За энэ номонд би бүр орчихлоо. Жаахан зав боломж юу л гарна хуудас хуудсаар ахиулж унших гээд, уншснаа бас эргэн унших гээд, хурдан хурдан уншиж дуусгах гэж яараад, нүд салгахгүй тасралтгүй уншмаар. Үнэндээ уншаад номын талд ороогүй байгаа ч бүр сэтгэл хөдлөөд, блогт бичмээр санагдчихлаа. Сайхан ном уншихаар бүр сэтгэл хөдлөөд, жаргал мэдрээд байдаг даа. Баримтат түүхэн материал дээр үндэслэсэн ном болохоор бүр чиг шимтэж, КГБ гэж домог шиг л мэдэхээс цаашгүй байсан хүн баримт фактыг ингэж анх удаа уншиж байна. Ямар хөрштэйгээ мэдэж байхад энэ номыг заавал унших хэрэгтэй гэж санал болгоё.
КГБ-ийн ахлах архивч Митрохин КГБ-ийн дэлхийн хоёрдугаар дайн болон төмөр хөшигний үеийн тагнуулын үйл ажиллагааны мэдээ баримтыг Англид гардуулж өгснөөр КГБ-ийн түүхийг түмэн олонд дэлгэжээ. Яаж тагнуулчдыг бэлтгэж, тэд яаж ажиллаж, бас ямар гайхалтай сэтгэж, бодож, хэрэгжүүлж, зарим үйл ажиллагаа нь дэлхийн түүхийг эргүүлж, хөврүүлж, холбируулж байсныг ёстой дэлгэрэнгүй мэдэж авах юм.
MUST READ BOOK!
7 comments:
ene laitai nom bhaa unshij uznee
Уншмаар ном байна. Орос хэл дээр гарсан болов уу? Гараагүй бол ахдаа ярьж өгөөч. Манайд чинь өдөржин ярьсан ч мөнгө унадаггүй баахан утаснуудтай болчихлоо шүү дээ.
Амараа ах үнэн хэллээ шүү. баахан үнэгүй утас. гэхдээ гоёоо бидний төлөө нэг ч юм гэсэн үнэгүй байвал...хэ хэ
нээрээ номны тухайд гэвэл монгол ч юм уу япон хэл дээр бий болуу гэж
tnx . yun unegui uta ta nar yariad bgaan?
саяхан КГБ-ийн тухай зүүдлээд байсан энэ нхмын сураг сонсох гээд байсан байж. хэхэхэ
Post a Comment