Monday, January 29, 2007

Canon de Pachelbel

Өнгөрч одсон бүхнээ гарын алгандаа багтаан ээрч, цаг хугацааг зүүгээ болгон, энэ хорвоогоос үүрд явах өдрөө өмсөх цамцаа нэхэн сууна ч гэх шиг жигтэйхэн ормоонток юм бодож сууж байх шиг.
Анх гэрээсээ олон хоног холдоход хүмүүс яагаад гадаадад олон жил тэсээд амьдардаг байнаа гэж бүр гайхаж орхиж билээ. Би ч бүр ээж, дүүгээ санаад, цаг минут бүрийг тоолж Робинзон Крузо шиг тэмдэглээд л. Харин тэр үед гэр явах замд Көльны төв талбайд дөрвөл хөгжимчид Канон Д-г тоглож байхыг сонсоод үнэн зүрхнээсээ уярч. Орой бүр очиж сонсоор, нэг мэдэхэд гэртээ харих өдөр болчихсныг мэдэж бөөн баяр. Хуруу бүрийн хумсанд хулс чихсэн ч хамаагүй хурдан л ээжтэйгээ уулзах юмсан гээд бараг онгоц дотор гүйв үү яав.
Энэ гайхамшигт Канон Д хатуу хөтүү хорвоо ертөнцийг зөөллөх шиг болдгийм шүү.

Saturday, January 27, 2007

Queen- Don't Stop Me Now

Оны эхээр олж авсан тарга тэвээрийг багасгах төлөвлөгөө эхнээсээ амжилттай хэрэгжиж сэтгэл санаа овоо өндөр байна. Энэ дуу бол "Залхуурлын эсрэг дайн" хэмээх миний амьдралын аяны сүлд дуу юм. Жоохон залхуу лазан хөдлөнгүүт энэ дууг сонсож, гараа савчуулж, дороо хэд дэвхцээд салбагнангуут овоо сэргээд ирдгийн. Ойрд хажуу уулын бэл дэх спорт төвд очиж, хөлсөө урсгаж байгаан. Тэнд харин явж явж овоо эршүүд төрхтэй Япон залуучууд тааралдах. Дасгалдаа болоод хөлс цутгаад амьсгал хурдасчихаад ядаж байж, аятайхан залуу харж цус цөс хөөрөөд, өчнөөн шархалж сорвиндоо баригдсан муу зүрхнийхээ клапыг хаачих дөхөхийн. За, тэгээд одоо хэдэн кило өөх, махаа гаргаад хаячихвал уулын орой дээр улаан сарнай л гэсэн үг ш дээ.

Friday, January 26, 2007

Эл Дорадо

Кинонд дуртай хүмүүсийн заавал үзэх нэг кино бол Германы найруулагч Вернер Херцогийн 1972 онд найруулсан Aguirre, the Wrath of God. Өнөө хэр нь сайшаал магтаалаар тасраагүй кино.
Киноны товч утга нь гэвэл 1560 оны сүүлээр Эл Дорадо хэмээх алт эрдэнэсийн хотыг олж, баяжихаар Испаничууд Перу руу эрэлд мордсоноор адал явдал эхэлнэ. Тэд Амазонгийн ширэнгэ ой дунд олон бэрхшээлтэй тулгарна. Хамгийн аймаар бэрхшээл нь эрлийн багийг толгойлох удирдагч Агуиррэ болж таарна. Өөрийгөө Эл Дорадогийн Эзэн Хаан гэж өргөмжлөн, өөртэй тэрсэлж сөрсөн хэнийг ч болов амьд үлдээхгүй ална хэмээн зарлаж, үндсэндээ "аугаа ихийн хэнээрхэл" өвчний хурцадмал байдалд орсон байна. Багийн гишүүдээ ширэнгэн ойд зөв залж явах байтал тэгээгүйгээс Агуиррэгээс бусад нь бүгд өлсгөлөн, халуун зэргээс болж амиа алдацгаана. Харгис хэрцгий, ухаанаа алдсан Агуиррэгийн гарт ч зарим нь алуулна. Агуиррэгийн охин гар дээр нь үхэж, аугаа удирдагч галзуурлын туйлдаа хүрнэ. Эцэст нь Агуиррэ ширэнгэн ойд гав ганцаараа үлдэж, нэг өрөвдөлт сармагчинг гартаа барин "би бол хаан, би та нарын хаан, би дэлхийг эзэлнэ" (хэлсэн үгийг нь санаж байгаагаараа товчлов) хэмээснээр кино дуусаж. Агуиррэг сонсох нэг ч амьд хүмүүн эргэн тойронд нь байхгүй, хамаг хүмүүсээ алахыг нь алаад, алуулахыг нь алуулчихсан, хайртай охиноо хүртэл алдчихсан мөртлөө л өөрийгөө хаан гэж бодсоор байх нь аймаар.
Аль дээр арваад жилийн өмнө үзсэн кино ч гэсэн одоо ч бодож явдаг юм. Тухайн үед Монголын нөхцөл байдлыг үзүүлсэн л юм шиг санагдаж байсан. Та нарыг би баян болгоно гээд байдгаар нь ядууруулж элгээр нь мөлхүүлж, үүнийгээ тэгээд юман чинээ үл тоон, Би та нарын хаан, тэрсэлдвэл амьгүй шүү гээд зогсож байгаа нэг нөхрийг төсөөлөөд үзэхээр кэцүү кэцүү.
Агуиррэ бол үе үеийн солиотой удирдагчийн дүр зураг. Энэ бол Гитлер. Саддам Хусейн. Пол Пот. Энэ бол Сталин, Чойбалсан, Цэдэнбал, Энхбаяр. Манай хэдэн аугаа удирдагчид.
Ер нь тэгээд энэ бол хүн бүрийн дотор байдаг " хар хүсэл". Тийм болохоор энэ бол би. Бид бүгдээрээ ч юм уу дөө явж явж.

Thursday, January 25, 2007

өглөөний уншлага

Foreign Affairs сэтгүүлд Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Юэгийн The United States, Iraq, and the War on Terror гэсэн илтгэл гарсныг умшиж, тархиа "чилээв".
Ли Куан Юэгийн илтгэлийн хэд хэдэн зүйл сонирхол татав. Олон улсын харилцааны талаар мэдлэг маруухан ч эрх зүйн талаас нь л бодож үзэв.
Товчхондоо АНУ-ын Ирак дахь үйл ажиллагааны талаар Сингапурын байр суурийг илэрхийлсэн ажээ. Ингэхдээ Сингапурын гадаад бодлого, Зүүн Өмнөд Азийн түүхэн болон өнөөгийн нөхцөл байдал, Ойрох Дорнод, Арабын ертөнцийн талаар товч хэрнээ тодорхой үнэлэлт дүгнэлт өгчээ. Олон жилийн туршлагатай, ахмад улс төрчийн хувьд Ли Куан Юээ АНУ-д дараах зөвлөгөөг өгч:
- Иракийн цагдаа, батлан хамгаалахын салбарт халаа сэлгээ хийж шинэчлэх нь нөхцөл байдлыг дордуулна гэж. Өөрөөр хэлбэл Арабын Социалист Баат намын гишүүдийг төрд ажиллуулахгүй байлгах нь буруу гэж. Ли Куан Юээ энэ аргументын үндэслэл болгож Япон Сингапурыг эзлэх үеийн жишээг дурджээ. Харин би бол Саддам Хуссейны дэглэмд ажиллаж байсан Баатын гишүүдийг цагдаа, батлан хамгаалахаас "цэвэрлэж" ажлаас халахаас өөр аргагүй гэж бодоод байгаан.
- Европ, Орос, Хятад, Энэтхэг зэрэг лалын бус орнуудтай хамтрах хэрэгтэй гэжээ. Гэхдээ би олон улсын нөхцөл байдлыг ойлгодоггүй юм. Олон улсын эрх зүйн ерөнхий зарчим, зан заншлын хэм хэмжээгээ баримтлавал бүгд л хамтарч ажиллах ёстой байдаг. АНУ хамтрая гээд ч бусад улс орнууд хамтрах сонирхолгүй байхад хэцүү. Ашиг сонирхолын зөрчилдөөнөөс болоод аль болох Иракаас хол ч биш ойр ч биш байр суурь баримтлаад, АНУ Ирак руу дайрч ёс бус зүйл хийсэн, одоо ингэх тэгэх хэрэгтэй гээд ширээний ардаас баахан юм яриад л. АНУ-ыг шүүмжлээд байлгүй Иракт энх тайван, ардчилалыг тогтооход бусад орнууд яг юу хийж байгаа юм бэ гэхээр хариултгүй. Хятадтай хамтарна гэдэг бүр ч хэцүү биз. Суданд геноцид болж, бусад орнууд вето тавьж байхад Хятад л худалдаагаа хийсээр л байсан.
- Ли Куан Юээ Иракт чөлөөт сонгууль бол ардчилалд хүрэхэд хамгийн эхний хийх алхам биш гэсэн нь их сонин байв. Эхлээд боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн боломжийг хангачихаад, дараа нь эрх зүйн систем, хараат бус шүүх, иргэний нийгмийн институтыг байгуулаад дараа нь чөлөөт сонгууль хийх жорыг санал болгожээ. Тэгэхээр чөлөөт сонгууль хийхгүйгээр эрх зүйн системыг хэн боловсруулж батлах вэ? Эдийн засгийн эрх чөлөө, боломжийг хэн яаж бүрдүүлэх вэ? гэдэг асуудал гарч байгаан.
Би өөрийн улсын шилжилтийн үеийн нөхцөл байдлыг бодож үзэхээр энэ бүгд дэс дараалж бус харин зэрэгцэж байх ёстой юм шиг байдгийн. Өөрийнхөөрөө бодохоор манайх эхлээд түр чөлөөт сонгууль явуулж, эдийн засгийн реформыг хийчихээд эрх зүйн систем, институци руу орж, иргэний нийгэм, боловсрол, хүний эрхийг сүүлд нь л анхаарсан юм болов уу. Тийм болохоор л нийтээрээ хувьчлал, мөнгө санхүүгийн зах зээлийн талаар ойлголтгүй явсаар одоо л нэг мэдэцгээж эхэлж байна. Хүний эрх, иргэний нийгэм одоо л нэг яригдаж төлөвшиж эхэлж байх шиг байна. Эдийн засгийн боломжийг эрх зүйн систем, институциас түрүүнд эхлэх нь шударга бус хуваарилалтыг бий болгохын нэг том үндэс юм болвуу гэж. АНУ яг одоо юун хүний эрх, ардчилал гэж огт мэдэхгүй, хэт хүчтэй шашинлаг, олон бүлэглэлт хуваагдсан, ашиг сонирхолын огтолцолд байрласан Иракт хэрхэн ардчилалыг байгуулах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа үед нь энэ талаар судалж үзвэл их л сонирхолтой ажилбар гарах байх.
- Илтгэлд АНУ-ыг Израйль, Палестинийн асуудалд идэвхтэй оролцож энх тайвныг тогтоож чадвал Ойрох Дорнодод Арабын орнуудын дэмжлэгийг авч чадна гэжээ. За энэ бол үнэхээр биелэгдэшгүй даалгавар болно. Үүний тулд ОХУ, ЕХ, Хятад гээд олон улс орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно.
За товчхондоо бол иймэрхүү. Энэ бол миний коммент байлаа гэж.

The false paradigm

Ойрд хэд хэдэн хичээлийн эссе бичих гэж эрдэмтэн дүр эсгэж худлаа баахан дөвчигнөж байна. Эх орны нэр гарах юм болов уу гэж хүн шиг олигтой юм биччихиймсэн гэсэн эрхэм сайхан хүсэл байвч тархины хэдэн нугалаас нь хүчилж дийлэх юм уу бүү мэд. Одоо хоёр л эссегээ дуусгачихвал дипломын ажилдаа шуудрах минь зүгээр. Утаа униартаа дарагдсан ч бай Монгол руугаа үтэр түргэн явах юмсан гэж.
Хажуугаар нь элдэв кино тэсэхгүй үзчих юм. Кино үзээд, үзсэн киногоо ярьж суудаг ажил мэргэжил байвал чухам хөлөө хугартал гүйж өрсөлдөж орохымшүү. Леонардо Де Каприогийн тоглосон Цуст алмаз таалагдав. Каприо гучин нас хүрсэн гэдгээ нэг ингэж харуулмаар даа гэж бодож. Америкийн ТВ-ийн цуврал болох Heroes бас The Lost Room-ыг үзэж баахан цагаа үрж баясах шив. Би тэгээд энэ кинонуудыг мэдээж зохиогчийн эрхийг зөрчин байж үзэж байгаагаа бодохоор үнэхээр их дотроо гэмшиж, эндхийн сүмээр орохдоо бурхан тэнгэрээс уучлал гуйж нүглээ наминчлаж сэтгэлээ тайвшуурлах юм даа. Их болохгүй зүйл юм. Ялангуяа мэдсээр байж ийм ийм хууль ёсонд үл нийцэх, зохисгүй, ёс суртахууны хувьд туйлын доголдолтой үйлдэл хийж л байдаг. Уг шугмандаа бол кинотеатрт нь юмуу эсвэл ДВД-ээр албан ёсоор худалдаанд гарсны дараа л худалдаж авч үзэж байх ёстой л юм.
Үүнээс гадна Монголын парламентад болоод байгаа зохисгүй үг хэллэгийн асуудалд нервтэж, Иргэний хөдөлгөөн гэдэг байгууллага байгуулагдсныг сонсоод баярлав. Казахаар нь дуудсан ч гэнэ үү юу гэсэн ч гэнэ вэ. Сайн ойлгосон ч үгүй. Гэхдээ би боддогийн. Төрийн албан тушаалтнууд ажил төрлөө хийж явахдаа хэн нэгнийг арьс өнгө, яс угсаа, язгуур гарал, ажил төрөл, мэргэжил боловрол гээд ялгаварлан гадуурхсан ямар нэг зүйл хэлсэн тохиолдолд маш хатуу хариуцлага тооцож, олон нийтээс айхтар уучлал гуйх ёстой гэж. Зөвхөн төрийн албан тушаалтан ч бус, урлаг, уран сайхны одууд гээд алдар нэртэй хүмүүсийг ч гэсэн үүнд хамруулмаар байгаан. Учир нь тэдний олон нийтэд үзүүлэх нөлөө мань мэттэй харьцуулалтгүй их.
Тухайлбал, би Монголд "ялгаварлан гадуурхалт"-ын асуудалтай орон гэж бодоод явдгийн. Хамгийн нийтлэг жишээ бол "хужаа" гэж бие биеэ дууддаг явдал. Би өөрөө хятад биш, Монголд хятадууд бизнесийн салбарт хүчтэй орж ирж, монголын бизнес эрхлэгчдэд ялангуяа ЖДҮ-дэд боломж олгохгүй хаагаад байгаа, энд тэнд газар ухаад, гуанз нээгээд байгаад сэтгэл зовж байдаг л даа. Харин хууль зүйн талаасаа өөрийн зүгээс "хужаа" гэсэн доромж үг хэлэх зэрэг ялгаварлан гадуурхалт гаргахгүйг эрмэлзэдгийн. Хүний эрхийг зөрчиж байгаа асуудал болохоор тэр.
Саяхан Английн ТВ-ийн Том ах гэдэг нэвтрүүлгээр Жэйд Гүүди гэгч бүсгүй хамтран оролцогч энэтхэг гаралтай бүсгүйн овгийг өөрчилж доромж хэлбэртэй болгосон гэдгээс болж бөөн дискримнацийн асуудал мандаж, Тони Блэйр, Гордон Браун хүртэл хүмүүс үг хэлэх дээрээ тулсан ч байх шиг. АНУ-д бол бүүр чиг болохоо болих байсан биз. Өнгөрсөн зун Мэл Гибсон согтуудаа "Дэлхийн бүх дайнд Еврейчүүд буруутай" гэж агсамнаад бөөн скандал болж, эцэст нь түмэнтээ уучлал гуйж нэг намжсан. За тэр хаа холын Америк ч яахав. Япон харин "discrimination blind" гэж би тодорхойлоод байгаан. Манайд ёстой ялгаварлан гадуурхалт байхгүй гэсэн мөртлөө яг амьдрал дээрээ ёстой сайхан ялгаж салгаж байгаад гадуурхана. Энэ талаар яривал их олон хэрэг маргаан бий.
Франц, Герман ч тэр. Тэгээд эцэст нь өөрсдийгөө "онцгой төрсөн" гэж боддог үндэстэнд бусад газрын нөхдийг ялгаварлах явдал түгээмэл юм болвуу даа гэж бодов. Харин энэ өнгө аясыг "улс төржүүлэх" буюу төрийн албан тушаалтнууд нь өөрсдөө ийм хандлагыг ил тод гаргаж эхэлвэл л асуудалтай. Заримдаа боддогийн, албаар хүмүүсийг аль нэг гадны үндэстэн рүү турхирч, "тэдний л буруу, тэднээс л болж бид ингэж зовж байна" гэж албаар ташаа ойлголт төрүүлж, өөрсдийн буруутай, бохир ажиллагааг далдлах гэдэг ч байж магад гэж учиргүй харддагийн. За гадны хүнийг нүдэнд орсон хог шиг үзэх ч яахав. Хэдэн эссегээ хүний дөртэй бичээд дуусгачихымсан.

Sunday, January 21, 2007

Монгол, Ирак, АНУ

Genghis Khan and the Making of the Modern World номын зохиогч Жак Уиитерфорд саяхан Лос Анжелес Таймс сонинд Монголын талаар сонирхолтой нийтлэл гаргажээ. Блогтоо тавих гээд орчуулдгийнмуу гэж сууж байснаа залхуурчихав.

Restoring Order: Conquering Iraq in the 13th and 21st Centuries. Could Genghis Khan teach the US?

By Jack Weatherford

In his final televised speech to the Iraqi people in 2003, Saddam Hussein denounced the invading Americans as "the Mongols of this age," a reference to the last time infidels had conquered his country, in 1258. But the comparison isn't very apt — unlike the Mongols, the Americans don't have the organizational genius of Genghis Khan.

In the 13th century, Temujin — better known by his title, Genghis Khan ("world leader") — headed a tribal nation smaller than the workforce of Wal-Mart, yet he conquered and ruled more people than anyone in history. After Genghis Khan's death, his grandson, Hulegu, further expanded the empire, easily conquering most of the Middle East and achieving the Mongols' aim: the establishment of a trade corridor from Korea on the Pacific to Syria on the Mediterranean, one part of their goal of controlling the world.

So that every warrior knew his place within the struggle, Genghis Khan began each campaign with meetings to communicate to his approximately 100,000 soldiers where and why they would fight. The legal justification for the Mongol invasion of Iraq derived from the reluctance of the caliph of Baghdad to control the Shiite Cult of the Assassins, whom the Mongols accused of attempting to kill their khan.

