтгэлэг, доромжлол санаатай хийх нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч, орчин үеийн твиттэр, нүүр ном, бусад нийтийн сүлжээнд ч хууль зөрчсөн үйлдэл.
Энэ оны эхээр АНУ-д анх удаа твиттэрээр гүтгэсэн гэсэн нэхэмжлэлтэй хэргийг шийдсэн. 2010 онд дуучин Кортни Лав хуульчаа гүтгэсэн жиргээ жиргэсэн гэж хуульч нь 8 сая доллар нэхэж шүүхэд хандсан нь саяхан шийдэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Түүний жиргээ худал мэдээлэл агуулсан, хуульчийн нэр хүндэд халдсан боловч, Кортни Лав үүнийгээ худал гэж мэдээгүй учир гүтгэлэг биш гэж үзсэн аж. Гүтгэлэг гэж үзэхийн тулд "санаатай" үйлдэл байх ёстой учраас.
Цаашид твиттэртэй холбоотой олон асуудал урган гарна. Твиттэр бол нийгэм дэх олон чухал асуудлаар хүмүүс санал бодлоо солилцох том талбар. Хэн нэгнийн жиргээг тусад нь авч, зөвхөн түүнийг нь л шүүх гэж оролдох нь утгагүй. Ямар асуудал яригдаж, тухайн жиргээ бичигдснийг агуулгаар нь харж дүгнэхээс ганц нэгийг нь тасдаж аваад шүүж болохгүй л дээ. Хэрэв тэгж шүүж эхэлбэл хүмүүс жиргээнээс халгаж, бичиж тавих зүйлээ дотроо шүүж, эргээд нийгмийн тэрхүү чухал асуудлаар санал солилцохдоо хойрог болно. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг эрхэд нь саад болно гэсэн үг. Угаас твиттэрт хүмүүс "чат" байдлаар дор дор нь бичилцэж харилцаж байх зуур тэр болгон бичиж буй зүйлээ нягталж шалгаад байх нь ховор. Энэ тохиолдолд хэн нэгнийнх нь жиргээг гүтгэлэг, доромжлол гэж тогтоох хэцүү. Хэн ч уншаад итгэхгүй, утгагүй үгсийн чуулгыг "гүтгэлэг, доромжлол" гэж тооцох нь ч хэцүү. Finkel-ийн хэрэг гэж Америкийн шүүхээр шийдэгдсэн хэрэг бий. Нүүрний номын нэг группт өөрийг нь доромжилсон гэж нэг хэрэглэгч нэхэмжлэл гаргадаг. Тэр доромжилсон бичлэгийг харвал нэхэмжлэгчийг морьтой явалддаг, хар тамхичнаас ДОХ-ын халдвар авсан, чөтгөр болж хувирсан гэхчилэн элдвээр бичсэн байж. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо "Бичлэгүүдийн агуулгаас харахад нэхэмжлэлгч морьтой хавьтаж ДОХ тусаж, элдэв өвчний халдвар авсан зэрэгт энгийн хүн уншаад итгэхгүй зүйлс байх бөгөөд энэ бичлэгүүд өсвөр насны хүүхдүүдийн бүдүүлэг шоглол байна. Баримт нотолгооны зүйлс дурдаагүй" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл энгийн хүн уншаад утгагүй, тэнэглэл гэж мэдэхээр зүйлийг гүтгэлэг, доромжлолд тооцохгүй байх прецедэнт Америкийн шүүхэд тогтжээ.
Монголын шүүхийн практикт твиттэртэй холбоотой хэрэг цаашид гарах биз ээ. Хууль зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа ч үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн сүлжээний хэрэглээ 2ийн балансыг зөв барих л чухал болж байна. Ийм төрлийн маргааныг шийдэх тусгай шүүхийн тогтолцоо буюу онлайн маргаан шийдэх газартай байх уу, гүтгэлэг доромжлол гэж үзвэл төлбөрийг хэрхэн тогтоох вэ, интэрнэт хэрэглээний нийтийн боловсрол түгээх, байгууллагууд ажилтнууддаа twibel гаргахгүй байх тал дээр сургалт мэдлэг олгох гэх мэт олон асуудал дээр санаа оноо гаргаж явах шаардлагатай болно.

