Wednesday, November 23, 2011

Японы 2011 оны трэнд бараа-2

16. ショットノートShot note
гэсэн АйФөүнд хэрэглэдэг тэмдэглэлийн дэвтрийн програм сайн тархсан. Доорх видеог харвал тайлбарлалтгүй ойлгомжтой болов уу

17. 体脂肪計タニタの社員食堂 Биеийн өөхийг хэмжиж байх "танита" ажилтнуудын хоолны газар
Японы Танита гэдэг компани анх Японд ахуйн зориулалттай биеийн жин хэмжигчийг үйлдвэрлэж гаргасан мөн биеийн өөх болох өсөлтийг хэмжигчийг хийсэн зэргээр танил болсон компани юм. Энэ компани "биеийн өөхөө хэмжиж, зөв зохистой хооллох танита ажилтнуудын хоолны газар" гэсэн ном гаргаж тэр нь асар эрэлттэй зарагдаж "трэнд" болов. Энд ч байгууллага нь ажилтнуудынхаа жинг тогтмол үзэж, таргалалттай нөхдийг тур гэж албан үүрэг өгөх нь өгч, сануулах нь сануулж, зарим нь тураахын тулд алхаа хэмжигч, элдэв бялдаржуулах газрын тасалбар, хөнгөлөлт зэрэг өгөх гэх мэт ажил зохион байгуулна. Ажилтнууд нь "за би ирэх жил 10 кило хасна" гэсэн амлалт байгууллагынхаа өмнө авах нь авна. Үүнтэй холбоотойгоор Танита-гаас ажилчдын гуанзны хоолыг өөх багатай, витамин, тэжээл сайтай хоолтой байх цэс боловсруулж гаргалаа. Яг Танита дэглэмээр хооллоход үнэхээр турдаг юм байна лээ шүү, дашрамд хэлэхэд.

18. 紅酢(ホンチョ) Хончё гэсэн жимсний ханд
Өмнөд Солонгост их зарагдаж байгаа гэсэн хончё гэгдэх жимсний ханд Японд "трэнд" болов. Энэ жимсний хандыг уугаа л сайхан, хөөрхөн болоо л гүйгээд байх юм шиг байгаа юм. Өмнөд Солонгосын Кара гэж охидын хамтлаг рекламдаад тэгээд л гарч өгсөн гэж байгаа. Сайн маркетингдсэн бүтээгдэхүүн байнаа. 
19. ソフィーナ プリマヴィスタ 皮膚くずれ防止化粧下地 Софинагийн Примафиста хэмээх арьсны халимаас хамгаалах суурь тос. Түрхээ л таван насаар залуу харагдана гэж байгаа.

20. タブレット端末 Таблэт 
АйПад болон Андройдын таблэтүүд сайн зарагдаж байна. Хэрэглэхэд хялбар, овор багатай, авсаархан, дэгжин гээд олон талаараа хүмүүсийн сонирхолыг яалт ч үгүй татна. Би ч бас таблэттэй болмоор л байна. 
21. K-POP【少女時代&KARA】 Өмнөд Солонгосын Кара мөн Шёожёжидай хамтлагууд
энэ жил Японд гүйлгээтэй хамтлаг байлаа. Кара  нь тарлаа барилаа гэж шуугиснаа буцаад нийллээ гээд л. Баахан хүмүүс санаа зовж, нойр хоолноос гарав ш дээ тэр үед нь.Өмнөд Солонгосын эр, эм янз янзын хамтлагууд Японы зах зээлд сайн өрсөлдөж байна. Энэ хоёр хамтлагийн охид Японы дуучин охидод байхгүй хөл гар, хөдөлгөөний эвсэл байгаад байдагт нь юм уу ямар ч байсан хүмүүс сүйд майд болох юм. Эд ч япон хэл ус сураад японоор дуулаад зах зээлдээ сайн үйлчилж байна.


22. 旅ナビ CN-SG500 Панасоникоос гаргасан Табинаби гэсэн бүтээгдэхүүн. Аялал хийхэд очих газар, хоол уушны газар, үзэж харах зүйлс гээд бүхий л мэдээллийг өөртөө багтаасан эд. Ном барьж явах бус үүнийг бариад явбал аялал илүү амар хялбар болох юм. Дажгүй эд юм байна. 

23. ラジオ【ラジコ】 Ражико гэсэн радио буюу смартфөүн, таблэт, ПС зэрэгт радио онлайнаар сонсож болох программ. Дажгүй эд. Радио сонсмоор байгаа бол гар утас юм уу ПС-ндээ суулгачихвал сонсоод байж байхад их зүгээр. 

