Sunday, June 12, 2011

Санана даа №1

Япон улсаас хэзээ нэгэн цагт явах үед санан үгүйлэх зүйлсээс:

Санана даа 1: Амар тайван байдал
Эргэн тойронд дугуйн зогсоолд хүүхдийн өнгө өнгийн эгдүүтэй дугуй, унаа тавиастайг харах дуртай. Хулгайлчихвий гэж айх зүйл алга бололтой. Улаанбаатарт гэрийнхээ гадаа ингээд тавибал яах бол. Нэн тэргүүд санах зүйл бол энэхүү амар тайван орчин юм.