Monday, April 8, 2013
Японы 100 бараанаас
Японы Никкэй Бизнэс сэтгүүлийн 2012 оны 10 сарын 15-ны дугаарт дэлхийд гайхуулах Японы 100 бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Үүнээс хэдийг танилцуулъя.
А. Дэлхий, хүн төрөлхтөнг аврах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ
1. Загас, улаан лоолийн лаазалсан бүтээгдэхүүн- Гэйша
Баруун Африкийн Нигер, Гана зэрэг улсад Гэйша гэх энэхүү бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор. 1950-д оны үед Японы лаазалсан бүтээгдэхүүн хямд, чанартайгаараа танигдаж эхэлжээ. Африкийн улсуудад тухайн үед хөргөгч гэж нүдний гэм, одоо ч айл болгонд байдаггүй таваар. Эдгээр орнуудад заавал хөргөгч гэлгүй хадгалж болох, уургийн хэрэгцээ хангах бараа болох Гэйша тэр дороо эрэлттэй болж чаджээ.
2. Кюканчо Төсөл
Панакимотогийн шинэ бүтээгдэхүүн лаазалсан талх. Хадгалах хугацаа 3 жил тул гамшигийн бэлтгэл, дайн, хүнд хэцүү үед хэрэглэх бүтээгдэхүүн болгож удаан хугацаагаар хадгалж болно.
3. Vape шумуул үргээгч
Ямайка, Иордан зэрэг орнуудад шумуул үргээх хүж халуун орнуудад аминд ордог гол бүтээгдэхүүн болжээ. Эквадорт ойрхон орнуудад үүний ачаар шумуулаар дамжих олон өвчнөөс сэргийлж хамгаалж чадаж байгаа аж.
4. Ус шүүх станц
Сингапур 2013 онд цэвэр усны импортоо багасгах зорилгоор Азийн хамгийн том цэвэр усны шүүх станц байгуулах гэж байгаа бөгөөд үүндээ Японы Торэй компанийн технологийг ашиглажээ. 1 нанометрээс бага диаметртэй шүүлтүүрээр давс шүүж цэвэр ус гаргаж авах аж.
5. PGα21Ca ус цэвэршүүлэгч
30 минутын дотор цэвэр ус гаргаж авах энэхүү технологийг Бангладешт хэрэглэж эхэлжээ. Усанд "нунтаг" хийж хутгангуут усанд байгаа хог бохир бөөгнөрч хатуу болж тунаж үлдэх технологи. 100 гр нунтаг бодисоор 1 тонн ус цэвэршүүлнэ. Үнэн нь ердөө 150 иэн. Ус муутай, хөрсний ус нь бохирдсон газарт аминд орох бүтээгдэхүүн.
6. Neglected Tropical Diseases гэх өвчин Ази, Африкийн халуун орнууд ялангуяа ядуу буурай орнуудад түгээмэл байдаг, шавьж хорхойноос халддаг өвчин ажээ. Орлогогүй хүмүүс эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналах нь их тул Японы Ээзай компани энэ өвчний нэг төрөл болох филариазисыг эмчлэх эм үйлдвэрлэж үнэгүйгээр зарах ажээ. Одоогоор 1 тэр бум 20 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн байдаг бөгөөд 40 сая нь гадаад төрх байдал нь өөрчлөгдсөн байдаг байна.
7. Японы Тэрмо компанийн дэлхийн хамгийн нарийхан тариурын зүү. Өвдөлт мэдрэхгүйгээр тарих боломжтой болж байна. Олон тариулж, тарих бүрд өвдөлт мэдэрдэг хүмүүс болон нялх жаахан хүүхдүүдэд өвдөлт мэдрэхгүйгээр тариулдаг болж байгаа ажээ.
8. Олимпус компанийн дотор эрхтэнг дурандах эмчилгээний дуран аппарат.
1956 онд бүтээсэн энэхүү технологи одоо дэлхийн бараг бүх оронд ашиглагдаж байна. Дэлхийн анагаах ухааны хөгжлийг нэг том алхмаар урагшлуулсан гайхалтай бүтээгдэхүүний нэг ажээ.
9. Омрон компанийн гэртээ ч даралтаа хэмжих боломжтой болгосон даралтын аппарат.