The assassins operated from a series of fortified mountain camps spread from contemporary Afghanistan to Iraq, and the Baghdad invasion did not begin until the Mongols had eradicated the threat from the assassins and destroyed their fortresses. For the final attack on the caliph, the Mongols assembled a coalition of nations, and as their main army invaded Iraq in two columns from the east and the south, their allies approached from the north and west.

Genghis Khan recognized that victory came by conquering people, not land or cities. In contrast to the Americans in 2003, who sought to take the largest cities first in a campaign of shock and awe, the Mongols in 1258 took the smallest settlements first, gradually working toward the capital. Both the Mongols and the Americans used heavy bombardment to topple Baghdad, but whereas the Americans rushed into the capital in a triumphant victory celebration, the Mongols wisely decided not to enter the defeated — but still dangerous — city. They ordered the residents to evacuate, and then they sent in Christian and Muslim allies, who seethed with a variety of resentments against the caliph, to expunge any pockets of resistance and secure the capital. The Americans ended up as occupiers; the Mongols pulled strings, watching from camps in the countryside.

The Mongols also immediately executed the caliph and his sons on charges that they spent too much money on their palaces and not enough defending their nation. They killed most members of the court and administration. The Mongols took no prisoners and allowed no torture, but they executed swiftly and efficiently, including the soldiers of the defeated army who, they believed, would be a constant source of future problems if allowed to live. The first several months of a Mongol invasion were bloody, but once the takeover ended, the bloodshed ended.

By contrast, the American military campaign was quick, with comparatively few Iraqi (or coalition) casualties, but the bloodshed has continued for years. Constrained from decisively dispatching enemies of a new Iraq, the United States has allowed Iraqi terrorists to select who lives and who dies, including women and children, in a slow-motion massacre.And while the violence continues, the U.S. can't come close to establishing a government that rivals what the Mongols achieved. They exercised a genius for speaking to people in terms that they understood. When conquering Muslims, Genghis Khan always announced that Allah willed the Mongol victory as divine punishment; to resist the Mongols was to defy the will of God.

Just as the Mongols perfected the list of who to kill in a conquered land, they knew whom to reward and how to do it. In Baghdad, Hulegu installed a government under Ata Malik Juvaini, a devout Persian Muslim, who governed for most of the next 20 years and whose writings survive as some of the great scholarly works of the Muslim world.The Mongols spared anyone with a craft, such as carpentry, writing, pottery, weaving or metal working. They fiercely enforced religious freedom, which created an essentially secular state.

In Baghdad, they gave many of the caliph's palaces to Mongol allies for more practical uses. They lowered taxes for merchants and eliminated them for religious, medical and educational professionals. They educated women along with men. For all subjects, they instituted harsh laws enforced equally under nearly incorruptible officials.Fundamentalist Muslims look back at Mongol secularism as a scourge. But, although U.S. rule in Iraq has produced a constant flow of refugees, particularly religious minorities, out of the country, under Mongol rule Christian, Muslim, Jewish and even Buddhist immigrants poured into the newly conquered Iraq to live under the Great Law of Genghis Khan. It was said that during this time a virgin could cross the length of the Mongol Empire with a pot of gold on her head and never be molested.

By the time of the U.S.-led invasion of Iraq, the political achievements of the Mongols had been forgotten, and only the destructive fury of their wars was remembered. Yet under the Mongols — and the legacy of Genghis Khan — Iraq enjoyed a century of peace and a renaissance that brought the region to a level of prosperity and cultural sophistication higher than it enjoyed before or after. Any country with a bent for empire could do worse than learn from Genghis Khan.

The Mongol Republic, squeezed between Russia and China, and with an army 11,000 strong, has contributed troops in the service of the US-led “coalition of the willing” in both Afghanistan and Iraq. They continue to provide approximately 150 troops in the service of the US in the region at a time when many more than ten nations have recalled their troops and others have announced plans to do so. When China refused the Mongol request to send their Iraq-bound troops over Chinese territory, the Mongols moved ahead by persuading the Russians to allow them to make the overflight across Russia.

Defense Secretary Donald Rumsfeld, in an October 22, 2005 visit to Mongolia, thanked the Mongols for their contribution to the Afghanistan and Iraq wars. However, the Bush administration’s annual $18 million in military aid and more than $100 million in total aid, is not primarily in gratitude for Mongol support in the Middle East. Rumsfeld with gift presented by the MongolsIt reflects above all US interest in securing a foothold on the border of Russia and China, as well as US approval for the democratic and free market turn by this nation of 2.5 million people. "We kind of consider ourselves -- and we like the slogan -- 'the third neighbor of Mongolia,' " Mr. Bush told a regional television network prior to the November, 2005 trip.

During his four hour visit to Ulan Bator, Bush told the Mongolian President "Like the ideology of communism, the ideology of Islamic radicalism is destined to fail - because the will to power is no match for the universal desire to live in freedom." Whatever the outcome in Mongolia, there is little evidence that the Iraqi people share that “universal desire to live in freedom”, at least as understood in the Bush administration’s lexicon.

Jack Weatherford’s article appeared in The Los Angeles Times, December 29, 2006.

Thursday, January 18, 2007

солгой бичлэг

Алдар нэртэй, од байхын зовлон их хэцүү болов уу. Би их л зүдэргээнтэй шаналантай эд байх гэж боддог юм. Ямар азаараа солгой хоолойтой, хажиг зожиг, эв хавгүй, залхуу, хам хум, ухаан муутай болж төрсөн юм бол оо. Тэгээгүй бол дуучин, загвар өмсөгч, мисс гээд бүр давраад их хурлын гишүүн болно гээд мөрөөдчихсөн улаан тугаа мандуулаад давхиж байх байсан ч юм билүү. Тэгсэн бол пянгийн нь даахгүй чирэгдэж үхэх байсан байх аа. Манай улс төр, урлаг уран сайхны одуудыг хараад тэнгэр бурханаас онцгойлон заяасан авьяастай юм байна гэдгийг мэдэрч ойлгож шүтэн биширч, уухайлан дэмждэг юм. Онцгой төрсөн хүмүүс бол онцгой л төрсөн байдгийн байна лээ.
Тухайлбал зун эх орондоо телевизээр дуучин Баясгалан Баянхонгор аймагт үнэгүй тоглолт хийсэн тухай сурвалжлага үзвэй. Тэгсэн дуучин бүсгүй маань "би бага байхдаа, тав зургаатайдаа нутгийнхаа уул усанд дуугаа дуулж өргөдөг байлаа" гэж дурсахуйд бүр гайхаж билээ. Би тав зургаатайдаа маамуу нааш ир, чигчий чинээ гэсэн шүү хэдэн дуу гонгинохоос хэтрэхгүй, дуу өргөн барих гэдгийг мэдэх ч үгүй байсын. Бурханаас авъяас өвлөсөн хүмүүс харин тэр үедээ уул усанд дуу өргөн барьдаг байж шүү гэж бишрэн шүтэв. Бас тэр үед ерөнхийлөгч тэргүүтэй нөхөд уулын орой дээр гарч ирсэн онцгой үйл явдлын тухай нэвтрүүлэг гарч, нэгэн төрийн томоохон албан тушаалтан "монголын салбар салбарын оргил болсон хүмүүс эх орныхоо хамгийн өндөр цэгт гарч мөнх хөх тэнгэрийг баярлуулаад ирлээ" гэж хэлж, миний сэтгэлийг бүр хөдөлгөж орхисон юм. Мундаг юм шүү, тэнгэр хангай тэднийг ууланд авирахад баярласан гэдгийг мэдээд байнаа гэдэг чинь олдошгүй ховор авъяас билэг билээ. Сүүлийн үед шагнал авч байгаа хүмүүсийн үгийг сонсоод бүүр ч их бишрэх болов. Жишээ нь шагнуулагчдын үгийг сонсохуйд тэрхүү шагнал нь зөвхөн тэднийг ч бус түүнтэй хамт ажилладаг хүмүүс, байгууллага, дарга цэрэг, цэвэрлэгч, найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүс, шүтэн бишрэгчид гээд цөмийх нь ажил үйлсийг төр үнэлээд шагнаж байгаа хэлбэр гэж бүгд заавал хэлнэ. Урлагийнхан бол "урлагт хайртай хүмүүс" гэж онцлох бол аль нэг намын хүн бол "манай намын нийт гишүүд" гэж тодотгох нь бий. Сүүлийн үеийн жишээ гэвэл МАСЗХ-ын Алтан сарнай шагнал авчихаад Н.Нямдорж "энэ шагнал бол миний ажлыг ганцхан үнэлж байгаа бус монголын төрийн албыг үнэлж байгаа" гэж ойлгож байгаагаа хэлэхэд, Ч.Улаан гавъяат эдийн засагч болчихоод "түүнийг дэмждэг нийт хүмүүс тэр дундаа Сүхбаатар аймгийн .. дугаар тойргийн өөрт нь санал өгсөн хүмүүсийн хөдөлмөр үр бүтээлийг" үнэлсэн сайхан явдал болохыг мэдээд ямар аугаа мундаг юм бэ гэж дотроо ихэд шагшив. Заримдаа тэр шагналаа нэгмөсөн тэр дурдсан бүх хүмүүстээ копидоод өгвөл их сайханаа гэж бодох.
За тэр ч яахав. Үнэндээ би энэ бүхнийг аугаа их байхын хэнээрхэл гэж боддогийн. Би эгэл биш нэгэн гэдгээ гэнэт анзаарч, өөрийн хийж буй бүхнээ онцгой, гайхалтай, мундаг гэж бодон, өөрийнхөө аугааг өөрөө ч шүтээд шүтээд барагдашгүй гэж бат итгэж, улмаар хорвоогоос тасардаг нэгэн төрлийн өвчин юм болвуу.
Цол хэргэм, шагналын талаар харин хөгжмийн зохиолч Жанцанноров нэг их ухаантай үг хэлж билээ.
Аль дээр Жанцанноровын тайлан тоглолтыг үзэж. Өөрөө хөтлөгчөө хийн, уран бүтээл бүрээ маш энгийн хэрнээ ухаарал авмаар сайхан үгээр тайлбарлаж байхдаа: хүмүүс ээ, ялангуяа радио, телевиз, сэтгүүлчид ээ, нэг зүйлийг аль дээрээс хэлмээр санагддаг юм. Энд тэнд явж байхад намайг төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноровын бүтээл гэж зарлах юм. Би зүгээр л нэг хөгжмийн зохиолч, надаас сайн бүтээл гарч болно, муу ч бүтээл гарна. Би төрөөс дархлагдсан хосгүй хүн биш юм. Миний бүтээл төрийн шагнал авсан болохоос би төрийн шагнал аваагүй юм шүү дээ, тийм болохоор хөгжмийн зохиолч Жанцанноровын зохиол, төрийн шагналт тийм тийм бүтээл гэж зарлаж байгаасай" гэж билээ. Эрдэмтэй хүн дөлгөөн гэдгийн үлгэр юм болов уу.