24. レンジでチンするから揚げ粉 Бичил долгионы зууханд хийгээд л бэлэн болох караагэгийн нунтаг 
караагэ гэж япон маягийн шарсан тахианы мах бөгөөд үүнийг хийх гэдэг амтлах, тосонд хайрах гээд бөөн ажил болдог юм. Үүнийг хөнгөвчилж уг нунтагт амтлаад бичил долгионы зууханд хийж 3 минут болоход л шарсан тахиа бэлэн болно. Туршаад үзэхэд гэмгүй. 
25. ネスレ ココアドール 白ココア Нэстлэ компанийн цагаан какао 
Цагаан шоколад ашиглаж хийсэн цагаан нунтаг какао амттай зүйлд нугасгүй хүмүүсийн хувьд шинэлэг бараа байлаа. 

Үлдсэн тав нь:
26. ルックまめピカ トイレのふき取りクリーナー  Жорлон цэвэрлэх шингэн: Гол онцлог нь ОО-ын цаасанд шингээгээд цэвэрлэхэд цаас хуйларч ноолроод байхгүй гэдгээр шинэлэг.
27. アットノン   Шархны сорвийг арилгах тос.
28. JINS エア・フレーム  Жинс гээд нүдний шилний өнгөлөг дэгжин хуйлж, нугалж мушгиж болдог хүрээтэй шил 
29. マル・マル・モリ・モリ!  Марүмарү мори мори дууны нэр.
30. アサヒ ダブルゼロカクテル  Асахигаас гаргасан спиртийн хольцгүй коктэйль. Жирэмсэн хөхүүл, машин унаж яваа болон бусад ямар нэг байдлаар архи ууж болохгүй ч уусан юм шиг наастртай байхад уух ундаа.
Японы никкэй трэнди сэтгүүлээс 2011 оны шилдэг 30  бараа бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Түүнийг жагсаавал: 
1. смартфөүн 
Энэ ч бүр цойлж өгсөн шүү. Өнгөрсөн жилийн яг өдий үеийн тв-ийн реклам, одоо гарч буй рекламыг харахаар "пөөх ямар хурдан хувираа вэ" гэж бодогдож байна шүү дээ. Өнгөрсөн жил гар утасны реклам дэлгэгддэг, смарт биш утсыг л гаргаад байлаа. Одоо бол бүгд смартфөүн. 
2. фэйсбүүк 
Япончууд дунд блоггүй хүн бараг ховор байх шүү. Хөгшин залуугүй нэг блог бичээд байгаа юм. Гэхдээ алдартан, одод, олны танилаас бусад нь нэр усаа тас нууна. Манай монгол блогчид бол ил тод байхад энд бол эсрэгээрээ. Эхнэр нөхөр 2 байлаа гэхэд хэн хэн нь нөгөөгөө блог бичдгийг мэдэхгүй, мэддэг байлаа ч мэдэхгүй дүр үзүүлэх жишээтэй. Хувийн мэдээллээ ил гаргах туйлын дургүй япончуудын хувьд фэйсбүүк амжилттай байж чадна гэж анх зарим шинжээчид итгэхгүй байлаа. Харин энэ 2 дугаар сараас фэйсбүүк гэнэт эрчээ авч одоо олон япончууд фэйсбүүктдэг болж байна. Ийнхүү нийтэд түгээхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь зар сурталчилгааны  компаниуд. Зах зээлээ дутуу үнэлж болохгүй ээ гэж. 
3. тог хэмнэх сэнс
Гамшгийн дараа тог хэмнэх хөдөлгөөнтэй холбоотойгоор халуун зун тогонд хэмнэлттэй шинэ хэлбэр төрхтэй сэнс худалдаанд олноор гарч ирсэн. Авсаархан, жижиг, ширээн доороо тавьчихаж болохоор хэлбэр дүрстэй. Лед гэрэлтүүлэгтэй, цэнэглэгддэг гээд шинэлэг бүтээл. 
4.  гопан гэж санёогийн талх баригч
Аваад тавьчихмаар эд шүү. Будаагаар талх боов хийнэ гэж байгаа. Анх худалдаанд гараад л сар хүрэхгүй хугацаанд бүтэн жил зарна гэж төлөвлөж байсан тоогоо гүйцээсэн. Айл бүр л авчихав уу яав. 
5. ниссиний кап нүүдл гохон бэлэн гоймон будаа
Бэлэн гоймонгийн амттай будаатай бэлэн хоол гэх үү дээ. Их сайн зарагдсан энэ жил. 

6. дайхацү мира э:с ба мазда дэмио 13 скай актив
 ミラ イース &デミオ 13-スカイアクティブ

Гэсэн бага шатахунаар урт зам туулах чадвартай авсаархан машинууд. Эдгээр машин 30 кмт нэг литр шатахуун иддэг, авсаархан хийцтэй хөнгөн тэргүүд.