1980-д оны дунд үед бүтээсэн энэхүү бүтээгдэхүүний ачаар олон хүн гэр орондоо даралтаа хэмжиж, өөрсдийн эрүүл мэндээ хянах боломжтой болжээ.
10. Күбота компанийн хөдөө аж ахуйд хэрэглэх трактор
1968 онд бүтээсэн энэхүү трактор жижиг нарийн талбайд ажиллах авсаархан хийцтэй хэрнээ 100 хүртэл морины хүчин чадалтай ажилладаг аж. Тайландад нийт тракторын 70 хувийг Күботагийн трактор эзэлдэг байна.
11. Брокколи буюу цэцэгт байцаа
Нийт брокколийн үрийн 60 хувь нь Саката компанийн үр ажээ. Саката компани 1972 онд брокколийн шинэ үр гаргаж зарж эхэлжээ. Тэр хүртэл брокколи өнөөгийнх шиг хүнсэнд өргөн хэрэглэж байгаагүй юм байна. Брокколи үнэтэйгээс гадна амархан өнгө нь хувирч мууддаг, удаан ургадаг, хүч хөдөлмөр их зардаг байсан тул Саката амархан ургадаг брокколийн үр гаргаж авч АНУ-д зарснаар эрчээ авчээ.

Tuesday, June 5, 2012
Нацүмэ Соосэки
Эхний өдрийн
зүүд
Ийм нэгэн зүүд зүүдлэв
Гараа урдаа эвхчихээд олбог дээр сууж байтал хажууд дээш
харан хэвтэх бүсгүй “амьсгаа хураах цаг иржээ” гэж намуун дуугаар хэлэв.
Бүсгүйн урт гэзэг дэр бүрхэж, тэр дунд зөөлөн төрхтэй, зууван цагаан царай нь
тодорно. Цав цагаан хацар нь үл ялиг улаа татна. Уруулын өнгө нь хэлүүлэлтгүй
улаан. Яаж ч байсан амьсгал хурааж буй хүн лугаа үл харагдана. Гэтэл бүсгүй
намуухан дуугаар “би удахгүй үхнэ” гэж тод гэгч нь хэлэв. Нээрээ үхчих вий дээ
гэж бодогдоод ирэв. Тэгээд “үнэн үү? удахгүй үхнэ гэж үү?” гэж байдлыг нь
шинжин дээрээс нь тонгойн харж асуулаа. Тийм ээ гэж хэлэнгээ бүсгүй нүдээ том
нээв. Үл мэдэг нулимс гүйлэгнэсэн нүд байлаа. Урт дэрвэгэр сормуус, хав хав
нүд. Тэрхүү хар нүдний угт би өөрийнхөө тусгалыг олж харав.
Миний дүр нэвт тусаж харагдах хар нүдий нь ширтэн “ингээд
үхчих юм гэж үү?” гэж бодлоо. Тэгээд хацарт нь амаа ойртуулан “Үгүй байлгүй
дээ. Бие чинь зүгээр үү?” гэж асуулаа: Бүсгүй хар нүдээрээ ширтсэн хэвээр
“амьсгаа хураах болжээ. Арга алга даа” гэж аяархан хариуллаа.
Намайг харж байна уу гэж ойртон асуувал “харалгүй яахав.
Хар даа, миний нүдэнд чиний царай тусаж байгаа биз дээ” гэж хөхрөн хариулав. Би
дуугаа хурааж, нүүрээ холдуулав. Гараа энгэртээ зөрүүлж эвхсэн хэвээр “нээрээ
үхчих юм байх даа” гэж бодлоо.
Хэсэг байснаа, бүсгүй дахин ам нээлээ:
“намайг үхвэл булшилж оршуулаарай. Томоос том хясааны
хавтас ясаар нүх ухаарай. Тэнгэрээс бууж ирэх оддын хэлтэрхийг булшин дээр
тавиарай. Тэгээд дэргэд нь намайг хүлээгээрэй. Би чамтай уулзахаар эргэж ирнэ”
Хэзээ эргэж ирэхийг нь лавлалаа.
“Өглөө нар мандаж, орой нар жаргадаг бус уу. Маргааш нь
бас л нар мандаж, жаргана буй. Түүний маргааш нь бас нар жаргах буй. Ув улаан
нар дорноос өрнө рүү одож, дахин дорноос өндийн өрнө рүү доошлох үед эргэж
ирнэ. Чи намайг хүлээж чадах уу?”