Wednesday, January 17, 2007

Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой

"Би их сониуч хүн л дээ. Саяхан ямар ч билээ нэг саванг хэрэглэж үзлээ л дээ" гэдэг улиг болсон реклам шиг нээрээ би үнэнгээсээ их сониуч хүн л дээ. Тэгээд саяхнаас натто гэгч зунгааруулдаж, исгэсэн "өмхийрүүлсэн" шар буурцаг идэж үзлээ л дээ. Натто гэж өнгө үзэмж, үнэр танарын хувьд үнэхээрийн үзэл сурталгүй Японы идээ. Хараад хэний ч сэтгэлд идэх хүсэл төрөхгүйгээр үл барам зарим нэгний бараг ой гутаж, огиудас хүрэх байх. Гэхдээ натто бол мөн чанарын хувьд хүний биед хэрэгтэй бүхнийг агуулсан шидэт үрэл гэж байгаа. Хорт хавдараас хамгаална, хавдарын өсөлтийг удаашруулна, хлостерин багасгаж, гормоны тэнцвэрийг хадгална, гоо сайханд бүүр ч ачтай буянтай. Нүүрний арьс толийх жишээтэй.
Наттогийн ид шидийг ойлгож ухамсарлаж байсан ч хоолой давахгүй явсаар саяхнаас иддэг болоод, одоо бүр дуртай ч болж байх шиг. Биенд ч мэдэгдэхүйц "сайжралт" гарч, наттог янз янзын байдлаар өөрчлөн хувиргаж, амтархах болов. Хэн ч тоож идмээргүй "царай муутай" нь наттогийн буруу ч уу, зөв ч үү, хөөрхий.
Ийнхүү наттог идэж сурахын зэрэгцээ нэгэн зүйлийн бодомж хийвэй. Гадаад өнгө үзэмжид автан өнгөц дүгнэлт хийж, дотоод мөн чанарыг үл хайхардгийн нэг тод томруун жишээ бол натто юм байнаа гэж. Хээнцэр ганган хүүхэн, хөдсөн дээлтэй бүсгүй хоёрын эхнийхэнд нь эрчүүд шууд татагдах. Ингээд хоёр дахь бүсгүйгийн хэн болох, дотроо ямар бодолтой, магадгүй Тереза эхээс ч дутахгүй энэрэнгүй, эсвэл оюун ухаан хосгүй нэгэн эсэх нь нуугдмал болно. Жигтэйхэн дэгжин сайхан залуу гэртээ эхнэрээ ухаангүй болтол нь нүддэг зуршилтай байхыг бид мэдэхгүй. Мундаг сургуульд боловсрол эзэмшсэн ч аливаад наанатай цаанатай бодох тал дээр муйхар байх нь бий. Хууль ёсыг хэнд ч ойлготол тайлбарлан, ард олны хайр хүндэтгэлд умбаж шумбаж яваа хуульч хавийн хүүхний хормойг сөхсөн, эмд дээрэлхүү, өш хонзомтгой байхыг хэлж мэдэхгүй. Хэлбэрийн төдий гадаад байдлын өгөгдөлд хэт анхаарал тавьснаар биднээс гарах дүгнэлт алдаатай байх магадлал өндөр. "Дотоод мөн чанарыг олж харах билгийн нүдээ нээж, хараастай чигээр нь тас ширтээстэй байлгавал амьдралаас олж авах зүйлс, ухаарал гэгээрлийн цар хүрээ төдий чинээгээр өргөсөн тэлэхийм" гэсэн шүү зүйл бодоод л "үзлийн царай муутай" наттогоо амандаа чихэж аваад л, "Монголдоо очоод наттог их л санах байх даа" гэж санаа алдан алдан амтархаж зажилж байгаам даа.

Saturday, January 13, 2007

My dream

Өнөөдөр өрөөнийхөө нэг жоохон хэсэгт "мөрөөдлийн булан"-нээв. Аль арван жилд л наамал, хайчилбар хийж байсан болохоор нэг хэсэгтээ зүдрэв. Гэхдээ ямар ч байсан мөрөөдлийн булангаа хийсний дараа хараад сэтгэл сайхан болов. Мөрөөдлийн булан гэдэг нь би өөрийн сэтгэлд ургуулж боддог ирээдүйн гэр орон, засал чимэглэл, зөөлөн буйдан, нээх романтик болзоо, сая долларын данстай банкны дэвтэр, алдартай брэндийн цүнх гутал, үдэшлэгийн хувцас, алмаз эрдэнийн зүүлт чимэглэл, адууны жүчээ, энд тэндхийн байгаль, түүхийн үзэсгэлэнт газар гээд хийх, үзэх, харах, бүтээхийг хүссэн бүхнийнхээ зургыг хайчлаад, наагаад тавьсан булан. Бас болоогүй ээ, дуртай хуулийн хэдэн сэтгүүлийн нүүрийг тавиад хэзээ нэг цагт нийтлэл бичиж гаргах юм шүү гэж бодов. Мэдээж ямар жинтэй болохоо ч бичээд наачихсан. Ажиллахыг аль дээрээс мөрөөдөж байгаа хоёр газрын логог хадав. Гэр бүлийн талаар харин зураг наасангүй. Учир нь тэртээ тэргүй аз жаргалтай гэр бүлийг хүн мөрөөдөх бус харин үргэлж дэргэд нь оршин байгааг анзаарахад асуудал байдаг гэж боддогийн.
Байнга нүдэндээ мөрөөдлөө харж санаж байхгүй бол нэг газар бичээд орхичихдог эсвэл хааяа нэг санаад л мартаад л сүүлдээ юу мөрөөдөж байснаа мэдэхээ больчихоод байгаа болохоор ийм арга хэмжээ авав. Өглөө болгон сэрээд, орой бүр орондоо орохдоо тэр мөрөөдлийн булангаа харахаар сайхан байх болов уу. Ийм юм хийж байхдаа би өөрийгөө мэдрэлийн гажигтай байх гэж бодож л байлаа. Гэхдээ жишээ нь би яг ийм гоё гутал авна гэж мөрөөдөж бодож байгаад сүүлд дэлгүүр оронгуут мөрөөдлөөсөө өөр гутал авчихсан явдал гараад байдаг болохоор ийм булантай болохоор шийдсэн юм. За долоо хоногийн сүүлийг ийм бүтээлээр үдэв.

Friday, January 12, 2007

чухам аа чухам

Би харин бодоод л байгаа юм. Нэг их гавьсан зүйл биччихдэг ч юм шиг, блогоо хаалттай болгоод, уншмаар байвал эмэйлээ явуул гэж томроод л, тэгээд миний блогийг тоож зочилж уншдаг цөөхөн хэдэн "үл таних" андуудаа байн байн нууц үг бичиж орох болгож, бөөн төвөг тарьж байгаад гүнээ уучлал гуйя гэж бодоод л яваад байгаан.
Би бас "сайт фийдерс"-ээ аваад хаячихсан. Фийдерсийн хэрэг, ач холбогдол их гэдгийг өөрөө ойлгоод байгаа ч гэсэн блогтоо зөв харилцаж, хариуцлагатай байж сурсны дараа фийдерсээ нээдгийм билүү гэж бодоод. Өмнө хэд хэдэн явдлаас хараад фийдерсийн түргэн шуурхайг мэдэрсэн юм. Би гэж салгалсан нөхөр хайхрамжгүй алдаа их гаргадаг муу зантай. Аль арван жилээсээ л тийм байсан. Хам хум нэг юм бичээд шууд л паблиш гэчихнэ. Тэгээд дараа нь өөрийнхөө бичснийг харж суутал үг үсэг, найруулгын алдаа зөндөө байх жишээтэй. Буцаад л засаж, паблиш болох гэсээр байтал фийдерс нь нэг бичлэгийг цааш нь хэд хэд дамжуулчина. Ёстой хов дамжуулах дуртай айлын авгай шиг. Заримдаа уурандаа, нервтэй байхдаа эсхүл сэтгэлээр унасан үедээ учиргүй мангар юм биччихээд, паблиш гээд л зоримог аргагүй нь сонгосны дараа секундын дараа буцаагаад устгах ч юм уу. Тэгэнгүүт л фийдерс аль хэдийн мэдээ дамжуулчихсан байна. Зарим нэг блогчдын фийдерсээр "юу бичээд блогтоо тавилгүй нуусныг" дорхноо мэдчихнэ.
Ингээд блог гэдэг бас ч үгүй болчимгүй хандаж болохгүй эд байна гэж ойлгоод, блогт хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж суртлаа фийдерсээ аваад хаячихсан.
Тэгсэн бас яршигтай юмөө. Шинэ юм бичиж үү үгүй гэдгийг заавал нэвтэрч орж унших болох гээд байдаг. Яадаг юм билээ гээд л бодоод л байна. Уул нь бичлэгүүдийн эхлэлийг нь л харуулж байхаар фийдерсээ тохируулсан боловч, би блогоо хаалттай болгосноос болоод тэр үү, болохгүй байх шиг байгаан. За тэгээд ухаантай хүмүүс нэг юм хэлнэ биз дээ.
Дашрамд хэлэхэд, би харамч биш, хажиг зожиг хүн л дээ.