7.  маккори будааны вино
 сантори компанийн будааны вино маккори бас их сайн зарагдсан. 20-30 насны бүсгүйчүүдийг зах зээлийн гол хэрэглэгчээр онилсон энэ бүтээгдэхүүн уг нь бол солонгосынх. Будаанд дуртай хүмүүст яг таарсан идээ ундаа. 

7. уиллком компанийн хэн ч байсан тогтмол үнэтэй гэсэн үйлчилгээний төрөл 

Гар утасны уиллком компани сард 980 иэн төлөөд 10 хүртэлх минутын 500 утасдалтыг үнэгүй ярих боломж олгодог үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ жил уг үйлчилгээнд орвол хоёр дахь гар утас үнэгүй өгнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг үнээр хоёр утастай болноо гэсэн үг. 

9. локонин с 
Урьд нь жороор өгдөг байсан өвчин намдаагч эм одоо чөлөөтэй авах боломжтой болжээ. Толгой өвдөх зэрэгт энэ эмийг уугаад л нам. 

10. камэн рэйдэрс трансформэйшиний бүс  仮面ライダーオーズ 変身ベルト dxオーズドライバー

Анимэ, манга багаасаа үзэж уншиж өссөн хүүхдүүд ийм зүйлийг сайн ойлгох байх. Хүүхдүүд дуртай анимэныхаа медаль, картыг хэдэн зуугаар нь цуглуулах юм энд. Камэн рэйдэрс гээд алдартай анимэгийн хүүхдүүдэд зориулсан тоглоомон бүс сайн зарагдсан байна. Хүүхдүүдэд медаль, карт цуглуулж бүсэндээ хийнгүүт дуу явдаг юм гэсэн. Тэрэнд нь болоод л хүүхдүүдэд бөөн баяр. 

11. рүниа төмөр замын парк, музей

Нагояад энэ онд шинээр нээгдсэн музей бөгөөд төмөр зам, галт тэрэг, цахилгаан тэрэгт дуртай хүмүүсийн очдог газар болоод байна. Энэ японд галт болон цахилгаан тэргэнд донтсон хүмүүс байх юм аа.тэдэнд зориулсан сэтгүүл, ном, кафэ байна. За тэд тэгээд амралтаараа зургийн аппаратаа бариад галт, цахилгаан тэрэгний зураг авах гээд алга болно. Нэг тэрэг шинээр явна гэнгүүт баахан хүмүүс хар үүрээр зургийн аппараттай зогсож зургийг авна. Сүүлийн удаа явна гэхээр нь зургийн аппарат, нулимсаа арчих нусны алчуураа барьж очино гээд л. Тэгэхээр энэ музей трэнд болох нь ойлгомжтой. 

12. トーニングシューズ  тоонингү шүүзү
 өмсөөд алхвал хөөрхөн, бие бялдар сайхан болгодог гэж рекламдаж буй пүүз. Ул, гутлын хэлбэр зэрэг нь хүний биеийн тэнцвэрийг зөв болгож, алхаж явахад булчингийн ажиллагааг жигдрүүлж, гоё болгодог юм гэсэн.

13. ダンボール戦機 プラモデル lbxシリーズ Сонигийн псп-гийн тоглоом
Смартфон гараад тоглоом үйлдвэрлэгчдэд тун өрсөлдөөнтэй байгаа үед сонигийн псп-гийн энэ тоглоом овоо ш дээ. 

14: サンシャイン水族館 саншаинсүизокүкан буюу нарны гэрэл аквариум 

Токиод байдаг энэ усан хүрээлэн аль дээр үеэс байсан ч 2010 онд бүрэн засварт орж 2011 оны 8 сард эргэн ажиллаж эхэлсэн юм. Халуун зун тийшээ очиж усан ертөнц харж баясах, зугаалах хүмүүс их байлаа. Токиод ирвэл очиж үзвэл сонирхолтой. 

15. ぽん酢ジュレ понзүжүрү

Японы хоолны нэг төрлийн амтлагч. Понзү гэж уг нь шингэн амтлагч байдаг юм. Цуурхуу зүйл бий. Дүүфүү, загас, сүши, сашими, салад гээд дуртай идэх юмаа амтлаад идэж болдог. Амтгүй хоол хийсэн үед аврал болно. Понзүг гел маягтай болгож хийсэн нь энэ жил сайн борлогджээ.

