Tuesday, April 17, 2007

спайдермэн 3 үзмээр санагдах үед

Нүд цавчлахын зуургүй хүү хаа гээд өнгөрөөд байх энэ өдөр хоногийг аргамжаад, хүлээд, дөнгөлөөд жаахан ч гэсэн зогсоомоор (Японы шал тэнэг олон ангит кино угсруулж үзээд эргүүтсэн толгойгоо базлахдаа харамсах үед)
Хорин нэгтэй байх үеийнхээ бодлогогүй, хэнэггүй өөртэйгээ уулзаж жаал зэмлэмээр. (Интернетэд давхиж яваад баахан зураг үзэн суунгаа гэнэт "энэ чинь нээх таньдаг хүн шиг, хэн билээ хө" гэж таньж ядахын эцэст анхны үерхэлийн баатар байсныг санах үед)
Хэн нэгнийг удаан гэгч нь тэвэрч, нүдээ анин зүүрмэглэж орчлонгоос нэг секунд ч болсон тасармаар. (Үүрээр, чийг даасан цэвэр агаар амьсгалж, Монгол дахь зуслангийн байшин, ойн төгөл нүдэнд харагдах үед)
Өөрийнхөө биед эвдэрч гэмтэж хэмхрээгүй, цоо эрүүл элэг, гэдэс, ходоод, уушиг, зүрх, 32 цагаан яралзсан шүд гээд шилжүүлэн суулгамаар (Хэдхэн грушиг пяав уугаад давахаа байж, амархан шартаж хөнжилдөө шургачихаад гуниж байх үед)
Хулгай хийж, хүн алж, хов жив хөөцөлдөж, хор найруулж, элдвийн нүглийг үйлдэж явсан биш дээ, ямар би. Диваажинд аав ээжтэйгээ уулзчих санаатай байдгаараа л буян хийх гэж ядаж байгаа намайг бурхан харж үзээд бушуу түргэн дурлал хайртай учруулмаар юм (Спайдермэн 3-ийг ганцаараа үзмээргүй санагдах үед)

4 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Spider-man 3-г аль хэдийн үзчихсэн л байх даа?

зЭрЭгЛэЭ said...

mmm uzej amjaagui l baina. guya ganzaglaad yavj kino uzne gexeer "ganzaaraa" gedgee medreed, guniglaad yun kinonii saixan goyo bolox baix daa.

Агьнууд Х.Зоригт said...

Уг нь хамт үзий гэсэн сэдэл хальт төрсийн гсн. Бичиж төвдөхгүй байсаар байгаад өдийг хүрчихлээ. :D
Тэхдээ дуусах болоогүй юм шиг байна тээ.

Лхагваа said...

Bi tataad avchihsan baigaa sh dee. Huulj avah uu? :p