Wednesday, January 10, 2007

perfect strangers

Блог гээчийг алдаг оног бичээд нэг жил болж байх шив. Айхтар мундаг архаг блогчин биш болохоор анх ингээд тэгээд блог бичихээр шийдээд гээд л нээх үүх түүх, дурсамж дуртатгал ярьж бичих нь хаашаа ч юм бэ дээ. Харин нэг жилийн хугацаанд Монголын блог ертөнцийн өнгө төрхийг өөрийнхөөрөө дараах байдлаар хувийн дүгнэлт хийв. Цаг хугацаатай хамт нөхцөл байдлын өөрчлөлтийг дагаад энэ дүгнэлт ч ондоо болох биз.

Блогчид бие биенээ хөглөхийн сацуу тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг бололтой. Энэ бол нэг талаас сайн нөгөө талаас сул талтай гэж бодоод байгаан. Тухайлбал хэн нэг нь сонирхолтой зүйл бичихэд бусад блогт дагаад шинэ бичлэг төрөх магадлал маш өндөр. Энэ бол сайн үр нөлөө. Мөн хэн нэгний хэрэглэсэн өвөрмөц үг хэллэг, бичлэг ямар нэгэн хэлбэрээр давтагдах нь теором. Бие биенээсээ хол, танихгүй хэдий ч айл саахалтын хүмүүс шиг нөлөө үзүүлдэг нь манай монголын соёлын онцлог юм болов уу гэж бодов. Нэгийгээ дагах, үлгэр дууриал авах шинж бид нарт түгээмэл ажиглагддаг юм шиг санагддаг. Харин ийм байдал даамжирвал хүн өөрийнхөөрөө байж чадахаа болих, өөрөөрөө сэтгэхээ болих, бусдын ая байдлыг хардаг болох зэрэг сул талтай. Магадгүй хүн ам цөөнтэй болохоор бидэнд бие биеээсээ хамааралтай байж, өөр хоорондоо нөлөөлөх хүрээ, холбоос илүү хүчтэй байж ч болно. Хамаатан садансаг гэх юм уу даа.
Блог бичиж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг эр зоригийн нэг хэлбэр ч дээрх нөлөө, хамааралтай холбоотойгоор зарим талаар өөртөө итгэлгүй байдал үе үе гарах. Иймэрхүү бичлэгийг сүүлийн үеийн блогийн тэмдэглэлээс харж болно. Тухайлбал, Дөлмандах "Би юу бичээд байнаа", Хүдэр "Уншаад хэрэггүй биз дээ" гэхчилэн гарчгаа өгсөн байх. Миний хэд хэдэн бичлэг мөн иймэрхүү байгаа.
Нийгэм, соёлын ялгаанаас хамаарч байна уу гэж хааяа боддог юм. Тухайлбал бусдын үзэл бодол, байгаа байдлыг өөртөө таалагдуулах гэдэг хандлага хүчтэй байдаг юм шиг санагдсан. Үүнийг Гоожуурын блогийн комментуудаас харж болно. Зарим комментэд Гоожуурыг юу бичихийг нь заах, бүр заналхийлэх жишээтэй. Хэрэв ийм блог индивидуаль сэтгэхүйг дээдлэсэн улс оронд жишээ нь АНУ, Европт байсан бол Гоожуурыг коммент бичиж, тэнэг мангараар дуудахаас илүүтэй Анти-Гоожуур гэсэн өөр нэг блог нээгдэх магадлал илүү өндөр байх байсан болов уу.
Харин хамт олны сэтгэхүйг дээдэлсэн манайд бол нийгэм болон бүлэгт зохицох байдлыг үнэлж үздэг бөгөөд тэрхүү бүлгийн тогтоосон журмыг зөрчих, баримтлаагүй тохиолдолд
хамт олноос хөөх, гаргах, нэр нүүрээ барах зэрэг үр дагавар гарна. Тэгэхээр энэ сэтгэхүйн онцлог блогчдод ч мөн илэрч байгааг харж болно. Хувь хүний сэтгэхүйг дээгүүрт тавьдаг соёлтой орнуудад "би" гэсэн өөртөө итгэлтэй байдал хамгаас чухал тул бусдад таалагдах, таалуулахад ач холбогдол өгдөггүй болохоор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, юунаас ч хамааралгүй илэрхийлж,
бусад нь ч үүнийг ойлгож, заавал өөртөө таалагдуулах гээд зүтгээд байдаггүй байх. За энэ соёлын ялгаа ч яахав. Хувь хүний, хамт олныг шүтсэн соёлуудын аль алинд давуу ч тал бий сул ч тал бий, тийм болохоор энэ нь сайхан, тэр нь муу гэж хэлэхэд хэцүү юм. Би өөрөө хамт олны сэтгэхүйн соёлын нөлөөнд хүмүүжсэн болохоор блогоо хаалттай болгосон нь үүнтэй холбоотой л доо. Учир нь би үнэндээ хамт олны эрүү шүүлтэд орж, "таалагдаж байна, таалагдахгүй байна" зэрэг үнэлэлт дүгнэлт авмааргүй санагдаад, хамт олноос "ичгүүртэйгээр хөөгдөхөөс айгаад", өөрийнхөө дураар, юу бодсоноо эрээчиж сараачиж байхаар шийдсэн л дээ. "Таалагдаж байна, таалагдахгүй байна" гэдэг үгсээс илүүтэй "санал нийлж байна, нийлэхгүй байна" гэдэг үгс илүү чихэнд уянгалаг сонсогддогийг ч хэлэх үү. Яагаад гэхээр би хэн нэгэнд таалагдах гэж юм бичдэггүй, бас интернэт дэх "би" би биш билээ.

Tuesday, January 9, 2007

Зарын шинжтэй мэдээлэл

Дэлхийн Банкнаас жил бүр уламжлал болгон зохиодог эссе бичих уралдаанаа энэ сард зарлана. Оролцогч нь 18-25 насны залуус байх бөгөөд нийгэм, эдийн засагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн давах туулах талаарх эссе бичих юм. Нэгдүгээр байр нь 5000 ам.доллар, бусад шагнал 1000 ам.доллар байна.
Манай Монголоос нэг ч гэсэн залуу ороод шагнал авчихаасай гэж өр зүрх, үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа болохоор ийм насны дүүтэй, найзтай, ахтай, эгчтэй бол хэлээрэй цааш нь.