Sunday, November 20, 2011

Японы оны үг-3

40.  東北魂 Тоохокүгийн хийморь сүлд гэж буулгавал хэр зөв юм бол доо.
Гамшиг нэрвэгдсэн Тоохокү бүсийн хүмүүст туслах дэмжих хандивын данс ажиллуулах үед энэ үг нэлээн явсан, одоо ч хэвээр. 
41.  年の差婚 тоши но сакон буюу Насны зөрүүтэй гэрлэлт
Саяхан 68 настай Ча Като гэж инээдмийн жүжигчин 45 насаар дүү бүсгүйтэй гэрлэлээ шүү дээ. Хайр дурлалд насны хязгаар үгүй ээ. Өөрөөсөө дүү залуутай суух бас нэлээн байх юм, япон хүүхнүүд наснаасаа залуу харагддаг болохоор хамтдаа ер ялгагдахгүй харагдана л даа.
42. どじょう内閣 Дожёо найкакү Парламент дахь эрээлж загас
Шинэ ерөнхий сайд Нода үг хэлэхдээ өөрийгөө эрээлж засагтай зүйрлэж "Би ганган хайрстай алтан загас биш намагтай усны эрээлж загас шиг байх болно. Би ард түмний төлөө ажиллаж, урагш авч явах болно" гэж хэлснээс хойш энэ үг хэвлэлээр их гарав.
43.  トモダチ作戦 Томодачи Сакүсэн Найз төлөвлөгөө
Гамшгийн дараа Японд АНУ-ын аврах хүчин ийм нэртэй аврах ажиллагаа явуулсан юм.
44. どや顔 Доя гао
Ямар нэг юм бүтэлтэй болох, өөрөөрөө бахархах үед гаргах нүүрний хувирлыг Доя гао гэр нэрлээд хүмүүс "доя гао" гаргаж зураг хөргөө авахуулдаг мода гарав.

45. 内部被曝 Найбү  хибакү Хүний биед нэвтрэх цацраг идэвхт бодис
Гайт Фүкүшимагийн станцын ослоос болж цацраг идэвхт бодис гээчийг мэдэж амьдрахгүй бол болохоо байлаа. Хүний биед цацраг идэвх бодис нэвтрэх нь хамгийн уршигтай. Мэдээж хэмжээ болон бодисын төрлөөс хамаарна. Би ч энд хоол хүнс, ус сүү таргаа нэлээн чанга шүүлтүүрээр шалгаж авдаг болсон.
46.  なでしこジャパン Надэшико Жапан
Японы хөл бөмбөгийн эмэгтэй тамирчдын багийг Надешико Жапан гэж нэрлэж байгаа. Тэд сая  дэлхийн эмэгтэйчүүдийн аварга болоод бөөн баяр хөөр. Гамшгаас хойш баяртай хөөртэй юм дутагдаад байсан улсад нэг ч гэсэн овоо доо. Азийн эмэгтэй баг гэдэг утгаараа ч бид бүгдийн бахархал болно л доо.

47. ノーサイド Ноо сайдо
Энэ рагбийн спортод хэрэглэдэг үг юм байна лээ тиймээ. Би рагби даанч мэдэхгүй юм даа. Утга нь шүгэл дуугарсны дараа бүгд "дайсан" биш, талцахгүй гэж. Ерөнхий сайд Нода Ардчилсан нам доторх хэрүүл маргаантай холбоотойгоор бултаараа "ноо сайдо" байя гэж хэлж энэ үг бас хэвлэлийн байнд өртөв. Манайхаар бол эвтэй байцгаая л гэж. 
48. 美ジョガー Би жогаа
Энэ бол хөөрхөн хүүхэн, гүйлт гэсэн хоёр үгийг нийлүүлээд хэлж байгаа үг. Жоггинг хийхээр хөлс цутгаа л хөсрий царайтай болоо л, унаган төрхөөрөө шал ичмээр гэж боддог бүсгүйчүүл байж магадгүй. Тэгвэл жоггинг хийхдээ ч хөөрхөн байцгааж, бүсгүйчүүдийг жоггинг хийхийг уриалж гаргасан нэр томъёо. Би-жогаа хийхийн тулд тэгэхээр гоё хувцастай, ганган, дэгжин харагдах ёстой болноо доо. Тэгээ л спортын барааны "би-жогаа" хувцас зарж байгаа дэлгүүр рүү явна, өчнөөн мөнгөөр хувцас авна гээд. 
Би ч өмнө нь аль тааралдснаа өмсөө л гол нь пүүзэндээ анхаараа л гүйдэг байв. Одоо ч гүйхгүй л дээ. Гүйе ч гэлээ, би-жогаа болж гүйхгүй л бол моодны биш болчихлоо ш дээ. Тийм үнэтэй хувцас авах мөнгө ч алга ааайн. 

