Sunday, September 21, 2008

dull

Joel-Peter Witkin-ий бүтээл

Энэ зургийг хараад хэсэг алмайрав. Таавар таах гэж ядаж байгаа юм шиг юу өгүүлэх гээд, юу хэлэх гээд, юуг илэрхийлэх гэсэн зураг болохыг тааж ядан толгойгоо базлан хажуудах хүнийхээ хавиргыг хатган хамт бодолд дарагдав. Зүгээр харчихаад орхичихож болохгүй санагдаад блогт оруулав. Там юм уу, зүүдний орчин юм уу. Хүний дотор юм уу...
Ойрд нээрээ их өнгөтэй, тод зүүд их зүүдэлж байнаа. Бага байхад зүүдээ ярих гэхэд зүүд худлаа ярьдаггүй гэж аав их хэлдэг байж билээ.
Би юм уу эсвэл надаас тасарч гарсан өөр хүн ч юм уу...ярьж алдаж байнаа. Яараад л явж байна. Хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь Жайка руу гэж байна. Жайка руу яах гэж байгаа юм бэ гэтэл шинэ төсөл танилцуулна гэчихсэн их эд ээ. Жайка жил бүр баахан хүмүүс Япон явуулж сургаж байна, сурч ирээд ажиллах нь ажиллаад, үлдэх нь үлдээд, өөр зүйл хийгээд яг үр дүн нь хаана байгаа нь тодорхойгүй. Энд зарж байгаа мөнгөнөөс заримыг нь эдгэрэх боломжтой, хорт хавдартай залуусыг шалгаруулж Японд эмчлүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэсэн ухаантай зүйл их чухалчлан тайлбарлаж байнаа. Жилд хорт хавдартай хорин залуусыг шалгаруулах бөгөөд эдгэрээд би юу хийх вэ гэсэн эссе бичүүлэх ч гэнэ үү. Ёстой хэнхэг зүүд гэж үүнийг хэлнэ байх даа. Бушуухан орондоо эргэж хөрвөж зүүдний сэдвээ өөрчиллөө.

6 comments:

Unknown said...

Сайн уу?
Зураач өөрөө "шидэт" толинд "хүний" мөн чанарыг харж байна. Хүний мөн чанарыг тэр ингэж бодож байна: - Аз жаргалыг эрэлхийлэх мөртлөө Ардаа сацрах гэрэл гэгээг олж харахгүй буруу харан зогсох, өөрөө ч мэдэлгүй Орчлонгийн гоо сайхныг багалзуурдан зогсох энэ эр шиг гэж.

Нүцгэн, хоёр хөл нь ялгаатайн учир болон нялх хүүхэд байгаагийн учир жанцанг оношлон тайлбарлахын тулд надад дахиад хэд наслах хэрэг гарах нь :)

Зургийг хараад төрөх сэтгэгдэл бол зураачийн өгч буй бэлэг юм. Надад тэр ийм бэлэг өгч байна. Хүн бүрт өөр өөрөөр очихоор бодсон байж болох л юм.

Сонирхолтой зураг байсан тул тэсэлгүй тайлбараа сонирхуулахаар шийдлээ. Амжилт!

A.Амарсайхан said...

Манай УИХ-д бол хэрүүл тарих зураг байна.
Эрхэм гишүүн Нямдорж: "Энэ зүраг болбаас цэвэр порнограф. Ийгаад гэвал бэлаг эрхтан нь ил зудгай дүрслэгджээ" гэж чарлана.
Гүндалай тэндээс босч ирээд "Урлаг ойлгодоггүй малаа чи дуугүй суу!" гэх байх даа.

A.Амарсайхан said...

Ламбаа гишүүн тэндээс хошуу нэмээд, хоолойгоо шахаж, хахирган гэгч дуугаран, "Энэ зургийг порнограф гэж арай ч болохгүй юм аа. Бэлэг эрхтэн нь хөвчрөөгүй байна. Тэгэхээр зураачийн сэтгэхүйд элдэв янзын порно бодол орж ирээгүй нь лавтай" гэх байх.
Алтай гишүүн шилээ засаж, хүзүүгээ шөргөөгөөд, "Найзууд аа, намайг Италид явж байхад иймэрхүү юм зөндөө байсан ш дээ. АПУ-гийн цэвэр усаар эрхтэнийг нь сайн угаагаад, мобикомын роуминг хийлгэчихвэл жинхэнэ модернист зураг болох юм байна" гэж тууна. Харж л байгаарай.

Anonymous said...

Зураг шууд л нүдэнд тусаж байна, аймаар ч юн шиг сонин зураг байна.

Харин зүүдний тухайд биелүүлбэл гоё зүүд байна даа.

М.Огоо said...

Би лав зүүдэндээ яахаа мэдэхгүй аргаа барсан олон юманд шийдэл олж байсан. Сүсэгтэй бол хэн нэгэн хэлж өгөөд байна гэж бодмоор. Гэхдээ нэг газраас уншиж байснаар бол хүний тархи ямар нэгэн юм удаан бодохоор эцэст нь өөрийнх нь контролгүйгээр асуудлын шийдлийг олж байдаг гэсэн байсан. Үнэн худлыг бүү мэд. Хэрэв үнэн бол шөнө зүүдэнд нь эзэндээ тархи нь хэлдэг юм байгаа биз.
Зурагны тухайд гэвэл сайхан муухайгийн туйл юм шиг л санагдлаа. Ядаж байхад хүн гээч амьтан тийм муухайгаа мэдэхгүй орчин тойрноо ч анзаарахгүй дээгүүр хараад л...

М.Огоо said...

Би лав зүүдэндээ яахаа мэдэхгүй аргаа барсан олон юманд шийдэл олж байсан. Сүсэгтэй бол хэн нэгэн хэлж өгөөд байна гэж бодмоор. Гэхдээ нэг газраас уншиж байснаар бол хүний тархи ямар нэгэн юм удаан бодохоор эцэст нь өөрийнх нь контролгүйгээр асуудлын шийдлийг олж байдаг гэсэн байсан. Үнэн худлыг бүү мэд. Хэрэв үнэн бол шөнө зүүдэнд нь эзэндээ тархи нь хэлдэг юм байгаа биз.
Зурагны тухайд гэвэл сайхан муухайгийн туйл юм шиг л санагдлаа. Ядаж байхад хүн гээч амьтан тийм муухайгаа мэдэхгүй орчин тойрноо ч анзаарахгүй дээгүүр хараад л...