Thursday, February 1, 2007

one day

Өнөөдөр нас сүүдэр нэгээр нэмэгдэв. Урьд төрсөн өдөр гээд л хөөрч баясаж, хүн амьтнаас бэлэг нэхэж, навсатйал наргидаг байсан чинь одоо бол энд тэндхийн анкетад насаа нэмж бичнэ гэхээс баярлах биш баахан гунигтай санагдав. Өдөр ядаж байхад нэг хятад сэмпайтай (сэмпай гэснээс би сэмпай, коохай гэсэн дэс дарааллын системтэй одоо болтол дасаж эвлэрч өгөхгүй байгаа юм, хөгшин хойноо японд ирчихээд би амбицлаад байгаа байхаа даа аягүй бол) хоолонд орохоор явах гэж байтал гахай модон дотроос гэдэг шиг хоёр узбек нэг хятад охин дагуулчихсан хамт явахаар болов. Хамгийн яршигтай нь би тэр хоёр узбектэй нэг л хэл амаа ололцож өгдөггүй юм. Хошин шогийн мэдрэмж байнга зөрөөстэй. Зарим таньдаг узбек гайгүй л байдгийн. Энэ хоёртой л яагаад ч үг авалцаж болдоггүй юм. Миний тоглоод байгааг тэд ойлгохгүй, тэрний тоглоод байгааг би ойлгохгүй ёстой тэнэгтэж дуусна даа. Тухайлбал, надаас найз залуутай юу гэхээр нь байгаа гэлээ. Тэгсэн юу хийдгийн гэж байнаа. Юун ч хэрэгт дуртай золиг вэ гэж бодоод "чи алийг нь асууж байгаагаас хамаарна. Аймаар олон найз залуу байгаа ш дээ" гэсэн чинь тэр чигтээ итгээд, тэр дор нь цааш нь хэдэн узбек найздаа хэлчихсэн байхын. Нөгөөдүүл нь бас шууд төвөггүй итгээд л. Одоо би энэ хавьдаа хүмүүсийн яриагаар бол "явдалтай" нэгэн болчихвуу яав ийв бүү мэд ээ.
Хүмүүс тэгээд гадаад дотоод үл хамааран хов жив, холион бантанд их дуртай байхымаа. Бас хазгай муруй япон англи хэлээр бие биедээ аймаар хурдан хов жив, цуу яриа зөөчихсөн байхыг бодохоор хөөрхий, гэрээс хол, хов живээр цангадаг байх даа гэж хааяа өрөвдөхийн.
Тэгээд өнөөдөр өнөөх хоёр узбектай бас л үл ойлголцолын туйлд хүрч, миний доторх бухимдал, уурыг кино болгож дүрслэвэл тэр чигтээ SAW IV. Ер нь явж явж би лалын шашинтай орны хүмүүстэй үг хэл таарч тохирч, сайхан найрсаг уур амьсгалтай байсангүй юм байна шүү. Аль дээр нэг лалын шашинтай улсад хуралд оролцох гэсэн биш гурван ч орны лалын шашинтай гарууд ичгүүргүйгээр sexual harassment хийгээд намайг бүр айлгаж орхисон юм. Тэрнээс болоод сэтгэл санааны травма авчихсан юм болов уу. Болоогүй ээ, энд бас хоёр ч лалын шашинтай орны нөхөр sexual harassment хийсийн ш дээ. Тэгээд олон нийтийн дунд их шашинлаг, ёс зүйтэй болж, харагдаад үнэн хэрэг дээрээ бузар юм бодож явдаг нөхдүүд их байхымаа гэж бодож билээ. Үүгээрээ шашны ялгаварлан гадуурхагч гэж өөрийгөө хэлмээргүй байна. Би лалын шашныг хүндэтгэдэг. Гол нь шашиндаа бус шашин дээр үндэслэж, хүмүүсийн гаргаж ирсэн соёлын ялгаанаас болдог байх гэж бодоод байгаан. Бас хүн хүнээсээ хамаардаг байх л даа.
Энэ удаагийн төрсөн өдрөөр өөртөө биш, өрөөл бусдад л баахан бэлэг авч явуулж баярлах шив дээ. Цагаан сар дөхөж байгаа гээд хайртай эмээ, хоёр ахдаа жаал жуул бэлэг шууданлав.
Аа нээрээ, өнөөдөр Хишгээгээс Вимогийн урилга аваад их баярласан шүү. Блогоор эчнээ мэдэх хүмүүсийн дүр төрхийг харахад их сонирхолтой санагдсан.

5 comments:

iga said...

Марал аа, Төрсөн өдрийн мэнд хожуу ч гэсэн хүргье :)

Одоо ч тэгээд мань мэт бялуун дээрх тоог засаж тавимаар санагдаад байдаг болцон байлэй л дээ. хүүхэд байхад шинэ жил төрсөн өдөр хоёр хамгийн гоё баяр санагддаг байж билээ.

зЭрЭгЛэЭ said...

Iga, bayarlalaa. vimo-giin urilga avsan uu? mail xayag ruu chin yavuulsan baigaa.

tuvko said...

Laliin shashint ulsuudiin zaluuchuud tiimerhuu baidag gej duulsan yum baina. Harin yag laliin shashint naiz baihgui bolohoor helj medehgui ni.
Zeregleegiin torson odor bolchihson yumuu? 29-n boltol zondoo l honog baihiin. Bi esvel odor honogoo budilaad baina uu

Chariote said...

Tursun udriin mend hurgie. Vimogyn urilga avsan.

зЭрЭгЛэЭ said...

Zalitunegt- 2.29 gej albaar 4 jild neg nas nemex gej albaar bichsen yum aa.