49.  風評被害 Фүхё хигай
Хоосон цуу үг, худал мэдээллээс болж эдийн засагт муугаар нөлөөлөхийг хэлж буй юм.Гамшгийн дараа цацраг идэвхт бодисийн тархалтаас болж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл, цуу яриа тархаж, бизнес эрхлэгчид, тариачид, ногоочид, аялал жуучлалынханд сөргөөр нөлөөлж байна. Фүкүшима гэнгүүт л бүгд айж зугтаа л.
50. フクシマ50 Фүкүшима 50
Ослын үеэр Фүкүшимагийн станцад ажиллаж байсан эрэлхэг ажилтнуудыг Фүкүшима 50 гэж нэрлэж ардын баатрууд болцгоосон билээ. Тэнд 50 ажилтан бий гэсэн ойлголтоор ийм тоо гарсан ч угтаа бол түүнээс олон байсан гэсэн. Амь насаа үл тоон тэнд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүс бол мундаг.

51.  復興 Фүкко Сэргээн босголт 
Япон гамшгаас болж маш их хохирол амсаж байна. Түүнийг даван туулах, сэргээн босгоход хугацаа, мөнгө, хүч хөдөлмөр нэлээн шаардагдана. Фүкүшимагийн станцыг жагсаалаас бүрмөсөн гаргаж нам дарахад 30 жил дор хаяж шаардлагатай гэсэн тооцоо бий. Цацраг идэвхт бодист хордсон нутаг дэвсгэрийг цэвэрлэх, эргэж хүн амьдрахад боломжтой болгоход түүнээс ч илүү хугацаа орж мэднэ.
52. 平成の開国 Хэйсэй но кайкокү Хэйсэй онд улс орноо нээх
1852 онд Япон улс гадаад худалдаа, аялал жуулчлалыг чөлөөтэй болгож хилээ нээсэн түүхтэй. Хуучин ерөнхий сайд Наото Кан 2011 оныг үүнтэй адилтгасан лоозон хэлж байв.
53. 放射線量 Хоошасэнрёо Цацрагийн хэмжээ
За энэ нэг гайтай станцын асуудлаас болж цээжлэе гэж бодох ч үгүй байх байсан элдэв үг цээжлэх хэрэгтэй болоод төвөгтэй юмаа. Ухаан муу хүн эрдэм мэдлэгээс зугтаанаа гэж. Гэхдээ ер нь цацраг идэвхийн тухай мэдлэгтэй байх нь зүгээр юм байна гэж бодох болов. Чернобылийн осол, Казахстаны Семипалатинск, Уйгар хавийн нутаг дахь цөмийн туршилтууд гээд Монголын нутагтай ойр болсон, болж буй иймэрхүү зүйлсээс болж цацраг идэвхт бодис хэр орж ирснийг бүү мэд.  Тэгээд хаана ч байсан хэрэгтэй юм гээд хувьдаа цацрагийн идэвх хэмжигч авав. Сая Токиогийн Сэтагаяа дүүрэгт ради гэгч бодис булаастай байснаас өндөр хэмжээний цацраг ялгарч байсныг илрүүлсэн шиг өөр хаана ч юу ч булаатай юм, хэмжээ л явахад илүүдэхгүй юм. .
54.  ホットスポット Хоттосүпотто Халуун цэг
Зарим газарт бороо шороотой холилдоод цацраг идэвхт бодис хуримтлагдаж цацрагийн хэмжээ өндөр болсныг "халуун цэг" гэж нэрлэж байна. .
55. ぽぽぽぽーん Попопопооон
Дээр нэг дурдсан Адвертайсин Каунсил Жапан корпорацийн рекламны дууны үг юм. Энэ реклам гамшгийн дараа ТВ-ээр мөн л улиг болтлоо явав. Утга нь хүнтэй мэндэлж байвал найз нөхөдтэй болно гэж.Үүнийг сонсоод байвал ойр зуурын япон мэндчилгээ сурчихна даа. Би одоо энэ рекламыг сонссон чинь үнэндээ дотор муухайрч байна шүү.

56. 満身の怒り Маншинно Икари Уурандаа шатах
Токиогийн их сургуулийн радиац изотопын төвийн дарга Тацүхико Кодама Парламентын доод танхимын хурлын нийгмийн халамж, хөдөлмөрийн хорооны хуралт гэрчээр орохдоо "цөмийн станцын осол, хямрал болон хордсон хоол хүнсний талаар төрийн үйл ажиллагаа хамаг уурыг шатааж байна" гэсэн утгатай үг хэлсэн  юм.
57.  マルマル、モリモリ Марүмарү моримори
Марүмо но окитэ гэсэн нэртэй олон ангитай хөөрхөн кино ТВ-ээр гарч түүний дуу Марүмарү моримори хүмүүсийн таашаалд онцгой нийцсэн юм. Ёстой хөөрхөн хоёр хүү охин хоёр дуулдаг юм. 
 Гамшгийн дараа бөөн бүүдгэр сүүдгэр хүмүүсийн сэтгэлийг баясгах зүйл энэ олон ангит кино болж байлаа. Энэ дуу чихэнд амархан хоногшино.

