Friday, October 16, 2009
Tuesday, September 8, 2009
Witness - Silent Bombs: All for the Motherland
Казахстаны Семипалатинскт дөчин хэдэн жил газар дээр болон хөрсөн дор цөмийн туршилт хийж, улмаар цөмийн зэвсгийн хор хөнөөлийг нутгийн оршин суугчид арван үеэрээ үйл лайгийн нь үүрч амьдрах тавилантай болжээ. Их гүрний нэг хэсэг, цөөнх байхдаа ямар ч их зовлон, доромжлол үзэх юм бэ дээ. Манай Монголын казак түмэн ёстой харин тааваараа байгаа даа.
Нүдэн дээр нь цөмийн туршилт хийж байхад хараад л саравчлаад суух нутгийн хүмүүс...албаар хэл мэдэхгүйг нь далимдуулж бага ястны Орос хэлгүй цэргүүдийг ажиллуулж сураггүй алга болгоод л...цөмийн туршилт хийсэн газар хонхой үүсэж ус тогтоход нууртай боллоо гээд баярлаад л... Юу болсон тухай энэ баримтат киноноос үзээрэй. Нэг, гуравдугаар хэсэг нь Юүтүб дээр бий.
Thursday, September 3, 2009
must read book
За энэ номонд би бүр орчихлоо. Жаахан зав боломж юу л гарна хуудас хуудсаар ахиулж унших гээд, уншснаа бас эргэн унших гээд, хурдан хурдан уншиж дуусгах гэж яараад, нүд салгахгүй тасралтгүй уншмаар. Үнэндээ уншаад номын талд ороогүй байгаа ч бүр сэтгэл хөдлөөд, блогт бичмээр санагдчихлаа. Сайхан ном уншихаар бүр сэтгэл хөдлөөд, жаргал мэдрээд байдаг даа. Баримтат түүхэн материал дээр үндэслэсэн ном болохоор бүр чиг шимтэж, КГБ гэж домог шиг л мэдэхээс цаашгүй байсан хүн баримт фактыг ингэж анх удаа уншиж байна. Ямар хөрштэйгээ мэдэж байхад энэ номыг заавал унших хэрэгтэй гэж санал болгоё.КГБ-ийн ахлах архивч Митрохин КГБ-ийн дэлхийн хоёрдугаар дайн болон төмөр хөшигний үеийн тагнуулын үйл ажиллагааны мэдээ баримтыг Англид гардуулж өгснөөр КГБ-ийн түүхийг түмэн олонд дэлгэжээ. Яаж тагнуулчдыг бэлтгэж, тэд яаж ажиллаж, бас ямар гайхалтай сэтгэж, бодож, хэрэгжүүлж, зарим үйл ажиллагаа нь дэлхийн түүхийг эргүүлж, хөврүүлж, холбируулж байсныг ёстой дэлгэрэнгүй мэдэж авах юм.
MUST READ BOOK!
Friday, July 31, 2009
Алтан ураг
Гадуур явж байгаад Жапантаймсын (Japantimes) үнэгүй тараадаг Japantimes Weekend сонинг олж аваад үзтэл Японд жил бүр болдог Фүжи Рок гэх рок хөгжимд дурлагсдын алдарт баяр наадмын тухай сурвалжлага байлаа.
Тэр дунд дараах өгүүлбэр байгааг хараад сэтгэл ихэд хөдөлж баярлав:
"Who, for instance, could have expected a band of traditional Mongolian musicians to rock as heavily as Black Sabbath? Altan Urag managed exactly that, helped by a formidable female drummer who added extra wallop to their dirgelike riffs. It was enough to drive the audience into a frenzy when they played at the night live house Crystal Palace in the Palace of Wonder"
Black Sabbath-тай зүйрлэнэ гэдэг....Алтан ураг та нар шүү.

Subscribe to:
Posts (Atom)