Thursday, March 13, 2008

Randy Pausch Lecture

Карнеги Мэллоны Их Сургуулийн компьютер программын профессор, Alice программыг зохиогч, виртуаль ертөнцийн хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж буй пионер Randy Pausch ходоодны хорт хавдрын хүнд шатанд орж, цөөхөн сарын настай гэж оношлогдоод байх үедээ "Really Achieving Your Childhood Dreams" Сүүлчийн Лекцээ өнгөрсөн оны 9 сарын 18-нд хийжээ. Энэ лекц маш олон хүний зүрх сэтгэлд хүрч, амьдрал ахуйгаа эргэж нэг харах, үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хориглож хаалгүй дэмжих ухаарал хайрлажээ.
"Хэрэв та удахгүй үхэхээ мэдээд, хамгийн сүүлчийн лекцээ унших байсан бол оюутнууддаа чухам юуг хэлж ярих байсан бол?" Энэ асуултад Randy Pausch юу гэж хариулсан бэ гэдгийг Сүүлчийн декцээс нь үзээрэй. Сүүлчийн лекц: http://www.etc.cmu.edu/global_news/?q=node/42 - aas uzev.
http://download.srv.cs.cmu.edu/~pausch/-аас өөрийнх ьн лекцтэй холбоотой мэдээллийг татаж авч болно.
Бид бүгд л нэг өдөр энэ ертөнцийг орхих болно. Тэглээ гээд үхэлтэй эвлэрээд, "өө яадгийн, үхэх л юм чинь" гэж хэнэггүй амьдрах хайран. Профессор Pausch Сүүлчийн лекцээ хийснээр хүүхэд багачуул, хөгшин залуус, адилхан хорт хавдартай шаналж байгаа хүмүүстэй амьдралын үнэ цэнийн талаарх ойлголтоо хуваалцаж, итгэл зориг, хүсэл мөрөөдөл өгч байна. Юу юунаас илүүтэй профессор Pausch гурван бяцхан жаалдаа үргэлж нүдэнд нь харагдаж чадахгүй ч үг сургаал_ захиасаараа мөнхөрч, түшиг тулгуур болж явна даа.

2 comments:

Keesh said...

Энэ хүний тухай анх уншаад үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Хэлэндээ муу болохоор шууд бичлэгийг нь үзээд ойлгож чадахгүй, энэ лекцийг нь бичгээр уншиж байгаа.

Keesh said...

Нээрээ анх оношлогдохдоо 3 сарын настай гэж байсан ч 2 жил амьдарсан гэсэн шүү. Хүн сэтгэлийн амьтан гэж үнэн л юм шиг байгаан :)