58.  見せましょう野球の底力を Мисэмашё яккюү но сокочикара о
Тохокүгийн бэйсболын нэг багийн тамирчин энэ үгийг хэлж хэвлэлээр бас гарав даа. Гамшгийн дараа тамирчдад тун хэцүү байхад нь энэ үг хэлж сэтгэл санааг өргөж, бэйсболоор хүмүүсийн хийморийг сэргээж, туслая гэсэн санаатай.
59. メルトダウン Мэрүтодаүн Хайлах
Цөмийн станцын реактор хайлж байна уу үгүй юу гээд л бөөн л юм болж байлаа. Meltdown гэсэн англи үгийг япон дуудлагаар мэрүтодаун гэж дуудна. Тэгээд л мэрүтодаун болох нь уу яанаа гээ л бөөн л юм болов доо. Тэгсэн мэрүтодаун бол болсон л байсан бай лээ л дээ.
60.ラブ注入 Рабү жюүнюү Хайрыг таръя
Таношинго гэж хошин шогийн жүжигчин гэх үү эмэгтэй дотортой эрэгтэй хүн, уг нь залуу л даа, гараараа зүрхний дүрс үүсгэн Хайрыг таръя (тариа тарихын тарих) гэж хэлээд дараа нь хөлөө алцайж хэвтээд Ханэда айрпорт гэж хэлж алиалдаг юм. Тэгээ л наятай эмээгээс найман сартай бацаан хүртэл энэ нөхрийн хөдөлгөөныг дуурайж арзагнаж байна ш дээ энд чинь одоо.


Японы оны үг -2

17. 計画停電 Кэйкакү тэйдэн Хуваарьт тог хязгаарлалт

Өнөөх л гамшигтай холбоотой, Фүкүшимагийн цөмийн станцын ослоос болж Тоокио, Ёкохама гээд төвийн бүсийн нутаг дэвсгэрт тог хэмнэх ажиллагаа эрчимтэй өрнөсөн.  Энэ үед хуваарьтайгаар тогийн хязгаарлалт хийв дээ. Халуун зун л тиймхэн байлаа. Гэхдээ үүний нэг сайн тал нь хэсэг хугацаанд байгаль орчинд ээлтэй байсан, мөн тог бага хэрэглэх, тог хэрэглэхгүйгээр ажиллах, ашиглах боломжтой эд зүйлс шинээр бүтээгдэж гарсан. 

18. 原子力ムラ Гэнширёокү мүра Цөмийн энергийн тосгон

Цөмийн энергийг дэмжигч байгууллага, бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, судлаачид зэргийн холбоо сүлбээг нэгтгэж хэлж буй үг


19. Кодама дэшёока Энэ чинь цуурай юу даа

 Гамшгийн дараа ТВ-ийн нэвтрүүлгүүд тувт гамшгийн тухай үзүүлж, реклам сурталчилгаа эрс багасаж, цэнгээн зугаатай үзүүлбэр цөөрч, тэр үед Advertising Council гэж байгууллагын сурталчилгаа л байнга гараастай байв. Түүний нэг нь хүүхдийн зохиолч Мисүзү Канэкогийн зохиосон Цуурай шүлгийг ашигласан реклам байв. 

Шүлгийн утга нь хүн юу гэж л хэлнэ түүнийг хүүхэд давтаж хэлдэг гэж. Сайн уу гэвэл сайн уу, баярлалаа гэвэл баярлалаа гээ л. Тэгээд "энэ чинь цуурай юу даа" гэхэд нь "Үгүй ээ бид бүгд л тийм шүү дээ" гэнэ. Үүгээрээ бусадтай ярихдаа хэлэх үгээ бодоцгооё гэж хэлж буй хэрэг. Энэ реклам ч сүүлдээ чихний тээр болсон. Хүмүүс үгийг нь өөрчилж далийлгаж эхэлсэн. Жишээ нь Бүх юм зүгээр? "бүх юм зүгээр" "Нээрээ?" "Нээрээ" Реактор хайлав аа?" "Реактор хайлав аа"  "Энэ чинь цуурай юу?" "Үгүй ээ Эдано" гэх жишээтэй. 

20. 災後 Сайго

Гамшгийн дараа гэсэн утгатай үг.

21.  再生可能エネルギー Сайсэ кано энэрүги

Сэргээгдэх эрчим хүч гэсэн үг. Гамшгийн дараа сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэйгээр судалж, хэрэглэх шаардлага тулгараад юм юм л туршаад байна.

22. 3.11

9.11 гэдэг шиг гамшгийн сар өдрийг ийнхүү товчилж хэрэглэх болов.Тэр өдөр ч бас эвгүй байсан шүү. Тогоо шиг том гэдэстэй байсныг ч хэлэх үү.

