За ойрд ном цаасандаа дарагдаад живэн алдан байна. Энэ хооронд интернетээр л хүмүүстэй холбогдож, амьдрал ямар ч байсан үргэлжилж байгааг мэдрэхийн. Амарсайхан ахын өмнө бичсэн комментыг тунчиг ухамсарлан хүлээн авч тэр дор нь амьдралдаа бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, буузыг хөөсөн, хөөлгөөгүй хэлбэр галбиртайгаар хийж найз нөхдийн хамт идэв. Муу хүн идсэн ууснаа гэдэг болохоор энэ талаар блоглохгүйээ. Харин сүүлийн үеийн зарим мэдээллийн хэрэгслээр хүний царай зүс, нас хүйс зэргээр нь зүслэн дуудах, зарим нь бүр ялгаварлан гадуурхах, доромжлох байдал "ажиглагдаж", тэрэнд нь миний "эгдүүцэл" хүрч байна гэж жигтэйхэн. ТВ-8-н 6 сарын 4-ний мэдээнд тухайлбал харилцаа холбооны компаниудын автомат хариулагчийн талаарх мэдээнд Монголын цахилгаан холбоо компанийг хоцрогдсон өнгө аястай гэж шүүмжлэнгээ "жар эргэм насны Шаалуу дарга"-д юм бодох анхааруулга өгч байгаан. Зүгээр л Шаалуу дарга гэчихгүй, "жар эргэм нас" гэж тодорхойлохын учир юу байнаа? Ер нь бол шулуухан "жар эргэм насныхан хуучин нийгмийн үзэл санаанаас гараагүй" нөхдүүд гэж ойлгомоор болж байгаан. Бас энэ мэдээгээр Авилгалтай тэмцэх газрын даргыг янхир өвгөн, зэвүүн хүйтэн дүртэй гээд тодорхойлчихож байвал ямар вэ дээ. Тэрийг нь сонсоод миний баясаж байгаагээ. Тэр дор нь ингээд блогтоо тэмдэглээд авч байгаам.
Тэгсэн СБН гэдэг шинэ ТВ гараад ирсэн бололтой. Мэдээг нь үзэхээр бас зугаатай ч юм уу.
Саяхны 6 сарын 14-ний мэдээгээр УИХ-ын гишүүн Хүрэлсүх өөрийг нь гүтгэсэн мэдээллийн талаар ярилцлага өгч. "У.Хүрэлсүх 10 саяар хүн хөлсөлж хохирогчдын өлсгөлөнг зохион байгуулсан гэв" гэсэн мэдээ сонинд гарсан юм байж. Үүнийг Ша.Батбаярын хийж буй муйхар гүтгэлэг гэж мэдэгдэв. За тэр яахвээ. Гол нь ингэж хэлэхдээ У.Хүрэлсүх "Ша.Батбаяр залуучуудын ярьдгаар шаасан байна" гэчихиймаа, тэгсэн би урдаа байсан цаас, ном, кофетойгоо нурж унахаа дөхөв. Ёстой нүд ам мурийлгаж дух дагзанд гаргаад хаячихдгийм байна. Энэ хүн ингэж хэлснийхээ төлөө залуучуудаас түмэнтээ уучлал гуйх ёстой доо. Эсвэл би амьдралаас тасарчихсан юм уу? "Шаах" гэдэг үгийг би их бүдүүлэг хар ярианы хэллэг гэж ойлгоод байдаг. Энэ үгийг ер нь бол соёлт ертөнцийн боловсрол мэдлэгтэй, өөрийгөө хүндэлдэг залуус хэрэглээд байдаггүй гэж боддогийн. Тэгсэн Хүрэлсүх гишүүнийхээр бол нэг бол энэ үг хэвийн хэллэг болж эсвэл хэрүүлч уруулч, бүдүүлэг хэллэгтэй бүлгээр залуучуудыг тодорхойлох болж.
Бие биенийхээ dignity-г хүндлэхсэн.
3 comments:
Ан ярьж Ганбаад бут шүүмжлүүллээ. Ганбаагийн шүүмжлэх зөв өө. /Ах нь шүүмжлэлийг яг чам шиг ухамсартай хүлээн авч, үүнээс хойш амьтан руу зөвхөн камерийн дуран л чиглүүлнэ гэсэн тангараг тавьсан/
Харин өчигдөр орой Хүрэлсүхийг харж яг чам шиг "нээрэвтдэг" байна ш дээ. Нээг их гэмгүй царайлчихаад эмгэнэл илэрхийлээд зогсож байна. Цаад нөхөр чинь "ш..х" байтугайг нь хэлж мэдэх бүдүүлэг залуу. Хэдэн жилийн өмнө хэвлэлийн хүрээлэнд болсон сургалтын үеэр түүн рүү Хэнтийн сонины сурвалжлагч эмэгтэй залгаад "Соёлтой оронд парламентийн гишүүд хөрөнгийн мэдүүлэг өгдөг юм байна. Таныг хэрвээ хөрөнгийн мэдүүлэг өг гэвэл яах вэ?" гэсэн чинь "п..да"-гаар дуудан, бүдүүлэг хараалын цуглуулга хэлж дайрч доромжилсон хүн шүү дээ.
хэ хэ, Амарсайхан ах таны ярианаас зүгээр л сэдэвлэсэн шүү, сорри!
Одоо Маралаа намайг шүүмжилчихвэл ч гуруулаа өргүй үлдэх нь дээ тэ? хэ хэ
Маралтай санал нэг байна. Монголчууд маань бусдыг өмссөн зүүсэн, царай зүсээр нь ялгаж хандах гээд байдаг гэмтэй улс. Сая Кёкүшүзаны зодог тайлах ёслолд оролцохоор ирсэн монгол жуулчдын хөтчийн үүрэг гүйцэтгэсэн оюутан нөхөд маань тэднийг газарчлах гэж, тэднээс болж яаж зүдэрснээ ярьж байна лээ. Өөрөөсөө дүүмэд хүний үгэнд орох дургүй хүмүүс их байдаг бололтой. Тэгээд өндөр нам, тарган туранхай, хар шар гээд л бие биеэ зүсэн зүйлээр дуудалцана дөө.
Post a Comment