Thursday, August 30, 2007

Найман сарын сүүлийн өдөр

Саяхан их ухаантай үг энд тэндээс хэд хэдийг сонсож гялайв. Тухайлбал I Think I Love My Wife киноноос "Хүүхний хойноос хөөцөлдөөд маш их мөнгө алдаж болно, харин мөнгөний хойноос гүйлээ гээд хүүхэнгүй хоцорно гэж хэзээ ч байхгүй шүү" гэсэн нь онцгой их таалагдав. Үнэн үнэн. Ингээ л мэдүүштэй юм их байнаа, амьдралд.
Гэрлэсэн эмэгтэй гэдэг гэрэлт ирээдүй нь ард хоцорсон эмэгтэйг хэлнээ гэж айлдсан Амброз Брисийг амьд байвал тэвэрч аваад үнсмээр санагдав.

Энэ долоо хоногийн "нүдний зугаа, нойрны эм бас намайг ухаантай болгож бусдад харагдуулах" шид бол яагаад ядуурал байгаад байгааг Африкийн орнууд дээр тулгуурлан өөр өнцгөөс тайлбарлаж бичсэн Пол Коллиерын The bottom billion: Why the Poorest Countries Are Failing and What Can Be Done About It гэсэн ном байлаа. Сонирхолтой ном байлаа. Шууд Монголтой холбож бодох нь хаашаа юм, гэхдээ бодууштай зүйл ихтэй байв. Ялангуяа ядуурлын дөрвөн том хавх (иргэний дайн/зөрчилдөөн, газар зүйн таагүй байрлал, "газрын баялагийн хараал", муу засаглал), ийм хэцүү дөнгөтэй орнуудад хэрхэн туслах дэмжих талаарх санаа (тэр тусмаа олон улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэсэн нь) гэх мэт санааг цааш нь ургуулж, өсөн нэмэгдүүлж, үржүүлэн баяжуулваас олон шинэ шинэ бодол санаа төрөх болвуу.

Эцэст нь ходоод хоосон байхдаа блогт юм бичих нь шал дэмий юм байна. Бичье гэж бодож байсан бүхэн толгой дотроос алга болчихдгийм байна. Сэтгэн бодох чадвар бүхий эрхтнийг бид толгой дотор л байдаг гэж боддогоос уул шугамдаа тал нь ходоодонд оршоод л байгаамдаа.

1 comment:

A.Амарсайхан said...

"Хүүхний хойноос хөөцөлдөөд маш их мөнгө алдаж болно, харин мөнгөний хойноос гүйлээ гээд хүүхэнгүй хоцорно гэж хэзээ ч байхгүй шүү"
Өө лаа лаа. Яг миний жанжин шугам байна ш дээ.