1. смартфөүн
Энэ ч бүр цойлж өгсөн шүү. Өнгөрсөн жилийн яг өдий үеийн тв-ийн
реклам, одоо гарч буй рекламыг харахаар "пөөх ямар хурдан хувираа
вэ" гэж бодогдож байна шүү дээ. Өнгөрсөн жил гар утасны реклам дэлгэгддэг, смарт биш
утсыг л гаргаад байлаа. Одоо бол бүгд смартфөүн.
2. фэйсбүүк
Япончууд дунд
блоггүй хүн бараг ховор
байх шүү. Хөгшин залуугүй нэг блог бичээд байгаа
юм. Гэхдээ алдартан, одод, олны танилаас бусад нь нэр усаа тас нууна. Манай
монгол блогчид бол ил тод байхад энд бол эсрэгээрээ. Эхнэр нөхөр 2 байлаа гэхэд
хэн хэн нь нөгөөгөө блог бичдгийг
мэдэхгүй, мэддэг байлаа
ч мэдэхгүй дүр үзүүлэх жишээтэй. Хувийн
мэдээллээ ил гаргах туйлын дургүй япончуудын хувьд фэйсбүүк амжилттай байж чадна гэж
анх зарим шинжээчид итгэхгүй байлаа. Харин энэ 2 дугаар сараас фэйсбүүк гэнэт эрчээ авч
одоо олон япончууд фэйсбүүктдэг болж байна. Ийнхүү нийтэд түгээхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь зар
сурталчилгааны компаниуд. Зах зээлээ дутуу үнэлж болохгүй ээ гэж.
3. тог хэмнэх
сэнс
Гамшгийн дараа
тог хэмнэх хөдөлгөөнтэй
холбоотойгоор халуун зун тогонд хэмнэлттэй шинэ хэлбэр төрхтэй сэнс
худалдаанд олноор гарч ирсэн. Авсаархан, жижиг, ширээн доороо
тавьчихаж болохоор хэлбэр дүрстэй. Лед гэрэлтүүлэгтэй, цэнэглэгддэг гээд
шинэлэг бүтээл.
4. гопан
гэж санёогийн талх баригч
Аваад
тавьчихмаар эд шүү. Будаагаар талх боов хийнэ гэж байгаа. Анх худалдаанд гараад л
сар хүрэхгүй хугацаанд бүтэн жил зарна гэж
төлөвлөж байсан тоогоо гүйцээсэн. Айл бүр л авчихав уу
яав.
5. ниссиний
кап нүүдл гохон бэлэн
гоймон будаа
Бэлэн
гоймонгийн амттай будаатай бэлэн хоол гэх үү дээ. Их сайн зарагдсан энэ
жил.
6. дайхацү мира э:с ба мазда дэмио 13
скай актив
ミラ イース &デミオ 13-スカイアクティブ
Гэсэн бага
шатахунаар урт зам туулах чадвартай авсаархан машинууд. Эдгээр машин 30 кмт нэг
литр шатахуун иддэг, авсаархан хийцтэй хөнгөн тэргүүд.
7.
маккори будааны вино
сантори
компанийн будааны вино маккори бас их сайн зарагдсан. 20-30 насны бүсгүйчүүдийг зах зээлийн
гол хэрэглэгчээр онилсон энэ бүтээгдэхүүн уг нь бол солонгосынх. Будаанд дуртай хүмүүст яг таарсан
идээ ундаа.
7. уиллком
компанийн хэн ч байсан тогтмол үнэтэй гэсэн үйлчилгээний төрөл
Гар утасны
уиллком компани сард 980 иэн төлөөд 10 хүртэлх минутын 500 утасдалтыг үнэгүй ярих боломж
олгодог үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ жил уг үйлчилгээнд орвол
хоёр дахь гар утас үнэгүй өгнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг үнээр хоёр утастай
болноо гэсэн үг.
9. локонин
с
Урьд нь жороор
өгдөг байсан өвчин намдаагч эм
одоо чөлөөтэй авах
боломжтой болжээ. Толгой өвдөх зэрэгт энэ эмийг уугаад л нам.
10. камэн
рэйдэрс трансформэйшиний бүс 仮面ライダーオーズ 変身ベルト dxオーズドライバー
Анимэ, манга
багаасаа үзэж уншиж өссөн хүүхдүүд ийм зүйлийг сайн ойлгох
байх. Хүүхдүүд дуртай
анимэныхаа медаль, картыг хэдэн зуугаар нь цуглуулах юм энд. Камэн рэйдэрс гээд
алдартай анимэгийн хүүхдүүдэд зориулсан
тоглоомон бүс сайн зарагдсан
байна. Хүүхдүүдэд медаль, карт
цуглуулж бүсэндээ хийнгүүт дуу явдаг юм
гэсэн. Тэрэнд нь болоод л хүүхдүүдэд бөөн баяр.
11. рүниа төмөр замын парк,
музей
Нагояад энэ
онд шинээр нээгдсэн музей бөгөөд төмөр зам, галт тэрэг, цахилгаан тэрэгт дуртай хүмүүсийн очдог газар
болоод байна. Энэ японд галт болон цахилгаан тэргэнд донтсон хүмүүс байх юм
аа.тэдэнд зориулсан сэтгүүл, ном, кафэ байна. За тэд тэгээд амралтаараа
зургийн аппаратаа бариад галт, цахилгаан тэрэгний зураг авах гээд алга болно.
Нэг тэрэг шинээр явна гэнгүүт баахан хүмүүс хар үүрээр зургийн
аппараттай зогсож зургийг авна. Сүүлийн удаа явна гэхээр нь зургийн аппарат,
нулимсаа арчих нусны алчуураа барьж очино гээд л. Тэгэхээр энэ музей трэнд
болох нь ойлгомжтой.
12. トーニングシューズ тоонингү шүүзү
өмсөөд алхвал хөөрхөн, бие бялдар
сайхан болгодог гэж рекламдаж буй пүүз. Ул, гутлын хэлбэр зэрэг нь хүний биеийн
тэнцвэрийг зөв болгож, алхаж
явахад булчингийн ажиллагааг жигдрүүлж, гоё болгодог юм гэсэн.
13. ダンボール戦機 プラモデル lbxシリーズ Сонигийн псп-гийн тоглоом
Смартфон
гараад тоглоом үйлдвэрлэгчдэд тун өрсөлдөөнтэй байгаа үед сонигийн псп-гийн энэ
тоглоом овоо ш дээ.
14: サンシャイン水族館 саншаинсүизокүкан буюу нарны
гэрэл аквариум
Токиод байдаг
энэ усан хүрээлэн аль дээр үеэс байсан ч 2010
онд бүрэн засварт орж
2011 оны 8 сард эргэн ажиллаж эхэлсэн юм. Халуун зун тийшээ очиж усан ертөнц харж баясах,
зугаалах хүмүүс их байлаа.
Токиод ирвэл очиж үзвэл сонирхолтой.
15. ぽん酢ジュレ понзүжүрү
Японы хоолны
нэг төрлийн амтлагч.
Понзү гэж уг нь шингэн
амтлагч байдаг юм. Цуурхуу зүйл бий. Дүүфүү, загас, сүши, сашими, салад
гээд дуртай идэх юмаа амтлаад идэж болдог. Амтгүй хоол хийсэн үед аврал болно.
Понзүг гел маягтай
болгож хийсэн нь энэ жил сайн борлогджээ.
No comments:
Post a Comment