23. シーベルト Шийбэрүто

Фүкүшимагийн ослоос бол бараг хүн бүр л цөмийн физик судаллаа ш даа: Цацраг идэвх бодисын тухай тодорхой мэдлэгтэй болцгоохгүй бол болохгүй байна шүү дээ. Ингээд шийбэрүто буюу зиверт гэх  хүний биед нэвтэрч нөлөөлөх цацраг идэвхийг хэмжих нэгжийн нэр томъёог цээжилж авав. 1 зиверт нь 1000 милизиверт болно. 1000 милизиверт бол 1 сая микрозиверт гэж цээжилчихээд яваа. Мили, микро-ын дунд толгой эргээд унадаг юм.

24.  自粛 Жишюкү  "өөрийгөө хянах"

Гамшгийн дараа хүмүүс ухамсраараа тогоо хэмнэж, ийш тийш аялалаа хойшлуулж больж, зугаа наадам хийхээ больж гэхчилэн өөрсдийн үйлдлээ хянаж зохицуулахыг хэлж буй болно. Тэр үед ч өөрийгөө хянаж чадахгүй, жорлонгийн цаас, зарим төрлийн хүнсий зүйлсийг хүмүүс ихээр жоорлон худалдаж аваад, гайхсан шүү. Жорлонгийн цаасыг бөөнөөр нь аваад л жоорлоод. Яадаг байнаа тэгж.Хүмүүс наадам наргиан хийхээ больсон чинь эргээд эдийн засагт нь сөргөөр нөлөөлөөд, за за хэт өөрийгөө хянахаа больцгооё, сакүра гарч харж, пиав ууцгааж эдийн засагтаа нэмэр болцгооё гэж бас уриа яваад л байлаа.



25. ジャスミン革命 Жасүмин какүмэй

Он гараа л хойд Африк, Арабын нутгаар хувьсгал өрнөөд л яав даа энэ жил чинь. Тунисын хувьсгалыг хэвлэлийнхэн Жасмины хувьсгал гэж нэрлэж явсан нь энэ жилийн үгэнд нэр дэвшжээ.

26.  除染 Жёсэн хоргүйжүүлэх

Цацраг идэвхт бодисыг цэвэрлэх нөр их ажил өрнөөд байнаа энд. Мэдээгээр тогтмол энэ үг сонсогдоно. Бүрэн хоргүйжүүлнэ гэж байхгүй юм шиг байна даа. Наранцэцэг тарилаа, тусгай бодистой усаар шүршлээ, хөрсөө ухлаа гээд л байдаг л арга хэмжээ авч байна.

27. スマホ Сүмахо

Энэ жил смартфөүн мандлаа ш дээ. iPhone, Android OS гээ л. Смартфөүныг товчлоод сүмахо гэж дуудаад байгаа юм. Япончууд ч үг товчилж дуудах дуртай улс. Макдональдсыг Макү, Макүдо гэх жишээтэй.

28.  節電 Сэцүдэн Тог хэмнэх

Энэ жил тогны хязгаарлалттай холбоотойгоор тогоо хэмнэх хөдөлгөөн эрчимтэй өрнөв. Компаниуд ажлын цагаа 8-4 цагийн хооронд болгож орой хэрэглэх тогоо хэмнэх, зарим үйлдвэрээ зогсоох, ажилчдаа ид халуун зунаар амрааж сэрүүцүүлэгчийн тог хэмнэх гэх мэт олон янзын арга хэмжээ авч байлаа. Хаа сайгүй гэрэлтүүлгийнхээ тоог цөөрүүлж, гудамжны гэрэл ч бүүдгэр болов. Одоо ч тог хэмнэх хөдөлгөөн өрнөсөөр л байна. Хүйтэнд хэрхэн тогонд хэмнэлттэйгээр дулаан халуун суух вэ гээ л.


29. ゼロではない "огт үгүй бол биш"

Цөмийн аюулгүй байдлын хорооны нэг нөхөр ийм үг хэлж элдвээрээ дуудуулсан үйлтэй. Цөмийн түлш дахин идэвхжиж, урвалд орох магадлал "огт үгүй" бол биш гэсэн утгатай үг хэлээд олны дунд баахан шуугиан болсон. Огт үгүй бол биш гэдэг чинь тийм магадлалтай л гэсэн үг биз дээ. Тэгэхээр шууд л магадлал бий л гээд хэлчихнэ биз дээ. Тэгэхдээ тэгж хэлэхээс эмээж ийм нэг тойруу ч гэхэд хаашаа юм унжуу сунжуу зүйл хэлж бариад. 

30.  想定外 Соотэйгай "Таамаглаж байснаас өөр"

Гамшгийн дараа энэ үг их хэрэглэгдсэн. Таамаглаж бодож байснаас илүү хүчтэй газар хөдлөлт болсон, бодож байснаас илүү хүчтэй цүнами болсон, бас бодож байснаас аюултай эвдрэл цөмийн станцад гарсан гээд л.

31.  ソーシャルメディア Соошарү мэдиа Олон нийтийн мэдээлэл

Твиттер, СНС, блог гэх мэт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл газар хөдлөлт, цүнамигийн үеэр хэрэглээ нь асар өссөн. Одоо ч тэр твиттер, фэйсбүүкийг гамшгийн дараа анх удаа хэрэглэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Би ч ТВ-ээс нь илүү твиттэрээр мэдээлэл илүү авдаг, твиттер хэрэглэгчээс нь шууд асуугаад харьцахад ч амар.

32.  タイガーマスク Тайгаа масүкү

Тайгаа масүкү гэж нэг манга, анимэ бий. Тэр манганы гол баатарын нэрээр өөрийгөө нэрлэсэн нууцлаг нөхөр ч юм уу нөхөд хүүхдүүдэд сурагчийн цүнх хэрэгсэл бэлэглэсэн явдал гарч ТВ, хэвлэлээр л бөөн шуугив. Тэр хэн бэ, яагаад ингэв гээ л. Спайдерман, Бэтман юм уу хаашаа юм. Сонин сонин хэрэг гарах юм аа, цүнх дүүрэн мөнгө  гамшигт өртөгсдөд өгөөрэй гэсэн бичиг хавчуулаад хотын дүүргийн жорлонд орхисон явдал сая гараа л. Нэрээ нууцалж хандив бэлэг өгөх нь гоё юм байх аа.

33.  ただちに тадачини - шууд

Гамшгийн дараа цацраг идэвх бодис тархаж хүмүүс санаа зовних үед албаны хүмүүс "шууд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөгүй" гэж их хэлж ярьж байлаа. Одоо ч тэгсээр л байна. Яг одоогоор, шууд, тэр даруйдаа нөлөө байхгүй гэсэн утгаар хэлээд байгаа боловч цаашид, хойшид, дараа нь нөлөө байхыг бол хэлж чадахгүй юм. Тэрийг цаг хугацаа л харуулах байх даа.



34.  脱原発 Дацүгэнбацү Цөмийн станцаас татгалзая

Фүкүшимагийн станцын ослоос хойш цөмийн станцаас татгалзая гэсэн уриа лоозонтой хөдөлгөөн өрнөж байнаа. 9 сард Токиод 60 мянган хүн оролцсон том жагсаал цуглаан болсон. Бага хэмжээний жагсаал бол болсоор л байгаа.

35.  建屋 Татэяа Байр

Өнөөх л айхтар Фүкүшимагийн станцын осолтой холбоотойгоор их хэрэглэсэн үг. Станцын тоног төхөөрөмж хэрэгслийг хадгалах агууламжийг нэрлэсэн үг

36.  タブレット табүрэтто Таблет

Энэ жил таблет компьютер хүчээ авав даа. АйПадаас авахуулаад.

37.  地デジ難民 чидэжи нанмин

Энэ жил 7 сард Япон ТВ-ын аналог системээс дижитал рүү шилжиж, өнөөх бөөрөнхий дэлгэцтэй хуучны ТВ-үүд хог дээр үсрэв. Энэ талаар мэдээлэлгүй, бэлтгэлгүй хүмүүс гэрийнхээ антеныг солиулж чадалгүй хоцорч, ТВ үзэж чадахгүй явдал гарч. Тэдгээр хүмүүсийг "чидэжи нанмин" гэж мэдээ сэлтээр нэрлэв.


38.  超円高 Чё эн така Иэний өндөр ханш

Энэ жил Японы иэны ханш өндөр байна. Импортын барааны хувьд асуудалгүй ч Японы компаниудын хувьд бараагаа гадаадад зарахад алдагдалтай болоод байна л даа. Хэр удаан ийм байх юм байгаан, надад бол импортын бараа авахад ашигтай сайхан л байна.

39. 津波てんでんこ Цүнами тэндэнко


Далайн эрэгтэй ойрхон  Иватэ мужийн Санрикү гэдэг газарт хэрэглэдэг үг бөгөөд цүнами ирвэл амиа бодож амиа хамгаалж өндөр газар руу зугтаж, өөрөө өөрийгөө аварцгаа гэсэн утгатай. Нэг нэгнээ хүлээж, гэр рүүгээ харайлгаж, юм хумаа цуглуулж барих гээд байлгүй бушуухан л өндөр газар руу гүйж амиа авар гэж зааж сургадаг юм байна. Энэ үгийг дагаж нэг сургуулийн бүх сурагчид аврагдсан явдал гарсан гэсэн мэдээ дээр уншиж байсан юм байна.