Friday, June 25, 2010

80-тай эмгэн болов

Саяхан хугас өдөр 80-тай эмгэн болж холхив. Хөл гар гэж хүнд, алхаа гишгээ удаан, мойног хуруу, чих дүлий, нүд гэж сохор номин... Хөөрхий муу эмээгээ бодож өрөвдөв. Өөрийгөө нэгэн цагт ийм болох нь дээ гэж бодохоор айдас ч төрөх шиг.
Хугас өдөр эмгэн болж, шатаар өгсөж, дэлгүүрээр наймаа хийх гэж оролдож, сонин сэтгүүл дэлгэж, мөнгө төгрөгөө тоолж, гар утсаар оролдож, хүн амьтантай ярих гэх мэт хэд хэдэн  даалгаварыг биелүүлэх гэж "үйлээ үзэж, үгээ хэлэв".

Японд дэлгүүр хоршоо, гар утасны үйлдвэр, настай хүмүүст зориулж бараа таваар үйлдвэрлэгчид, барилгын компани,  автобус, метро гэх мэт тээвэр үйлчилгээний газар гэх мэт үйлчилгээний газрууд иймэрхүү байдлаар хөгшин, настай хүмүүст үйлчилгээ нь хэр нийцтэй байгааг шалгаж судална.  Албан тушаал нь ахих тусам ийм хувцас хэрэгсэлтэй байх хугацаа нь уртсах бололтой. Жишээ нь менежер бол хагас өдрөөс бүтэн өдөр болох гэх мэт.  Нүдний шил, хөл гарт зүүх хэрэгсэл зэрэг нь 70, 80 хүрсэн хүн ямар байх вэ гэдгийг судалж хийсэн эдлэл.


Үүнээс гадна үлдсэн хугас өдөр нь хараагүй болон тэрэгтэй хүний оронд орж, зовлонг нь ойлгож, тэдгээр хүмүүст хэрхэн үйлчилж туслах вэ гэдгийг судалж үзэцгээв.

Үйлчилгээ гэдгийг иймэрхүү байдлаар сайжруулж явдгийг Монголд нэвтрүүлэх юм сан.

3 comments:

A.Амарсайхан said...

Өө зө. Хамаг мөчийг хүлж баглаад, албаар юм үзэхээргүй нүдний шил хийгээд аан!

Мань мэт нь муу ёр гээд ойртохгүй ээ

vlmedeh.com said...

Юмыг хийсэн шиг хийх юмаа.

Мика /美香/ said...

Ингэж судлаж байхж л үр дүнд хүрэх байхдаа.
Япон компаниуд жижиг гэлтгүй бүх зүйлийг ажил болгодог нь нэг бодлын ядаргаатай, нэг бодлын бахархмаар байдаг..