Monday, January 8, 2007

sigh

Гадаадын зээл тусламжийн талаарх семинарт арван минутын товч илтгэлшүү юм хийчихмээн аядаж, нэг ялнаас мултрав. Гадны зөвлөх, гадаадын туршлага гээд ухаанаа тавиад, хамгаа хаяад гүйчихдэг байдалд аллерги хөдлөөд байдаг, дээр нь ер нь болж л өгвөл эсэргүүний шинжтэй юм ярьж хүний дургүйг хүргэж, өөрийн мангар тэнэгээ гайхуулж кайф авдаг гаж зуршил тогтчихсын шиг байна. Ерөнхийдөө төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, донор зэрэг олон улсын байгууллагууд хөгжиж буй орнуудын өмнө хариуцлага хүлээх ёстой юу гэсэн сэдэв хөндөхийг оролдов. Маш олон хөгжиж байгаа, ядуу буурай орнууд гадны төслийн "туршилтын туулай" болж хохирсоор байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын зарим байгууллагуудын золиос болсон гашуун түүх нэлээн бий. Ингэлээ гээд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллага үүний хариуцлагыг хүлээх ямар нэг эрх зүйн үндэслэл байхгүй.Учир нь буруутай этгээдийг олж тогтооход хэцүү. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийн үлгэрээр. Гэхдээ эрх зүйн үндэслэл байхгүй гээд асуудлыг орхиж болохгүй. Авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг гэдэг үг аливаа улс орны хөгжил, хувь заяаны асуудлын хувьд үйлчлэхгүй байх ёстой гэж боддогийн. Хариуцлагын тогтолцоотой байхын тулд хөгжиж буй орны төр засаг, олон улсын байгууллага аль алины санаачилга хэрэгтэй. Харин төр нь авилгалд живсэн эсвэл олон улсын байгууллагад ямар нэг санаачилга байхгүй байх тохиолдолд хариуцлагыг ярихад хэцүү, маргаантай асуудал болно.
Буруу бодлогын хамгийн эмгэнэлтэй нэг жишээ нь Бангладеш байна. Дал, наяад оны үед Дэлхийн Банк, ЮНИСЕФ зэрэг байгууллагууд Бангладешийн хүн амыг цэвэр усаар хангах төсөл хэрэгжүүлж, дөрвөн сая гаруй худгийн хоолой тавьсан аж. Тухайн үед бангладешууд хөрсний ус хэрэглэдэг байж. Энэ төсөлд доллар ч сая саяаар урсаж өгч. Гэвч гучин жилийн дараа тэрхүү төсөлд зарцуулсан мөнгөнөөс илүү гамшиг нүүрлэжээ. Тэрхүү тавьсан хоолой нь газрын гүний эрдэс усыг ил гаргаж, тэр нь урвалд орж арсеник хэмээх хортой бодис хөрсийг бохирдуулж, нийт худгийн хоолойны 40 хувь нь хордчихож. Хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй аугаа их хордуулалт, байгалийн бохирдолт гэж тодорхойлогдчихсон байдаг. Чернобылийн ослоос илүү хор хөнөөлтэй. Энэ хорт бодисноос болж хэдэн сая хүн арьсны хорт хавдраар өвчилж, жилд мянга мянгаараа нас барж байна. Цаашлаад нийт хүн амын 50 хувь энэ бодист хордох аюултай гэсэн судалгаа гарч.
Энэ эмгэнэлт байдлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Гэдэсний хижиг, бохир өвчнөөс аврах гэсэн биш түүнээс илүү аюулыг бий болгосон олон улсын байгууллагууд уу? Бангладешийн төр засаг уу?
Шилжилтийн эдийн засгийн үед ОУВС-гийн буруу бодлогын уршгаар хуучин соц орнуудад зах зээлийн эдийн засгийн эхний өрөг буруу тавигдчихсан гэж ор үндэстэй шүүмжилдэг. Мөн ОУВС-г Азийн эдийн засгийн хямралын үед Өмнөд Солонгос, Тайланд, Индонези зэрэг улсуудад буруу зөвлөгөө өгч нөхцөл байдлыг дордуулсан гэгддэг. Африкийн улс орнууд гэвэл зөндөө жишээ гарч ирэх биз. Гадны зөвлөх, олон улсын байгууллагад толгойгоо мэдүүлчилгүй, өөрөө хамт оролцож бодлогоо тодорхойлж, хөгжилд хүрч чадсан цөөхөн улс орон бий. Тухайлбал Сингапур.
Хариуцлагын тогтолцоог бий болгоход хамгийн гол нь хөгжиж буй орны төр засгийн зөв бодлого, нээлттэй байдал чухал юм даа. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын олон улсын хариуцлагыг сайжруулахын тулд магадгүй Мянганы зорилт шиг тунхаг бичиг гаргаж ч болох юм.
Сайн засаглал гэхээр л тухайн улс орныг л яриад байхаас донор байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийг дурдаад байдаггүй. Гэтэл уг нь бол сайн засаглал тусламж өгөгч, авагчийн аль алинд хамаатай асуудал юм даа.
За юу хэлэх гээд юу ч чалчихав.

хүний сэтгэл, зуны тэрлэг

Яачихсан юм бол, нойр хүрдэггүй байна ш дээ. Тэгээд яахав, блоглож байтал давсанд явмаар санагдаж магад гээд сууж байна. Нэгэн өөрт тохиолдсон түүхээс чалчигная.

Би оны өмнө нэгэн сайхан хүнтэй танилцсан юм. Түүнийг Абиру Михо гэдэг. Монголд сурч төгссөн япон эмэгтэй. Монголын уран зохиолыг судалж мэргэшсэн болохоор монгол хэл, утга зохиолыг маниас илүү мэднэ. Абиру Монголд нэг буцаад очих юмсан гэж хэлэх үед нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Монголын зохиол бүтээлийг япон хэл рүү орчуулдаг буянтай ажил хийж байгаа билээ. Буянтай гэдэг нь юу гэсэн үг вэ хэмээвээс ийнхүү зохиол орчууллаа гээд түүнд баярхал талархал, магтаал сайшаал, мөнгө төгрөг ер ирэхгүй бөгөөд зөвхөн үүнийг сэтгэлээсээ л хийж байгаа болохоор тэр. Ер нь Монголд элэгтэй гадаадынхан ёстой бор зүрхээрээ л зүтгэдэг юм шиг санагддаг юм. Абиру дипломын ажлаа Явуухулан найрагчийн зохиол бүтээлийн талаар судалж бичсэн аж. Ингээд Абиру сантай ярьж суутал доороос тэвнэ зүүгээр хатгаад авах шиг яриа өрнөсөн билээ. Энэ бол монголын зохиолчдын өв сангийн тухай байв.
Абиру сан бидний санаж сэтгэж, ухаарч гэгээрч амжаагүй нэгэн зүйлийг олж харж, түүнээ ажил болгон хийсэн нь Явуухулан найрагчийн хувийн архивыг эмхэлж цэгцлэн, бичиг баримт бүрийг сканнердан, СD-д буулган ар гэрийнхэнд нь өгсөн явдал байв. Хэдэн шөнө унтаагүй, нойргүй хонож хийсэн, гэхдээ гол нь тэр хүний түүхийг устаж алга болохоос чадлынхаа хэрээр хамгаалж чадсан байх аа гэж бодож байна хэмээв. Нээрээ гэм дээ гэж би чанга дуу алдав. Үгүй нээрээ, бид ахмад үеээ хаячихсан байна шүү дээ гэдгээ анзаарч, аадар бороонд цохиулсан юм шиг шалдаа буув. "Абиру санаачилга"-ыг дэмжээд, "алмааз, алтан" үеийхний гэрт хадгалагдаж буй бичиг цаасыг нь архивжуулж, электрон хэлбэрт буулгачихвал, хожим нэн хэрэгтэй мэдээллийн сан болох сон.
Барнангийн Доржпалам, Нямбуугийн Нямдорж, орчуулагч Гомбожав, Ж.Лхагва гээд залуудаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн авъяаслаг найрагч зохиолчдыг дурсдаг санадаг ч юм уу? Намдаг, Гайтав, Сэнгээ, Пэрэнлэй, Уламбаяр, Э.Оюун, М.Цэдэндорж гээд түүх болсон зохиолчдын захиа занаа, тэмдэглэл сэлт, гар бичмэл, зохиолын эх, хэвлэгдэж амжаагүй бүтээл нь хаагуур яаж явдаг ч юм бэ? Зөвхөн зохиолчид ч бус бусад эрдэмтэн, мэргэд бий. Ширэндэв агсан байна. Амьд ахуйд нь хэдхэн цаг уулзаад өнгөрөхөд хэзээ ч мартахааргүй үг сургааль хэлж билээ.
Өнөөх зохиолчдын хороо, түүний дэргэдэх сургууль, баахан яруу найрагч, уран бүтээлчид...
Ммм. жоохон хадууръя. 2002 оны зун аавын нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу явах болсон юм. Аль багад л очиж байснаас хойш арван хэдэн жил өнгөрсөн байв. Тэр багын дурсамжид хадаатай нэг зүйл нь сумын сургуулийн хуучин цагаан байшин юм. Одоо ч санадаг юм. Хайдав (дуучин), Д.Батбаяр (зохиолч), Нансалмаа (дуучин), найруулагч Уртнасан гээд олон алдартан тэр сургуульд сурч байсан бөгөөд сумын 50 билүү жилийн ойгоор нутгийн нэгэн сайхан санаат хүн уг байшинг засаж янзлан, музей болгосон байж билээ. Тэр музейд нутгийн онцлогийг харуулсан ургамал, амьтан, урлал бүтээлээс гадна алдартай хүмүүсийнхээ хэрэглэж эдэлж байсан зүйлийг тавьсан байв. Тэр ч байтугай тэрхүү алдартангууд бага ангидаа ямар сурч байсныг харуулсан дөчөөд оны үеийн дүнгийн бүртгэл хүртэл байж. Харин 2002 оны зун тэрхүү музей чухам л хонь ямааны хороо хот гэлтэй болчихсон байж билээ. Сураг сонсвол тэрхүү музейг санаачилж ажиллуулж байсан хүн нь амьдралын эрхээр аймаг хот бараадаж, аль өнгөтэй өөдтэйг нь өөрөө аваад, хэрэггүйг нь орхиод явсан гэх. Хэрэггүй хаягдсан зүйлсийг нь ухаж, би баахан алдартангууд, аавынхаа зураг хөрөг, зарим нэг ном сэлт цуглуулж билээ. Тэр жилийн зун айхтар гантай байсан тул айраг ууж чадаагүй ч, түүнээс илүү "амттай" зүйл олсондоо би олзуурхаж баярлаж. Нутгийн зарим хүмүүст энэ талаар хэлж барьж. Дараа жил нь дахиад очиход харин тэр музейгээ буцааж сэргээсэн байв.
Музейг ажиллуулж байсан хүн хөөрхий, улсаас нэг ч туслалцаа авалгүй, өөрийн чин сэтгэлээр анх санаачлан хийж бүтээж ажиллуулсаар, зах зээлд шилжсний дараа зардал мөнгийг нь дийлэхээ байгаад аймаг, сумаас дэмжлэг хүсээд бүтээгүй болохоор амьдралаа бодоод орхисныг буруутгах аргагүй. Тэр хүнээс аавынхаа зүйлийг олоод авчих санаатай хайгаад даанч олоогүй бөгөөд хожим нас барсан гэж дуулдсан юм. Түүхийн олон нандин баримтууд уул нь бий юм сан гэж харамсаж явдгийм. Ийм сум олон байдаг болов уу?
Говийнхон арай л хэнэггүй, гүндүүгүй нь дэндээд байна уу? Би гайхаж явдаг юм.
Бүр их гайхшруулсан нь юу гэвэл замдаа бид нэгэн тууринтай тааралдаж. (За одоо жинхэнэ Ангараг, Сугар гариг хүртэл хадуурлаа даа) Хувьсгалын үед нураасан сүм хийд үү, хуучны хятадуудын байрны нуранги уу гэдгийг мэдэхээр түр буудалласан юм. Харин нуранги туурин хэсэж яваад, зүрх хиртхийлгэм, хэсэгтээ аймшгийн кино үзэлтгүй зүйл олж харсан нь арай томхон нуранги байшингийн дотор овоолоод хаячихсан үхэр, морины баахан сэг байж билээ. Үнэр танар гэж авах юмгүй. Бид ч бушуухан холдож, хэсэгтээ хоорондоо үг дуугарах ч тэнхэлгүй болчихсон байж билээ.
Хүй нэгдлийн үе биш дээ. Хориннэгдүгээр зуунд өнөө маргаашийн мах гурил, хэдэн бор төгрөгний төлөө яахаас ч буцахгүй болмооргүй л байхымдаа гэж санаа алддаг юм, үе үе.
Зиаг, Абиру гэж эхлээд аймшгийн зүйлээр дуусгачихлаа. Гол нь л бид өвөг дээдэс, ахмад үеэ чамлаад, голоод, мартаад байна уу даа л гэж хэлэх гээд. Бид тэдний үүх түүхийг мэдэж байхгүй бол хэн мэдэж хэлэх вэ дээ гэж бодогдоод. "Абиру санаачилга"-ыг ажиллуулмаар ч санагдаж байх шиг. За за, давсандаа явлаа.

