Tuesday, October 2, 2007

Арван сарын гурван

За нээх гавъяа байгуулсан хүн шиг л зунжингаа ноцолдсон аймшгийн өгүүлэл болох дипломын ажлын эхний хувилбарыг багшдаа барьчлаа. Багш маань үг, үсэг, цэг, таслал, өгүүлбэр зүйд их эмзэг ханддаг, няхуур гэхэд дэндүү няхуур хүн болохоор над шиг хайнга саланги, хэнэггүй маанаг хүнд маш хэцүү юм аа. Би гэж солбийсон хоёр нүд шиг юмаараа бичсэн хийснээ харж хянаж шалгаж үнэрлэж, үзэж барьж барьж л өгөхөд л багш тэндээс дор хаяж үг хоорондын зайны хэмнэл алдагдсныг үтэр түргэн илэрүүлнэ. Би яаж няхуур болох вэ, та минь ээ. Бичгийн хэлбэр нь хүртэл яарсан шинжтэй сарайсан юм л байхын. Арван жилийн л ийм салан палан байж ш дээ. Багийн маань найз маань ямар сайндаа "алив чи нэг бич дээ, арван жилээ дурсая. Үгүй, чи мөн ч алдартай муухай бичигтэй байж билээ, чиний бичснийг бид хуулаад онц авчихдаг, харин чи муухай бичсэн гээд сайн авч байсан ш дээ" гэж байхав. Арван жилд муухай бичигтэйгээрээ ад үзэгдсээр оюутан болох үед компъютер гэгч гайхамшиг гарч ирж, би бараг баярласандаа уйлангаа алдаж билээ. За бичгийн хэв яахав, гол нь багш миний бичсэн ажлыг ойлгох юм болов уу даа, хөөрхий. Би ч яс хавталзаж байна. Сэтгэл зовоод, түүнээ тайвширч мартагнах гээд блоглож сууна.

Хурдхан Монголдоо харина даа гэсэн өөдрөг сэтгэл өвөрлөсөн хүн байтал энд тэндээс элдэв хангайн хүмүүс Монголд амьдрах аргагүй болсон тухай урам хугалсан зүйлс яриад сэтгэл үймүүлээд байна шүү. Талх таван зуу болсон л гэнэ, дүүрэн хятад, солонгосчууд л гэнэ, аймаар гэмт хэрэг ихэсч байна л гэнэ, ганц бие бүсгүй хүн бүр ч хэцүү л гэнэ, нөхөр сүүдэр олдохгүй л гэнэ, эрүүл байна гэж байхгүй болсон, төрийн ордон нь өөрийгөө тойруулаад хашаа барьж байгаа л гэнэ. Сөрөг мэдээлэл сонсохоор очихоосоо өмнө түрүүлж сэтгэлээр уначих гээд байх юм. Юу ч хамаагүй надтай ярьж болно гэхдээ намайг очихоос өмнө Монголыг битгий муулж ярь тэгэх үү гэж л гуйж сууна.

Одоо ч амьдралын утга учрын тухай бодохоо ч байж, амраг хайрын сэдэв сонирхолгүй санагдаж байна даа. Харин ном л миний сонирхолыг мөнхөд татсан хэвээр байх юм. Заримдаа гудамжаар алхахдаа үе үе гуч дөхөж яваа ганц бие хүүхнүүд юу бодож алхдаг бол, хэн нэгэн залуу ирээд эргүүлээсэй гэж хүсдэг болов уу, эсвэл над шиг ганцаараа байхдаа жаргалтайгаа мэдэрдэг болов уу гэхчилэн бодоо л. Бодоо л бодоо л бодсоор байтал бодын шийр дөрөв. Дөрөв гэснээс Хонгор сумны явдлаас хойш бодын шийр тав, зургаа, бүр 0 ч байж болох шинжтэй. Тэгэхээр бодоо л байхаас.

1 comment:

Chariote said...

Монгол гого ш дээ. Би харин бүүр гадгаадад удаан байна гэхээс дургуй хүрдэг болсон гэжуга. Бүх юм нээлттэй утга учир, холбоо харилцаа бодсон бодоогүй, хэн нэгэн зам дээр гараал ирнэ таалагдвал шүүрээл авна. Наад зах нь л хүмүүс аятай тохитой хувцас өмссөн намай, чамайг аягүй шохоорхож харнашд. Цаг нөгцөөх зүйлсээ хар зах дээрээс тэвнэ олхын дайтай олж авчихаад л учир зүггүй тоглоод л гоео гоё. Ганцаараа байхын гайхамшиг оршвой гэж нэг умшсанаа саналаа. Монголд ирээд амжилттай байнөө, чам шиг инээд муутай, өөдрөгөөр харж чаджийгаа хүн болийшд. Талх 500 хятад солонгос юу нь муу байнаа, нөгөөдүүл нь учир зүггүй л буу шийдэм бариад алж хядчих гээгүй бол. За за би ч уул нь гадны хүмүүс олон байгаад дургуй л дэ гэхдэ яаху чамайг тайвшруулах гээд ийм ийм зүйлм бичичлээ.