Thursday, September 25, 2014

Өвөөгийн булан

Ажлын ойрхон жижиг мухлаг ажиллуулдаг өвөө байдаг юм. Тэндээс хүнюм бараг авдаг ч үгүй, өвөө ч нэг их юм хумаа заръя ч гэж боддоггүй нь харагддаг. Хэдэн өрж тавьсан тамхи сэлт, царай муутайхан лангуу. Гэхдээ мухлагийн нэг талаа жигтэйхэн тордоно. Тэр нь хүүхдүүдэд зориулсан булан. Яст мэлхий, загас, хавч дун, хуучны утас сэлт гээд хүүхдүүд түүнийг нь барьж тоглоход өвөө туйлын дуртай. Байн байн үзмэрээ солино. Таньдаг хөгшид нь гараар хийсэн бүтээлээ бас тавьж сонирхуулна.
Өвөөгийн булангийн зарим зургаас сонирхууллаа.

2 comments:

A.Амарсайхан said...

Мэдээж их хөөрхөн өвөө байгаа даа. Зураг нь байхгүй ч, нүдэнд харагдчихлаа

tungaamnh said...

Бас л их хөдөлмөр харагдаж байна шүү