Wednesday, February 14, 2007

хурай хурай

Бүр инээд хүрээд байхын. Би ер нь мулгуу болоод нарийн нандин юм ойлгохгүй байгаа юм болов уу? 25 дугаар сувгын 2 дугаар сарын 14-ны өдрийн мэдээ үзсэн чинь эхлээд Инээдмийн түцийн хошин шог уу гэж андуурахаа дөхөв.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг тохиолдуулан их олон сайхан арга хэмжээ болсны дотроос онцгой содон үйл явдал бол Ерөнхийлөгч тэргүүтэй баг Алтай Таван Богд уул руу авирсан явдал байлаа гэж байна шүү. Аль нэг улсын төрийн тэргүүн улсынхаа хамгийн өндөр уулын оргил руу авирч, төрийн тугаа мандуулсан явдал дэлхийн түүхэнд байхгүй гэж шадар сайд онцлон тэмдэглэж байнаа. Энэ сайхан билэг дэмбэрэлт үйл явдалтай уялдуулж ном гаргасан байна хүүе. Удахгүй зохиолын болон поп одууд хамтарч дуу гаргаж, кино хийж, арван жилийн түүхийн сурах бичигт энэ түүхт явдлыг заавал дурдах хэрэгтэй л дээ. Аль ч улс оронд байхгүй зүйлийг манайх санаачилсан юм чинь дэлхийн түүхийн номонд бас бичүүлэх талаар эрчимтэй арга хэмжээ авах байх гэж найдаж байна.
Ингэхэд Жорж Буш атаархаж үхэх вий дээ. Мань эрийг дэлхийн ерөнхийлөгч гэдгий нь нотлохын тулд Эверест руу авируулж АНУ-ын тугыг мандуулаад, дэлхийн улс орнуудаар туг аялуулах талаар Дик Чений юу бодож байдаг юм бол оо?
Нэлээн үндсэрхэг үзэлтэй Японд эзэн хааныг, Абетай хамт Фүжи уулын орой руу авируулна гэхээр нэг асуудал байгаад байгаа нь Фүжи уул руу хормойгоос нь эхэлж явганаар авирах уу эсвэл машинтай явж байгаад тав дахь буудлаас авирах уу гэдэг байгаа юм. Орой дээр нь л гарч байвал хаанаас нь ч авирсан бай, ямар ч технологи ашигласан бай хамаагүй юм болов уу? Энэ талаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд НҮБ-ээс баримт бичиг гаргах хэрэгтэй.
Ингэхэд ямар азаар Эверест манай нутагт байгаагүй юм бэ. Хэрэв тийм байсан бол ерөнхийлөгчийн дахин сонгууль болох байсан ч юм бил үү. Пээ, түй түй, түй, муу ёрын юм бодчихлоо. Хэрэв Эверест манай нэг хэсэг байгаад, бид социалист орон хэвээр байсан бол төрийн тэргүүнийг маань кино студид тусгайлан бэлдсэн жижигхээн овоон дээр зогсоож байгаад энд тэндээс нь баахан зураг аваад, тэр дор нь Манай ерөнхийлөгч дэлхийн хамгийн өндөр ууланд авирч, коммунизмд хүрэх зам ойрхон байгааг харууллаа гэсэн мэдээлэл цацагдах байсан болов уу? Хамгийн өндөр цэг дээр гарч хийморь сэргээсэн юм чинь хамгийн доод цэгт очиж, монголд нүүрлэсэн муу муухай бүхнийг хаяж зайлуулах ёслол хийнэ гэвэл хаана очих бол?

Хээ, далайтай бол ёроолд нь шумбаж очино гэж байгаад ум ма ни бад ми хум болох байж шүү. Ингээд л Монгол геополитикийн ашигтай байрлалд байгаа нь улам нотлогдоод байгаа юм шүү.
Ер нь тэгээд үндсэрхэг үзлээс бодоод үзэхэд ч тэр, төрийн тэргүүний минь тугаа мандуулж, ард түмэн бидний хийморийг сэргээсэн тэрхүү ариун явдлыг хүндэтгэсэн ч тэр, гадаадын иргэдийг Алтай Таван Богдын оройд гарахыг хатуу хоригломоор санагдаж байна. Цаашлаад Ерөнхийлөгч зарлиг гаргаад айлууд морин хуур хоймортоо залсан шиг эх орны минь зулай дээр мандсан соёмбот тугын аривнайлсан жижиг хувилбарыг мөн адил залж мандуулахыг зарлигдмаар байхын.

3 comments:

A.Амарсайхан said...

Гүй чухам аа, чухам. Наадхыг чинь би оны шилдэг үйл явдал гээд, "Ардын эрх" дээр баахан дооёолчихсон чинь "Оллоо"-гийнхон авч тавиад, түүнээс нь болоод "ард түмэн" эсэргүүцээд сүйд болсон. Намайгий чинь үхвэл таарна гэцгээгээд л коммент бичицгээсэн. Ээ базарваань. Ард түмэн маань Энхбаяртаа яасан ч хайртай юм? /"Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая" гээд миний блогт байгаа./

зЭрЭгЛэЭ said...

Pee, tiim uu?
Manai Eronxiilogch ard tumniixee toloo yamar neg yum xiimeer sanagdaad IQ ni xurexgui boloxoor dotor ni bachuuraad, baij yadaad argaa baraad, yadaj xiimoriig ni sergeeye gej bodson yum bolov uu gej bas bodood baigaan.
Gexdee nom gargaad tuuxiin muzeid uzmer bolgoxiin chinee sanaagui baisan bolxoor yostoi ix gaixaad baina.

iga said...

Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая гэснүү хэхэхэ.