нэт, кино
Өнгөрсөн сар Японы Токиогийн дүүргийн шүүх интернэтээр зурагтын нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй тавьж, төлбөртэй үзүүлж байсан этгээдийг шүүж Зохиогчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр 5 сая иэний торгууль, 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн ногдуулж, компанийг нь 20 сая иэнээр торгов. Винни p2p file sharing програм зохиож гаргасан программистыг 1.5 сая иэнээр торгож, Виннигээр зохиогчийн эрхийг зөрчиж файл дамжуулж хуваалцаж байсан этгээдүүдийг баривчилсан хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан. Түүний дараа Share хэмээх програм бас гарч, түүгээр зохиогчийн эрхийг зөрчиж, анимэ дамжуулцгааж байсан 3 нөхрийг баривчилсан хэрэг өнгөрсөн жил гарсан. Гэхчилэн Японд интернэт хэрэглэж зохиогчийн эрхийг зөрчих гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл нь эцэж цуцашгүй, шийтгэх шийтгэл нь чанга хатуу. Ирэх жилийн 1 сараас интернэтээс зохиогчийн эрхийг зөрчиж тавьсан дуу хөгжим, кино, ном, нэвтрүүлэг, файл зэргийг татаж авахад гэмт хэрэгт тооцохоор хуулиа өөрчлөв. Улам л чангалж байна.


6 сэтгэгдэл:
Уржигдар манай найз бид 2 найзын гэрийн хажууханд байдаг кино поркатнаас би чамд хайртай 2 ыг авч үзэв. :P би уг нь өмнө нь үзчихсэн байсанлдаа тэгсэн манай найз үзээгүй байсан юм тэгээд 2 цаг поркаталхад 2.000 төгрөг төлдөг юм байна дээр нь нэлээд зурагдчихсан байсан мөнч олон хүн үзсэн бололтой хэхэ
Ер нь монголд ингэж кино хулгайлах, хууль бусаар бусдад түгээх тохиолдол тийм ч их гараад байдаггүй санагдана.
энд бас шууд үзэхээр байж л байна.
би чамд хайртай -2 ын тухай ямар олон догчин бичвээ, үнэ төлж үзэх нь байтугай үнэгүй үзээд ч хэрэггүй кино юм байна гэж л ойлгож авсан, бүү мэд
блогчинг догчин гээд биччихжээ, сорри
таны блогийг бүтэн 3 цаг хагас уншаад барагддаггүй ээ. :P 2007 оны 5 дугаар сар хүргээд орхилоо. Үнэхээр сонирхолтой байлаа. Баярлалаа :) Дараа орж ирж гүйцээнээ гсн хэхэ
Sain uu,
Intel Pentium Dual Core T4300 2x 2.1 GHz / 4096 MB DDR2 RAM / Intel® GMA 4500M / 320 GB Festplatte / DVD-SuperMulti Brenner / Cardreader / 3xUSB 2.0 / WLAN bg / 15.4"WXGA Display / Windows Vista, iim notebook sayd avah hun baival asuuj uguuch. jil ashiglasan. Fujitsu siemens.
erdenekhorloos@yahoo.com
Thank you!
minii medej bgagaar internetiin orchin dahi erh zuin zohitsuulalt, bodlogooroo hamgiin changa ni China l da.
Mongol bol jinhene soft law-toi l do. suuliin uyed tuhain zohiogchiin erh zohiogchiinh ni huviin oron zaid her oron zai ezelj bgagar todorhoilogdoh yum bna gej oilgood bga.
www.galbaatar.blogmn.net
Post a Comment