Tuesday, September 25, 2007

намаржаа

Зун нээрээ ганц залуу руу нүд ирмэхийн зуургүй, нэг номын эхний хуудас эргүүлэхийн төдий ямар ч хурдан өнгөрөөд чавхдаад алга болчихов доо.

За ямар ч байсан шинэ газарт, орон байранд орлоо доо. Хоёр жил амьдарсан оюутны дотуур байр маань баяртай, хайртай шүү, дуртай шүү гээ л баахан хайрцаг ачаа тээшээ тэврээд л нүүлээ дээ.

Японы улсын сургуулийн дотуур байр ер нь дажгүй шүү. Монголд оюутан байхад дотуур байранд амьдарч байгаагүй ч ангийн, хувьсгалын, хувийн найзуудын өрөөнд цонхоор нь авирч, дамжиж, үүд хаалгаар нь мөлхөж, нуугдаж орж гарч, ууж идэж, унтаж хэвтэж явсан болохоор нөхцөл байдлыг нь бүрэн дүүрэн биш ч ямартаа ч бага сага ойлгочихсон болохоор Японы дотуур байр түүнтэй харьцуулахад ярих юм биш. Ямар сайндаа Монголд оюутан насаа дотуур байранд өнгөрөөсөн, саяхан ирсэн шинэ найз маань "онгоц, алим хоёр ялгаатай ш дээ тэ, яг л тэрэн шиг" гэж хэлж инээд хүргэх вэ дээ. Бүх юм нь гарын дор байсан байрнаасаа гараад бүгдийг өөрөө хийх амьдралын төлөв байдалд шилжиж байгаа нь хэцүү л санагдаж эхэлж байна. Хөлийн улаа эргэж, эвэршиж, гутлын ул элэгдтэл хайж олсым болохоор давгүй байр. Ганц гэм нь гар утас барьдаггүй. Арван сарын дунд хүртэл интернетгүй, дээр нь гар утас барихгүй байхаар ямар вэ дээ. Яг л жунглид байгаа гэсэн үг бус уу. Ёстой л чаддагийм бол бариарай гэж байгаам даа. Өглөө босчихоод өрөөний өнцөг булан бүрд утсаа чагнан, хэвтээ босоо суугаа, үсрээ, дэвхцээ байдлаар хөдөлж хөдөлж утас барих ганцхан цэг олж авсан л даа. Тэр нь нэлээн mission impossible байдалтай. Цонхоо онгойлгоод утсаа тодорхой зүгт харуулж (шинэ газар одоогоор ертөнцийн зүгээ мэдээгүй л байна) зохих ёсны өнцөг үүсгэвээс утас нэг юм амилж байгаан. Ярихдаа харин утсаа хөдөлгөлгүйгээр, би өөрөө бөгтийн, толгойгоо баруун тийш гэдийлгэвээс ярихгүй, залгахгүйн зовлон үгүй болж байгаан. Яахав, ямар над руу ярих хүн байдаг ч биш, би ч хүн рүү залгах биш, гутраад байх ч юм алга. Харин ч олзуурхаад байгаам бус уу.

Манай найз "бурхан бүгдийг тэнцүүлдэг" гэж хэлсэн л санаанд орж байна. Дотуур байранд байхад гар утас, интернет гээд элдвээрээ холбоо сүлжээтэй байх боломжтой ч гадны хүн гэртээ оруулах, хонуулах, тэр тусмаа эсрэг хүйстнийг шагайлгаж болохгүй хориотой байсан бол одоо хөлсний байранд дурын этгээдийг дуудаж авчраад эсвэл өөрөө ирээд хонож болно, гэхдээ дуудъя, уруу татая, татагдая гээд гар утас барихгүй болчихож байгаам. Бүр сайхан нь саяхан гар утсаа алга болгосон болохоор бүх найзуудын утас хамт устчихсан.

Шинэ гэр уулын орой дээр, дэлгүүр хоршооноос хол болохоор маргааш нөгөөдрөөс л том чемоданаа чирээд л хүнсэндээ гэлдрэхийм байгаан.

Гэрт интернеттэй болтол компьютерээ чирээд л сургуульдаа мордоод байх нь дээ. Харин тэр болтол хичээл давтлагын өрөөнд хажууд суудаг хөөрхөн залуу өдөр бүр ирээсэй.

3 comments:

Chariote said...

ireesei

A.Амарсайхан said...

Чариотийн эсрэг саналтай байна. Тэр залуу ирэхгүй удсан нь дээр. Хүлээхийн жаргал гэдэг агуу зүйлийг Марал амтлах нь зөв. Тэр хөөрхөн залуудаа улам их татагдана.

Жич: Ах нь хүлээсэн тухай он дарааллын бичгээ толилуулъя.
1996-1998 Сүйт бүсгүй Ховдод, би Говь-Алтайн Баян-Уул сумд орос хэл зааж, соёлын үр цацаж явж. 1997 онд хоёр хүү маань гарч байлаа. Би 2 сартайд нь очиж харж байв.
1998-1999 Сүйт бүсгүй Ховдод, би Улаанбаатарт
1999-2001 Хамтдаа байв /Гэрлэсэн гэсэн үг/
2001-2002 Авгай Алтайд, би УБ-д
2002-2004 Авгай УБ-д оюутан, би Алтайд тэнүүлчин /ТВ сурвалжлагч ямар тэнэж дуусах биш/
Ингээд бодохоор ах нь 6 жил "хүлээхийн жаргал"-ыг ханатлаа эдэлж дээ.

зЭрЭгЛэЭ said...

Amarsaikhan ax neeree yamar mundag yum be. 6 jil xuleexiin jargal edelne gedeg mon ix setgeliin tevcheer shalgasan ed baina shuu.