Wednesday, December 7, 2011

tip

Өчигдөр Японы Мэйжи компанийн 明治 ステップ хүүхдийн сүүнээс цацраг идэвхт хорт бодис cesium илэрч ээжүүд сандралдаж, санаа зовцгоож бухимдалтай байна. Хэдийгээр улсаас тогтоосон стандартаас бага илэрсэн гэсэн ч хэн л бяцхан зулзагынхаа биенд ийм бодис бага хэмжээгээр ч гэсэн орсон гэхэд тоохгүй өнгөрөөх билээ. 
Японы хойд нутаг, Токио, Канагава гээд Канто хавьд амьдарч байгаа шинээр ирсэн ээжүүдэд цацраг идэвхт хорт бодисгүй хоол хүнсний зүйл хэрхэн авах вэ гэдэг дээр зарим нэг мэдээлэл хүргэе. 
1. OISIX гэрт хүнсний зүйл хүргэдэг үйлчилгээ
Одоогийн байдлаар Oisix хүүхдэд зориулсан хоол хүнсний бараагаа маш сайн, нэгд нэгэнгүй, тогтмол шалгаж, хянаж байгаа. Дэлгүүр хоршооны үнээс үнэтэй ч гэлээ амт чанар сайн, химийн хор хэрэглээгүй, аюулгүй гэдэг талаасаа зүгээр. 
Гишүүнчлэлийн төлбөр гэж байхгүй. 
2. Pal systems болон らでぃっしゅぼーや хүнсний зүйл хүргэдэг үйлчилгээ
Энэ мөн химийн хор хэрэглээгүй хүнсний ногоо жимс, мах, бусад хүнсний зүйл болон хэрэглээний зүйлс зардаг бөгөөд цацраг идэвхийн хэмжээг тогтмол шалгадаг. 
3. Ус - Цэвэр ус авах бол урд болон баруун Японы усыг авсан нь сэтгэлд амар биз ээ. 
Ус авбал Акайши нуруудынх буюу 南アルプス бус баруун アルプス-ын ус авсан нь зүгээр.
4. http://okfood.blog.fc2.com/ Энэ сайт цацраг идэвхт хорт бодисгүй гэж үзсэн хоол хүнсний зүйлсийг бичдэг нэг хүний блог. 100 хувь баталгаатай гэж хэлэхгүй ч санаад авахад илүүдэхгүй. 
5. http://www.greenpeace.org./japan/ja/earthquake/monitoring/  болон http://securitytokyo.com/ гээд вебсайт ороод хувиараа цацрагийн хэмжээг шинжилж мэдээлдэг байгууллагуудын мэдээллийг авч үзэж болно. Грийнпийс Токиогийн дэлгүүрт зарагдаж байгаа загас, ногоонд шинжилгээ хийж түүний үр дүнг байршуулсан байгаа. 
6.Rakuten онлайн худалдааны сайтыг ашиглаад Японы баруун болон урд зүгийн ногоо, сүү, өндөг худалдаж авч болно. Окинава, Кюүшүгийн ногоо гэх мэт. Хүргэж өгөх үйлчилгээ үнэгүй гэх мэтийг нь судлаад сонгоод авч болно.
 Зарим нэгийг жагсаавал: 
http://item.rakuten.co.jp/aspara/10000002/?scid=af_ich_link_img#10000002 
http://item.rakuten.co.jp/yaoya809/shunvege-p001/?scid=af_ich_link_img
http://item.rakuten.co.jp/freshveg/c/0000000120/
http://www.ja-town.com/shop/g/g72017316/
зэрэг олон газрууд Ракүтэнд бий.

7. National Azabu болон Костко, IKEA зэрэг гадаадын бараа зардаг дэлгүүрээс хүнсний ногоо жимс бүтээгдэхүүн зэргээ авч болно. Гэхдээ генийн өөрчлөлттэй, химийн бодис хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй тул үүнийг бас анхаарна биз дээ. 
8. Дүүрэг хотоос цацрагийн хэмжээгээ шалгаж вебсайтдаа байрлуулж байгаа болохоор түүнийг бас харж байж болно. 
Жишээ нь Ёкохама хот бол http://www.city.yokohama.lg.jp/kenko/syoku-anzen/1-2/sinaisan.html 

Хүнсний барааны хаана хийсэн, ямар орцтой гэх мэт бүх мэдээлэл бичээстэй байдаг болохоор шалгаж мэдэж авч байх нь зүгээр.

No comments: