Sunday, November 20, 2011

Японы оны үг-3

40.  東北魂 Тоохокүгийн хийморь сүлд гэж буулгавал хэр зөв юм бол доо.
Гамшиг нэрвэгдсэн Тоохокү бүсийн хүмүүст туслах дэмжих хандивын данс ажиллуулах үед энэ үг нэлээн явсан, одоо ч хэвээр. 
41.  年の差婚 тоши но сакон буюу Насны зөрүүтэй гэрлэлт
Саяхан 68 настай Ча Като гэж инээдмийн жүжигчин 45 насаар дүү бүсгүйтэй гэрлэлээ шүү дээ. Хайр дурлалд насны хязгаар үгүй ээ. Өөрөөсөө дүү залуутай суух бас нэлээн байх юм, япон хүүхнүүд наснаасаа залуу харагддаг болохоор хамтдаа ер ялгагдахгүй харагдана л даа.
42. どじょう内閣 Дожёо найкакү Парламент дахь эрээлж загас
Шинэ ерөнхий сайд Нода үг хэлэхдээ өөрийгөө эрээлж засагтай зүйрлэж "Би ганган хайрстай алтан загас биш намагтай усны эрээлж загас шиг байх болно. Би ард түмний төлөө ажиллаж, урагш авч явах болно" гэж хэлснээс хойш энэ үг хэвлэлээр их гарав.
43.  トモダチ作戦 Томодачи Сакүсэн Найз төлөвлөгөө
Гамшгийн дараа Японд АНУ-ын аврах хүчин ийм нэртэй аврах ажиллагаа явуулсан юм.
44. どや顔 Доя гао
Ямар нэг юм бүтэлтэй болох, өөрөөрөө бахархах үед гаргах нүүрний хувирлыг Доя гао гэр нэрлээд хүмүүс "доя гао" гаргаж зураг хөргөө авахуулдаг мода гарав.

45. 内部被曝 Найбү  хибакү Хүний биед нэвтрэх цацраг идэвхт бодис
Гайт Фүкүшимагийн станцын ослоос болж цацраг идэвхт бодис гээчийг мэдэж амьдрахгүй бол болохоо байлаа. Хүний биед цацраг идэвх бодис нэвтрэх нь хамгийн уршигтай. Мэдээж хэмжээ болон бодисын төрлөөс хамаарна. Би ч энд хоол хүнс, ус сүү таргаа нэлээн чанга шүүлтүүрээр шалгаж авдаг болсон.
46.  なでしこジャパン Надэшико Жапан
Японы хөл бөмбөгийн эмэгтэй тамирчдын багийг Надешико Жапан гэж нэрлэж байгаа. Тэд сая  дэлхийн эмэгтэйчүүдийн аварга болоод бөөн баяр хөөр. Гамшгаас хойш баяртай хөөртэй юм дутагдаад байсан улсад нэг ч гэсэн овоо доо. Азийн эмэгтэй баг гэдэг утгаараа ч бид бүгдийн бахархал болно л доо.

47. ノーサイド Ноо сайдо
Энэ рагбийн спортод хэрэглэдэг үг юм байна лээ тиймээ. Би рагби даанч мэдэхгүй юм даа. Утга нь шүгэл дуугарсны дараа бүгд "дайсан" биш, талцахгүй гэж. Ерөнхий сайд Нода Ардчилсан нам доторх хэрүүл маргаантай холбоотойгоор бултаараа "ноо сайдо" байя гэж хэлж энэ үг бас хэвлэлийн байнд өртөв. Манайхаар бол эвтэй байцгаая л гэж. 
48. 美ジョガー Би жогаа
Энэ бол хөөрхөн хүүхэн, гүйлт гэсэн хоёр үгийг нийлүүлээд хэлж байгаа үг. Жоггинг хийхээр хөлс цутгаа л хөсрий царайтай болоо л, унаган төрхөөрөө шал ичмээр гэж боддог бүсгүйчүүл байж магадгүй. Тэгвэл жоггинг хийхдээ ч хөөрхөн байцгааж, бүсгүйчүүдийг жоггинг хийхийг уриалж гаргасан нэр томъёо. Би-жогаа хийхийн тулд тэгэхээр гоё хувцастай, ганган, дэгжин харагдах ёстой болноо доо. Тэгээ л спортын барааны "би-жогаа" хувцас зарж байгаа дэлгүүр рүү явна, өчнөөн мөнгөөр хувцас авна гээд. 
Би ч өмнө нь аль тааралдснаа өмсөө л гол нь пүүзэндээ анхаараа л гүйдэг байв. Одоо ч гүйхгүй л дээ. Гүйе ч гэлээ, би-жогаа болж гүйхгүй л бол моодны биш болчихлоо ш дээ. Тийм үнэтэй хувцас авах мөнгө ч алга ааайн. 

49.  風評被害 Фүхё хигай
Хоосон цуу үг, худал мэдээллээс болж эдийн засагт муугаар нөлөөлөхийг хэлж буй юм.Гамшгийн дараа цацраг идэвхт бодисийн тархалтаас болж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл, цуу яриа тархаж, бизнес эрхлэгчид, тариачид, ногоочид, аялал жуучлалынханд сөргөөр нөлөөлж байна. Фүкүшима гэнгүүт л бүгд айж зугтаа л.
50. フクシマ50 Фүкүшима 50
Ослын үеэр Фүкүшимагийн станцад ажиллаж байсан эрэлхэг ажилтнуудыг Фүкүшима 50 гэж нэрлэж ардын баатрууд болцгоосон билээ. Тэнд 50 ажилтан бий гэсэн ойлголтоор ийм тоо гарсан ч угтаа бол түүнээс олон байсан гэсэн. Амь насаа үл тоон тэнд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүс бол мундаг.

51.  復興 Фүкко Сэргээн босголт 
Япон гамшгаас болж маш их хохирол амсаж байна. Түүнийг даван туулах, сэргээн босгоход хугацаа, мөнгө, хүч хөдөлмөр нэлээн шаардагдана. Фүкүшимагийн станцыг жагсаалаас бүрмөсөн гаргаж нам дарахад 30 жил дор хаяж шаардлагатай гэсэн тооцоо бий. Цацраг идэвхт бодист хордсон нутаг дэвсгэрийг цэвэрлэх, эргэж хүн амьдрахад боломжтой болгоход түүнээс ч илүү хугацаа орж мэднэ.
52. 平成の開国 Хэйсэй но кайкокү Хэйсэй онд улс орноо нээх
1852 онд Япон улс гадаад худалдаа, аялал жуулчлалыг чөлөөтэй болгож хилээ нээсэн түүхтэй. Хуучин ерөнхий сайд Наото Кан 2011 оныг үүнтэй адилтгасан лоозон хэлж байв.
53. 放射線量 Хоошасэнрёо Цацрагийн хэмжээ
За энэ нэг гайтай станцын асуудлаас болж цээжлэе гэж бодох ч үгүй байх байсан элдэв үг цээжлэх хэрэгтэй болоод төвөгтэй юмаа. Ухаан муу хүн эрдэм мэдлэгээс зугтаанаа гэж. Гэхдээ ер нь цацраг идэвхийн тухай мэдлэгтэй байх нь зүгээр юм байна гэж бодох болов. Чернобылийн осол, Казахстаны Семипалатинск, Уйгар хавийн нутаг дахь цөмийн туршилтууд гээд Монголын нутагтай ойр болсон, болж буй иймэрхүү зүйлсээс болж цацраг идэвхт бодис хэр орж ирснийг бүү мэд.  Тэгээд хаана ч байсан хэрэгтэй юм гээд хувьдаа цацрагийн идэвх хэмжигч авав. Сая Токиогийн Сэтагаяа дүүрэгт ради гэгч бодис булаастай байснаас өндөр хэмжээний цацраг ялгарч байсныг илрүүлсэн шиг өөр хаана ч юу ч булаатай юм, хэмжээ л явахад илүүдэхгүй юм. .
54.  ホットスポット Хоттосүпотто Халуун цэг
Зарим газарт бороо шороотой холилдоод цацраг идэвхт бодис хуримтлагдаж цацрагийн хэмжээ өндөр болсныг "халуун цэг" гэж нэрлэж байна. .
55. ぽぽぽぽーん Попопопооон
Дээр нэг дурдсан Адвертайсин Каунсил Жапан корпорацийн рекламны дууны үг юм. Энэ реклам гамшгийн дараа ТВ-ээр мөн л улиг болтлоо явав. Утга нь хүнтэй мэндэлж байвал найз нөхөдтэй болно гэж.Үүнийг сонсоод байвал ойр зуурын япон мэндчилгээ сурчихна даа. Би одоо энэ рекламыг сонссон чинь үнэндээ дотор муухайрч байна шүү.

56. 満身の怒り Маншинно Икари Уурандаа шатах
Токиогийн их сургуулийн радиац изотопын төвийн дарга Тацүхико Кодама Парламентын доод танхимын хурлын нийгмийн халамж, хөдөлмөрийн хорооны хуралт гэрчээр орохдоо "цөмийн станцын осол, хямрал болон хордсон хоол хүнсний талаар төрийн үйл ажиллагаа хамаг уурыг шатааж байна" гэсэн утгатай үг хэлсэн  юм.
57.  マルマル、モリモリ Марүмарү моримори
Марүмо но окитэ гэсэн нэртэй олон ангитай хөөрхөн кино ТВ-ээр гарч түүний дуу Марүмарү моримори хүмүүсийн таашаалд онцгой нийцсэн юм. Ёстой хөөрхөн хоёр хүү охин хоёр дуулдаг юм. 
 Гамшгийн дараа бөөн бүүдгэр сүүдгэр хүмүүсийн сэтгэлийг баясгах зүйл энэ олон ангит кино болж байлаа. Энэ дуу чихэнд амархан хоногшино.

58.  見せましょう野球の底力を Мисэмашё яккюү но сокочикара о
Тохокүгийн бэйсболын нэг багийн тамирчин энэ үгийг хэлж хэвлэлээр бас гарав даа. Гамшгийн дараа тамирчдад тун хэцүү байхад нь энэ үг хэлж сэтгэл санааг өргөж, бэйсболоор хүмүүсийн хийморийг сэргээж, туслая гэсэн санаатай.
59. メルトダウン Мэрүтодаүн Хайлах
Цөмийн станцын реактор хайлж байна уу үгүй юу гээд л бөөн л юм болж байлаа. Meltdown гэсэн англи үгийг япон дуудлагаар мэрүтодаун гэж дуудна. Тэгээд л мэрүтодаун болох нь уу яанаа гээ л бөөн л юм болов доо. Тэгсэн мэрүтодаун бол болсон л байсан бай лээ л дээ.
60.ラブ注入 Рабү жюүнюү Хайрыг таръя
Таношинго гэж хошин шогийн жүжигчин гэх үү эмэгтэй дотортой эрэгтэй хүн, уг нь залуу л даа, гараараа зүрхний дүрс үүсгэн Хайрыг таръя (тариа тарихын тарих) гэж хэлээд дараа нь хөлөө алцайж хэвтээд Ханэда айрпорт гэж хэлж алиалдаг юм. Тэгээ л наятай эмээгээс найман сартай бацаан хүртэл энэ нөхрийн хөдөлгөөныг дуурайж арзагнаж байна ш дээ энд чинь одоо.


1 comment:

Jamba said...

hehe. nice. zarim neg sonsoj amjaaguigee medeed avchlaa.