Friday, November 18, 2011

Японы оны үг (1)

Япон жил бүр тухайн жилд олны дунд тархсан, яриа хэвлэлд их гарсан "оны 10 үг"-г шалгаруулдаг уламжлалтай. Монголд "сайннннн бод, сайнннн бод" "ариун явдал мөн үү" гэх мэт үг орж ирэх байх.
Энэ жилийн оны 10 үгэнд нэр дэвшсэн 60 үгийг танилцуулъя: 

1. Агепо ёо  あげぽよ
Арван жилийн охидын дунд тархсан, "кайфтай" гэсэн утгатай, сэтгэл хөөрсөн үеийг илэрхийлэх үг юм шиг байгаан. Би ямар хэрэглэх биш. Харин одоо хэрэглэж байнаа. Савцгаая, идэцгээе, дарвицгаая өөр юу ч гэдгийн сэтгэл их хөдөлж хөөрсөн үедээ хэлж байгаа үг.

2.  あとは流れで Ато ва нагарэ дэ
Энэ үг сүмочдынхэргээс болж тархсан үг. Найрааны хоёр бөх барилдахдаа нэг нь түлхэж өгөөд тэгээд найрааны дагуу унаж өгнө. Тэгээ л "барилдааны аясаар нь" барилдаад л унаад өгөх гэсэн утгатай .  
3.  アフター4 Афтаа фо
Гамшгийн дараа тог хэмнэх үүднээс компаниуд 4 гэхэд ажил тарааж байснаас холбоотойгоор 4-өөс хойш гэсэн утгатай хэрэглэж байв.
4. 安全神話Анзэн шинва
Ямар нэг нөхцөл байдал аюулгүй гэж хүчтэй итгэх гэсэн утгатай. Бас л гамшгийн дараах цөмийн станцтай холбоотой гарсан. Цөмийн станц аюулгүй гэж бүгд бат итгэцгээж байлаа хөөрхий.
5. --定のメド иттэй но мэдо
Кан ерөнхий сайд огцрох асуудал яригдах үед "тодорхой алхам" хийчихээд суудлаа өгнө  гэсэн утгаар хэрэглэж гаргасан үг. Тодорхой алхам хийх, байшин бол шаваа тавьчихаад, баримжаа гараад ирэхээр гэсэн утгаар хэлж байв.
6.  エダる Эдарү
Дээрх Эдано гамшгийн үеэр байнга ТВ-ээр мэдээлэл хийж, хөөрхий 7 хоног нойргүй явсан байх шүү. Амралтгүй, нойргүй ажиллахыг "эданодох" гэж хэлцэх болжээ. .

7.  エンディングノート Эндинг ноото
Эндинг ноото гэж кино гарсан. Би үзээгүй. Эндинг ноото гэж хэрэв ямар нэг байдлаар үхэлтэй тулгарахад өөрийгөө яамаар байгааг бичиж үлдээх тэмдэглэл гэсэн үг гэж ойлгосон. Тухайлбал оршуулгаа ингэж хийлгэнэ, ингээрэй, тэгээрэй, намайг ухаангүй болбол ингээрэй гэх мэт. 
Би хувьдаа нэг тун ойрын хүнээс Эндинг ноото авч байсан. Тэгээд бурхан болоход нь түүний дагуу гүйцэтгэж байсан билээ.
8. おかわり君 окавари кими
Сайтама Сэйбү Лайнз гэсэн нэртэй бэйсболын багийн нэг тамирчин ярилцлагандаа "окавари" буюу хоол нэмэхэд хэлдэг үгийг "дуртай үг" гэж хэлснээс хойш хэвлэл тв энэ үгийг юм бүрд ашиглаад эхэлсэн юм гэж ойлгосон. Үнэндээ би ч энэ үгийг яаж хэрэглээд байгааг ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ үг эхний 10 үгэнд орохгүй байлгүй гэж шууд дүгнэлээ яршиг.
9. 推しメン ошимэн
АКБ48 гэж 48 төрлийн охидоос бүрдсэн хамтлаг Японд байтугай гадаадад бут авч байна. 48 төрлийн гэдэг нь 48 янзын type байна гэж ойлгож болно. Тэгээд эрчүүдийн дуртай "төрөл" ямар нэг хэмжээгээр байх тул ингэж сайн гүйлгээтэй хамтлаг болоод байна гэж дүгнээд байгаа. За тэгээд энэ хамтлагтай холбоотой гарсан үг бөгөөд "санал болгох гишүүн" гэсэн утгатай.

10.お嬢様の目は節穴でございますか – Ожоосама но мэ ва фүшиана дэ гозаймаска
Эрхэмсэг бүсгүй таны мэлмий сохорсон юм биш биз гэсэн утгатай үг. Хоолны дараа нууцыг тайлъя гэсэн инээдмийн, адал явдалт зохиолд гарсан үг. Энэ үгийг хэрэглэмээр л байна, даанч нөхрөөсөө өөр хүнд хэрэглэж чадахгүй юм даа.
11.  おねえキャラ Онээкяра
Энэ Японд ТВ-ээр эмэгтэй хүний хувцас өмсөж нүүрээ будсан эрчүүд нэлээн гарах юм. Зарим нь ч ижил хүйстэн, зарим нь ч биш. Гаднаа эрэгтэй болоод төрсөн ч дотор тал нь эмэгтэй гэсэн улс.Тэднийг онээкяра гэж дуудаж байна.
12.  瓦礫 гарэки
гамшгийн дараах хог, сүйрсэн эд зүйлс, байгууламжийг хэлж буй үг.
13. がんばろう日本 Ганбароо Ниппон
Энэ үг энд хаа сайгүй харагдана. Хичээгээрэй Япон улс минь гэсэн утгатай. Гамшгийн дараа булдаараа сөхрөлгүй, шантралгүй, урагшаа босож тэмүүлж, хичээцгээе, мэрийцгээе гэсэн утгатай их хэрэглэж байна. 
14.  絆 Кизүна
Энэ үг мөн л гамшгийн дараа энд тэндгүй бичигдсэн үг. "Холбоос" гэсэн утгатай үг. Салшгүй холбоос гэх ч юм уу. Бие биетэйгээ салшгүй холбоотой, амин холбоотой шүү дээ бид гэсэн утгаар хэрэглээд байгаа.
15.  帰宅難民 Китакү нанмин
Гамшгийн дараа  гэртээ харих боломжгүй болсон хүмүүсийг хэлж буй үг. Тээврийн хэрэгсэл зогсож, хүмүүс гэртээ харьж чадахгүй явдал их болсон.
16.  君、きゃわゆいネェ Кими каваюүинээ
Чи яасан хөөрхөн золиг вэ, Чи ёстой хөөрхөн юм аа гэсэн утгатай үг. Хошин шогийн жүжигчин Шинго Фүжимори энэ үгийг гаргаж ирж хэрэглэсэн нь гоё сонсогдсон юм шиг байгаан. Би охиндоо байнга хэрэглэдэгийн.


  Үргэлжлэл дараа

No comments: