Өглөө...хөлийн чимээнд сэрчихэв. Шууданч бололтой. Яг л мөн дөө, шуудангийн хайрцганд нэг юм шургуулчив. Ухас хийн, орноосоо харайж пир пар хийн очин шалгатал пиццаны газрын зурагт танилцуулга. Нээрээ ч надаа нэг бол төлбөрийн хуудас, бас гэнэт хоосон дансаа харж цочирдож ухаан алдуулахаас сэргийлсэн хэзээ хэдэн мөнгө данснаас авах тухай мэдэгдлээс өөр юу ч ирэх вэ дээ. Эсвэл нэг иймэрхүү зарлал.
Агаар амьсгалах гэж хаалгаа нээн гартал үүдэнд ганц шар навч байв. Шууданчийн хормой, гуталд наалдаад үлдээ юү эсвэл салхинд хийсэн дэрвэн ирж хаалга мөргөсөн навч ч юм уу? Яг тэр үед тэр навч бид хоёр бие биеээ нээх их өрөвдөх шиг болж ч байх шиг. Хэзээ нэгэн цагт нов ногоон байсан байгалийн үзэсгэлэнт хэлтэрхий ингээд хөлийн дор хэвтэж гишгэгдэж гудамжны хог болох тавилан. Хэн нэгэн хөөрхөн залуугийн хүйтэн харцанд нь алгадуулж, хүний болсон урууланд хүрэн алдаад хөлдөхөө дөхөөд хөлд нь унасан хүүхэн заяа.
Ингэхэд саяхан үнсэлтийн тухай ном уншсан чинь эмэгтэйчүүд хүнтэй гэрлэхээс өмнө дунджаар 79 эрэгтэйтэй үнцэлцэж үзсэн байдаг гэнэ үү. АНУ-ын байдлаар гэж ойлгов. Тэгэхээр чинь надаа бас дуусгаагүй зүйл их байна гэсэн үг үү, хүүе.
3 comments:
Хоёр хүү маань цэцэрлэгт байхдаа навчаар хөөрхөн наамал хийж байсан нь нүдэнд харагдчихлаа. Загас бамбарууш гээд хэд хэдэн амьтан байсан. Бамбаруушийн хөөрхөнийг яана. Яг л майга борын хүү гэсэн шиг хөөрхөн майга амьтан, хоёр хар нүдээрээ миний өмнөөс сониучирхан ширтэж байж билээ. Энэ наамал манай гэр бүлийн нандин зүйлсийн нэг болон хадгалагдаж байгаа. Навчсын дундаас зарим нэг нь наамал болоод хэдэн үед хүний хайр булаадаг байх нь.
ih aihtar too bna...erchuud heden udaa u'ndelseh yostoi bdag um boldoo?
bi ch bas ovoo hediig guitseeh heregtei yum bn aa.Hun amyn tootoi haritsuulhad bas neg too Mongold garj ireh bh l 7.9 ch yum uu hahaha
Post a Comment