Friday, January 11, 2008

Ой санамжаас арчигдахаас өмнө

Сүүлийн үеийн ой санамжид бичигдсэн үгс.

...Би чамд хайртай. Чи бол үзэсгэлэнтэй. Миний нүдэнд чи дандаа хөөрхөн харагддаг. Гэхдээ хамт усанд орохдоо улам хөөрхөн харагдах гэж сормуусаа будахаа больчих л доо, тэгэх үү.

...Би амттай хоол хийж чадна л даа. Гэхдээ намайг садист гэдгийг чи мэднэ шүү дээ. Амтгүй хоол хийж, чамайг хэрхэн тарчилж идэж байгааг харж кайф авмаар байгаа байхгүй юу.

...Хурдан алим зүсээд миний ам руу чихээрэй. Би үглээд зогсохгүй байна шүү дээ...
...Эмэгтэйчүүд үглээ, чалчаа, яншаа, гонгинуур, нуршаа...Гэхдээ хэлгүй, бас дээр нь хуруу гаргүй хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйг эс тооцвол үглэдэггүй эмэгтэй олно гэж байхгүй. Хорвоогийн бүх эмэгтэйчүүд үглээ. Тэгэхээр чамд зөвхөн хөөрхөн үглээ, хөөрхөн биш үглээ гэсэн хоёр л төрлийн эмэгтэйгээс сонголт хийх үлдэж байгаа юм даа... Би бол хөөрхөн үглээ...
...Хайр гэж үү...Миний найз залуу анх нусаа арчсан цаасаа надаас хол тавиад, өөрөө хаяад, намайг хаях гэхээр заваан, бохир, битгий хүр гээд байдаг байснаа одоо харин надаар нусаа арчуулаад, хамраа ухуулаад л эрхэлж өгч байгаа. Би тэгээ л энэ л хайр юм байх даа гээ л бодох болсон шүү дээ.
..

3 comments:

sanakae said...

мартахаас нь өмнө гэж наадах чинь харин мартагдахааргүй юмнууд байх шиг байна :)

A.Амарсайхан said...

Сайн уу, нээрээ л мартахаа шахаж.

Хайр гэж үү чинь хамгийн үнэн зүйл байна.

Мөнхбаатар said...

Ха ха. Ёстой сонин юм байна. Анх удаа л ийм юм уншиж байна.