Би дуугүй толгой дохив. Бүсгүй намуухан дуугаа өндөрсгөн
“Зуун жил намайг хүлээгээрэй” гэж тов тод хэлэв. “Зуун жил булшны минь дэргэд
хүлээж суугаарай. Заавал эргэж ирнэ ээ”
Би хүлээнээ гэж хариуллаа. Тэгтэл хар нүдэнд нь тодхон
тусах миний дүрс бүдгэрээд ирэв. Нүдэнд нь гялтагнах нулимсанд бүрэлзчихэв үү
гэж бодтол бүсгүй нүдээ анив. Урт сормуусны завсраас нулимс самсаа руу нь
урсав. Бүсгүй амьсгал хураажээ.
Би цэцэрлэгт очин хясааны хавтас ясаар нүх ухлаа. Ирмэг нь
хурц, том зөөлөн яс таарчээ. Газар ухах зуур хясааны ясны дотор талд сарны гэрэл
тусаж гэрэлтэх ажээ. Нойтон шорооны үнэр сэнхийнэ. Нүх бэлэн болж, бүсгүйн цогцсыг
дотор нь хийлээ. Тэгээд зөөлөн шороогоор буллаа. Ийнхүү шороо дээрээс нь хийх
үед хясааны хавтас ясны ар талд сарны гэрэл тусан гэрэлтэж байв.
Дараа нь оддын унасан хэлтэрхийг түүн булшны дээр
дэвслээ. Оддын хэлтэрхийн ирмэг дугираг ажээ. Тэртээх холын тэнгэрээс унах зуур одны хэлтэрхийн
дөрвөлжин өнцөг элэгдэн дугуйрчээ гэж бодов. Оддын хэлтэрхийг булшин дээр
дэвсэх зуур миний цээж, гар дулааслаа.
Би хөвдөн дээр суун, ингээд зуун жил хүлээх нь ээ гэж
бодонгоо гараа урдаа эвхэн суунгаа булшны дүгрэг чулууг илэв. Энэ зуур бүсгүйн
хэлсэнчлэн нар зүүнтэйгээс мандлаа. Том улаан нар байв. Нар бүсгүйн хэлснээр
өрнө зүгт жаргалаа. Нар ув улаан хэвээр аажмаар доошлон одов. Нэг өдөр өнгөрлөө
гэж би дотроо тоолов.
Удалгүй ув улаан нар дахин мандаж, чимээгүйхэн жаргалаа.
Хоёр дахь өдөр өнгөрлөө гэж дотроо тооллоо.
Ийнхүү би өдөр хоног тоолох зуур улаан нар хэдийг ч харав
даа, мэдсэнгүй. Хоног тоолох бүр, өдөр өнгөрөх бүрд улаан нар толгойн дээгүүр алгасахгүй
өнгөрнө. Тэгсэн ч зуун жил болоогүй л байв. Эцэст нь хөвд ургасан бөөрөнхий
чулууг илэн бүсгүйг худлаа хэлж хуурсан биш байгаа даа гэж бодогдов. Тэгтэл
чулууны доороос намайг чиглэн нэгэн ургамлын ногоон иш цухуйн гарч ирэв.
Харсаар байтал урт урган миний цээжний харалдаа ирээд зогсов. Юу билээ гэж
бодтол үл ялиг нахилзах ишний үзүүрт бөхөлзөх ганцхан урт нарийн цоморлиг
аажмаар дэлгэрэн нээгдэв. Цав цагаан сараана цэцгийн үнэр хамрын гүн рүү нэвт
цоргин үнэртлээ. Тэртээх тэнгэрээс шүүдрийн дусал унаж, сараана цэцэг ийш тийш
дохилзон ганхав. Би ургаш тонгон хүйтэн шүүдэр дуслах цагаан дэлбээнд уруулаа
хүргэв.Сараана цэцгээс нүүрээ холдуулах зуур холын тэнгэрийг санаандгүй хартал
тэнд ганцхан үүрийн цолмон л гялалзаж байлаа.
“Зуун жил хэдийн болжээ” гэж тэр үед анзаарч мэдвэй.
Subscribe to:
Posts (Atom)