Хоолны зугаа болгодог ТВ25-ын вебсайт ажиллахгүй, хөөрхий би Монголын талаарх мэдээ үзэхгүй байсаар ертөнцийн хөгжлөөс мянга, тэр бум алхам хоцроод байна уу үгүй юу. ТВ5-н сайт орж үзтэл бас л ажилласан ч үгүй. Мэдээнийх нь "Ноён Миронов тун ч бодь хүн бололтой" гэснийг нь сонирхож хараад ганцаараа баахан мушийвшд.
"Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ноён Миронов тун ч бодь хүн бололтой. Хүүхдүүд дуулж, хүмүүс инээлдэж алга ташин бөөн юм болж байхад бараг л хурал хийж байгаа юм шиг ширүүн төрхөө харуулан алгаа ташиж суугаа харагдсан. Уг нь оросууд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдагсан. Миронов гуай харин яасан хувирал багатай хүн гэж шивэр авир хийх ч дуулдсан шүү" Нэртэйгээр нь "Ноён Миронов тун ч хөлдүү хүн бололтой" гэчихгүй дээ.
За өнөөдөр явж визээ сунгуулах өргөдлөө өгнө. Орой нь Роппонгидож ч магадгүй үгүй ч байж магад.
Судалгааны ажлаа сайхан хийгээд дуусгачих юмсан. Бичиж байгаа асуудлын талаар удирдагч багштайгаа ядаж байхад үзэл бодол зөрөөстэй. Багш позитивист, би плюралист юм уу хаашаа юм. Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа эрх зүй сайхан юм даа. Эрх зүйн ухаанд туйлын зөв ганц хариулт гэж байхгүй, хэд хэдэн ч хариулт байж болно. Тэр дундаас өөрийнхөө дэвшүүлж буй хариулт буюу шийдэл, ерөнхийлбөл үзэл бодлоо хамгаалах нь хамгаас чухал. Тэгээ л багш бид хоёрын бодол ондоо байх нь проблем биш, харин багшийг өөрийнхөө үзэл бодолд хэрхэн итгүүлэх вэ гэдэг нь хэцүү даалгавар байгаад байдаг.
За хө, анхны үрчлээс тогтохоос өмнө чамтайгаа учрах сан. Хийсэж дэрвэсэн залуу насны үд хэвийхээс өмнө чамтайгаа болзох сон. Дэргэд чинь тэгээд дэгдэж хөөрцөглөсөн дэггүй, бодлогогүй зангаа харуулах сан (ч гэх шиг...томруулдаг толинд өөрийгөө сайтар шинжиж харж суухдаа, хаврын сайхан өдөр болж байхад хатаж хорчийсон намрын навчис шиг шал негатив юм бодохымдаа )...
2 comments:
Дээр үед "Халтар царайт" Монголыг байлдан дагуулж байхад нэг самган "Мигель, Стрелита хоёр хүүгээ л гэрлүүлчихвэл санаа амар нүд анимаар байна" гэж ярилцлага өгч байж билээ.
Амараа ах нь бол "Хэзээ л нэг Маралын хуриман дээр хундага тулгах бол оо" гээд, шүлсээ хий гүдхийтэл залгиад сууж байна чух.
hehe, Amarsaixan ahiin commentiig haij unshdag hobbytoi bolloo, ta commnetuudaa emhtgeed nom gargaval nad metiin olon hund tustai bmaar bna gsn :D
Маралааг санасан гэж жигтэйхэн, юуайнаа :D би саяхан шүдний эмнэлэг ороод, залуухан царайлаг эрэгтэй эмч таарч балравшд, Маралын гашуун туршлага байсаар байтал ... би нүүрээ ч угаалгүй сэгсийгээд очиж гэндэхдээ л зүрх сэтгэлээрээ чамайг ойлгож суулаа :D
Post a Comment