Sunday, January 7, 2007

juris ignorantia est cum jus nostrum ignoramus

Угаас хүний мууд дуртай болохоор хаана хүмүүс хэрэлдэж маргалдаж байна гүйгээд очмоор санагддаг юм. Тэр дундаа бизнесийн маргаан бол ч... Эрүүгийн хэргийн тоо ихсэхэд улс орны нөхцөл байдал муудаж байгааг харин иргэний ялангуяа бизнесийн маргааны тоо ихсвэл улс орны эдийн засаг нийгэм хөгжиж байгаагийн илрэл гэж үздэг талтай. Ерөнхийлбөл, бизнесийн эрх зүй, бизнесийн маргаан буюу ихэвчлэн бизнесийн гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх аргын талаар судалж байгаа ухаантай.
Манай бизнес эрхлэгчдийн зүгээс маргаан гарахад нөлөөлдөг түгээмэл алдааг тоочюу.

Алдаа 1. Түншээ судалдаггүй байдал. Том ч бай, жижиг ч бай бизнес эрхлэгчид бизнесийн харилцаанд оролцохдоо түншийнхээ талаар судалдаггүй сул талтай. Нэг хэсэг нь гоёмсог нэрийн хуудас, гоёлын гутал, гонжоом, амттай хоол, архи дарсанд хууртдаг, нөгөө хэсэг нь бизнесийн эцсийн үр дүн болох ашгаа л бодохоос эхлэл явцад анхаарал тавьдаггүй. Мөн түүнээс гадна том компанийн нэрийг сонсоод юунд ч хамаагүй гарын үсэг зурахад бэлэн болдог зарим нөхөд байх. Жишээ нь Хятадын нэгэн томоохон компанийн нэрээр хамтарсан компани байгуулна гээд нэг нөхөр давхиад ирэхэд нь манай нэг бизнес эрхлэгч итгээд гэрээ байгуулаад, байр худалдаж аваад, засаж тохниулаад, бас ч болоогүй нөгөө нөхөрт мөнгө зээлжээ. Тэгтэл түнш сураггүй алга болж, хятадын компанитай холбоо барьтал, ...нэртэй нөхөр "тус байгууллагад ажиллаж байсан ч ажлаас гараад удаж байгаа" гэсэн хариу авч, залилуулснаа мэдсэн түүхтэй. Иймэрхүү байдлаар залилуулсан хэд хэдэн түүх бий.

Түншээ яаж судлах вэ?
1. Тухайн компани үнэхээр байгаа эсэх, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх. Санхүүгийн байдал нь ямар төвшинд байгаа, өртэй эсэх. Энэ талаарх мэдээллийг тухайн улсын зохих бүртгэлийн байгууллага болон худалдаа аж үйлдвэрийн танхимаас лавлаж болно. Энд бас хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа, хэр нэр хүндтэй зэрэг мэдээллийг авч болно.
2. Ямар ямар компаниудтай гэрээ байгуулж ажиллаж байгааг шууд өөрөөс нь асуухад хариулах байх. Урьд өмнө гэрээний үүргээ биелүүлэхгүй, шүүх арбитрт маргаанд орж байсан эсэхийг судлавал бүр сайн.
3. Тухайн компанийг төлөөлж байгаа этгээд ямар албан тушаалтай, одоо ажиллаж байгаа эсэх, байгууллагаа төлөөлөн бизнесийн гэрээ хэлцэл хийх, тохиролцох эрхтэй эсэхийг судлах. Германд тухайлбал шүүхээс реестр буюу бүртгэлийн лавлах гаргадаг бөгөөд уг лавлахт хэн уг компанийг төлөөлөх эрхтэй вэ гэдгийг бичсэн байдаг. Ийм реестр байвал мэдээлэл авахад амар.
4. Компанийн төлөөлөгчийн газар, салбар байгаа тохиолдолд гэрээнд гарын үсэг зурах, гэрээ байгуулах эрх хэмжээтэй эсэхийг судлах.
5. Түншлэгч тань бизнесийн салбарт хэр их туршлагатай, таниас илүү юу үгүй юу, ямар салбарт мэргэшсэн, мэдлэг чадавх хэр вэ гэдгийг мэдээд авбал сайн.
Хувь хүнтэй түншлэх гэж байгаа бол уг хүнээ мөн дээрхтэй адил судлана. Бизнест найз байдаггүй гэдгийн учир бас энэ байж болох юм. Учир нь бизнесийн харилцаан дах итгэлцэл гэдэг нь тухайн бизнестээ хэр үнэнч, сэтгэлээсээ, шударга хандаж байгаагаар тодорхойлогдохоос бус таныг уйлж байхад алчуур барьж гүйснээр үнэлэгдэхгүй гэж мунхагласу.

Алдаа 2. Ашгаа нэгдүгээрт тавиад гэрээг хамгийн сүүлд тавьдаг... үргэлжилнэ

Brokeback Moscow

Б.Жаргалсайхан сайдын ТВ25- сувгийн Хэн юу хэлэв буланд өгсөн ярилцлагыг үзээд өөрийн эрхгүй Номин талст хамтлагийн дуу аманд орж ирвэй. "Дурлачихжээ". Тэр дурлачихжээ. Тийм ээ, тэр үнэхээр дурлачихжээ. Намбарын Энхбаярт дурлачихжээ.
Билгийн нүд нь нээгдэв үү яав ийв, гэгээрлийн хутгийг гэнэт олов уу, алтан Москвад аминчлан хоёул шагай солилцсон юм болов уу. Цэнгэл сайд нь орос хэлний мэдлэг муу гэж ичигүйрэн балайрч уулзалт хурлаас зугтаад, асуулт асуухгүй, бас бус дагалдагч нь мөн адил ус балгасан мэт байхад нь (ерөнхийлөгч 100 сэтгүүлч хүлээн авч уулзсан уулзалтад өөрөө ийнхүү мэдээлсэн г билээ) Монгол орныхоо нэр нүүрийг авч гарч буй авъяас билэг, ухаан чадлыг нь бишрэн шүтэж, эх орны хүү гэдэгт сая л нэг итгэж, өрөвдөн хайлав уу гэхчилэн "муухай монгол хүний" зангаар жигтэйхэн хардаж сэрдэв. За хэн мэдлээ гэж.

Saturday, January 6, 2007

fate

Хуульч, өмгөөлөгчидтэй ярилцаад суухад сонин сонин түүх сонсоно. Заримаар нь бүр зохиол бичээд, кино хиймээр. Тайлагдашгүй хэргүүд нэлээн бий. Анод банкны хэрэгтэй төстэй хэрэг тавиад оны үед билүү хэдэн мянган төгрөг дээрэмдсэн, хүний аминд хүрсэн шуугиантай хэрэг гарч, эзэд нь олдоогүй байдаг. Энэ хэргийн талаар нээрээ нэг судлахым байна шүү. Санах ойндоо суулгав. Үүгээр нэг сонирхолтой түүхийг өгүүлье. Долоон жилийн өмнө ярьсан түүх болохоор зарим нэг нарийн ширийн фактыг бүрхэн бархан санаж байгаагаар буулгав.

Нэг ийм явдал болсон юм гэсэн. Жараад оны сүүл үед гэнэ. Нэгэн залуухан өмгөөлөгч дөнгөж хойно сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахаар болж, чухамдаа уулыг нурааж, усыг эргүүлмээр бяр чадал амтагдаж байж. Ажил хөдөлмөрийн гараанд хөл тавиад удаагүй байхад нь нэгэн хүн амины хэрэгт өмгөөлөгчөөр ажиллах болжээ. Шүүгдэгч нь өмгөөлөгчтэй үе тэнгийн залуу байв. Тэр залуу нэг хүнийг буудаж амийг нь хороосон хэрэг үйлдсэн аж. Залуугийн үүх түүхийг судлахад яав ч хэрэг үйлдэхээр хүн биш байлаа. Арван жилээ алтан медальтай төгсөж, шилдэг сурагч болж, улмаар Орост цэргийн сургуульд? сурахаар явж, тэндээ ч шилдгээр нь тодорч байв. Ар гэр нь ч ямар нэг проблемгүй. Залуу өөрөө алтан гартайгаар алдартай байж. Юуг л бол юуг урлаж бүтээх авъяастай нэгэн байв. Зан аашийн хувьд ч танил найз нөхөддөө хал балгүй, нэр хүндтэй байж. Өө сэвгүй баймаар залуу яагаад хэрэг үйлдэх болов оо.

Хэрэг гарсан өдөр: Залуу амралтаа эх орондоо өнгөрөөчихөөд маргааш нь сургууль руугаа буцах байв. Хэрэг гарсан орой залуу өөрийн гараар хийсэн бууг зарим нэг хүмүүст үзүүлчихээд буугаа өвөртлөөд харьж явж байв. Гэртээ харих замд нь хоёр залуу хөндөлсөөд ирж. Үг сөрч, улмаар зодоон цохиондоо тулжээ. Залуу зодооны үеэр хоёр залуугийн нэгийг нь буудчихжээ. Нөгөөдөх нь харин зугтаад алга болж.

Залуу хэнийг буудчихав аа гээд шалгатал... Яг тэр үед хэд хэдэн хүний аминд хүрсэн, араатнаас дор авиртай, рецедивист хоёр хэрэгтэн шоронгоос оргочихоод олдохгүй байсан нь дээрх залуус байж таарчээ. Оргодлууд замдаа хүний аминд хүрч, дээрэм, зодоон цохионы хэрэг үйлдээд амжсан байв.

Залуугийн хэргийг өмгөөлөх явцад халуу залуу насны гал дөлөөр бадарч яваа сайхан нэг залуу торны цаана суух болж байгаад өмгөөлөгч төдийгүй шүүгч, прокурор ч өрөвдөж байж. Хүн амины хэрэг болохоор арван хэдэн жилийн хорих ял сонсжээ.

Залуу хорих газарт очоод эвдэрч сүйрсэнгүй. Шоронгийн эвдэрхий хэмхэрхий зүйлсийг янзалж засаж, хүн амьтанд тусалж, томоотой, дуулгавартай, хүмүүжилтэй байж, хийх ёстой зүйлээ цаг хугацаанд нь ямар нэг асуудалгүй хийж гүйцэтгэж байлаа. Эл байдлын дүнд залууд хорих газрынхан итгэл хүлээлгэж, хатуу цагдаж хорихоо больж. Залуу ч хоригдох хугацаанд машин барьж сурч, улмаар хорих газрын хашаан дахь ажиллахаа байсан машиныг засаж ойр зуурын хэрэглээнд унадаг болжээ. Залуу ч бараг л хорих газрын нэг ажилтан юм шиг л байвай. Он жил ч өнгөрч. Залуу хорих газрын хоол хүнсийг зөөдөг чухал хариуцлагатай ажил үүрэг хүлээжээ. Эл ажлаа гүйцэтгэх явцал нэгэн бүсгүйтэй танилцсан аж. Өнөөх бүсгүйтэйгээ уулзахыг мөрөөдөн, дараагийн хоол хүнсэнд мордох өдрийг тэсэн ядан хүлээдэг болвой. Залуу үтэр түргэн хорих газраас гарч, хайртай бүсгүйтэйгээ шинэ амьдрал зохиож үр хүүхэдтэй болохыг мөрөөддөг болжээ. Ингээд залуу, түүний хайртай бүсгүй өнөөх өмгөөлөгчтэй уулзаж, ялын хугацааг багасгах ямар арга байгааг асууж, туслахыг хүсжээ. Өмгөөлөгч ч ажилдаа ханцуй шамлан орж хөөцөлдөж гүйсээр ялын дуусах хугацааг наашлуулж чаджээ.

Тэр нэг өдөр залуу сүүлийн удаа хорих газрын хүнсний материалыг зөөхөөр хот руу орж иржээ. Долоо хонов уу үгүй юу суллагдах болсон байж. Залуу хайртай бүсгүйтэйгээ уулзчихаад явах замд нь машины осолд орж. Машин хэдэнтээ годройтож, залуу, бас нэг нөхөр газар дээрээ нас баржээ.

Энэ явдлаас хойш арван жилийн дараа... Нэгэн нартай сайхан өдөр өмгөөлөгч автобусанд явж байтал өөдөөс нь зүс мэдэх байрын бүсгүй инээмсэглэсээр дөхөж ирэн мэндэлж гэнэ. Хэн билээ гэж гайхтал, уг эмэгтэй талийгаач залуугийн дурлалт бүсгүй байв. Түүгээр ч үл барам дагуулж явсан дэрсхэн хөөрхөн хүүгээ талийгаачийн хүү гэж танилцуулж. Залууг осолд орох үед бүсгүй хөл хүнд байжээ. Бүсгүй өмгөөлөгчид тэр хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж тусалж байсанд баярлаж явдгаа хэлж. Талийгаач энэ хорвоод үе залгамжлах үр удмаа үлдээсэн гэдгийг мэдээд өмгөөлөгчийн сэтгэлд аль дээрээс огшсоор явсан нэгэн хар тээг арилах шиг болжээ.
Хамгийн хачирхалтай сонирхолтой нь юу гэвээс тэрхүү машины ослоор нас барсан эр аль дээр хэрэг гарах орой зугтаж алга болоод олдохгүй явсан оргодол байсан ажээ.

Залуу тэрхүү хоёр оргодлын аминд хүрч, өөрийгөө золиослох тавилантай төрсөн юм болов уу? Ер нь хувь тавилан гэж байдаг юм болов уу гэсэн асуултууд өмгөөлөгч болон үүнийг сонссон бидний оньсого болон үлдсэн билээ.

Friday, January 5, 2007

нэг килограмм

Шинэ жилээр гахайлтлаа идсэн юм болов уу эсвэл лаглайтал хэвтэж сууснаас болов уу, аль аль нь ч нөлөөлөв үү, нэг кило нэмээд таргалчихсан байх юм. Аймаар юм аа. Буцааж энэ нэг кило-ыг арьс махнаасаа авч хаяхын тулд яаж зүдэрч зовохоо төсөөлөхөд нүднээс нулимс гарах дөхөв. Нэг таргалахаар шүлсээ хүртэл залгингуут л жин нэмээд байгаа юм шиг санагдахыг яанаа. Бас эрүүн дээр нэг юм гарчихсан байна гээч. Одоо энэ арилж, оронд нь бор суурь нь үлдээд л үнэхээр гоо сайханд террорист ул мөр болно. Дээр нь ядаж байхад нас яваад байдаг. Ирээдүйн нөхөр, эргүүлэх залууст таалагдахын тулд биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, арьсаа толийлгох, гангалах, гоёх, дуу хоолойны өнгөө алтан гургалдай шиг болгох, алхаа гишгээгээ аятайхан засах гээд хийх зүйл мундахгүй. Заримдаа байгаагаараа байж байхад болно биз гэж бодогддог ч худлаа л даа. Үнсгэлжинг л харахад ойлгомжтой. Ганган сайхан байж л ханхүүгийн харцыг булаах жишээтэй.Ядаж байхад нэг бөө намайг гуч хүрээд хүнтэй суух юм байна гээд хэлчихсэн гэж байгаа. Ямар ч байсан гэр бүл зохиох юм байна гэж баярласан ч тэр болтол аальгүйтэж явна гэхээр залхуутай санагдаж байх шиг.
За ингээд ургуулаад бодоод байхад эрэгтэй хүмүүс үнэхээрийн азтай ч юм шиг. Эрэгтэй хүний чимэг бол эр зориг, өөртөө итгэлтэй байдал, амжилт. Хэр амжилттай, зоригтой байна, тэр чинээгээр хүүхнүүд татагдана. Тэгээд ч бие хаа, үзэсгэлэн төгс, хувцас хунартаа цагийн нэлээн хэсгийг зарцуулдаг эмэгтэйчүүдийн дэргэд ажилдаа төвлөрөх боломж нь эрчүүдэд илүү байгаа байх шүү.
Ингээд зөвхөн нэг килограмаас болоод нээх их юм бодож, тэрийгээ блогтоо бичиж байгаа юм шүү дээ.

Thursday, January 4, 2007

@.com-d

Freud, Einstein, M.Friedman, T.Friedman, Roosevelt гээд л алдар цуутай хүмүүс, бас эдийн засаг, эрх зүй, нийгэм, соёлын олон ололт амжилт, онол сургаалийн талаар аа, бээгүй айхтар мэддэг хэрнээ эгэл бор өдрийг өнгөрөөх ээжий, аав, эмээ, өвөө, удам угсаа, тэдний үзэж өнгөрүүлсэн амьдрал, үзэл бодол, алдаа оноо, ухаарал гэгээрэл, дуртай дургүй зүйлс, унасан нутаг, угаасан усны үүх түүхийг мэдэхгүй, тоохгүй явах зарим хүмүүстэй ярьж суухад гуниг төрнө. Нэртэй алдартай хүн, онол үзэл бодлыг аль нэг номын сан, интернет, толь бичгээс олоод авах боломжтой ч, өөрийн, гэрийн, ойр дотныхныхоо талаар мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй явах нь хожмын нэгэн харуусалд хүргэх вий гэжжж.