Friday, January 12, 2007

чухам аа чухам

Би харин бодоод л байгаа юм. Нэг их гавьсан зүйл биччихдэг ч юм шиг, блогоо хаалттай болгоод, уншмаар байвал эмэйлээ явуул гэж томроод л, тэгээд миний блогийг тоож зочилж уншдаг цөөхөн хэдэн "үл таних" андуудаа байн байн нууц үг бичиж орох болгож, бөөн төвөг тарьж байгаад гүнээ уучлал гуйя гэж бодоод л яваад байгаан.
Би бас "сайт фийдерс"-ээ аваад хаячихсан. Фийдерсийн хэрэг, ач холбогдол их гэдгийг өөрөө ойлгоод байгаа ч гэсэн блогтоо зөв харилцаж, хариуцлагатай байж сурсны дараа фийдерсээ нээдгийм билүү гэж бодоод. Өмнө хэд хэдэн явдлаас хараад фийдерсийн түргэн шуурхайг мэдэрсэн юм. Би гэж салгалсан нөхөр хайхрамжгүй алдаа их гаргадаг муу зантай. Аль арван жилээсээ л тийм байсан. Хам хум нэг юм бичээд шууд л паблиш гэчихнэ. Тэгээд дараа нь өөрийнхөө бичснийг харж суутал үг үсэг, найруулгын алдаа зөндөө байх жишээтэй. Буцаад л засаж, паблиш болох гэсээр байтал фийдерс нь нэг бичлэгийг цааш нь хэд хэд дамжуулчина. Ёстой хов дамжуулах дуртай айлын авгай шиг. Заримдаа уурандаа, нервтэй байхдаа эсхүл сэтгэлээр унасан үедээ учиргүй мангар юм биччихээд, паблиш гээд л зоримог аргагүй нь сонгосны дараа секундын дараа буцаагаад устгах ч юм уу. Тэгэнгүүт л фийдерс аль хэдийн мэдээ дамжуулчихсан байна. Зарим нэг блогчдын фийдерсээр "юу бичээд блогтоо тавилгүй нуусныг" дорхноо мэдчихнэ.
Ингээд блог гэдэг бас ч үгүй болчимгүй хандаж болохгүй эд байна гэж ойлгоод, блогт хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж суртлаа фийдерсээ аваад хаячихсан.
Тэгсэн бас яршигтай юмөө. Шинэ юм бичиж үү үгүй гэдгийг заавал нэвтэрч орж унших болох гээд байдаг. Яадаг юм билээ гээд л бодоод л байна. Уул нь бичлэгүүдийн эхлэлийг нь л харуулж байхаар фийдерсээ тохируулсан боловч, би блогоо хаалттай болгосноос болоод тэр үү, болохгүй байх шиг байгаан. За тэгээд ухаантай хүмүүс нэг юм хэлнэ биз дээ.
Дашрамд хэлэхэд, би харамч биш, хажиг зожиг хүн л дээ.

7 comments:

Unknown said...

Маралаа блогоо нээчих, яаг чиний хэлээд байгаа "өөрийн үзэл"-ийг чухалчлах, бусдад таалагдах албагүйм чинь... "Блогчид бие биенээ хөглөхийн сацуу тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг бололтой." яаг тийм. чиний нөлөө миний нөлөө гэх мэт олон янзын нөлөөнүүд л бидэнд бүгдээрэнд маань хэрэгтэй гэж бодож байна.
Аа тийн бас чиний бичлэгийг уншихын тулд логин хийж байгаа бол ороод чиний гоё бичлэгүүдийг унших сонирхолын хажууд маш бичкээн асуудал шд... харин уншиж чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс би л лав харамсжийхийн!

зЭрЭгЛэЭ said...

xarin ee. neg neegee l, neg xaagaa l, oron garan, olon aashtai yum shig bolchix geed baixiim bna sh dee.

Зэлмэ said...

харамласандаа бишээ. би маралааг сайн ойлгож байна. би ч бас хамаагүй өдрийн тэмдэглэл маягаар бичих гэхээр бас болдоггүй хаачих гэхээр бас болдооггүй ацан шалаанд орчихоод байна.

Зэлмэ said...

урьд нь тэр харамлаад гэдэг бол маралааг зүгээр цаашлуулж байсан юм. хэхэ

iga said...

маниус адилхан асуудалтай болчихсон байдым байна л даа. Би бас блогоо хаачдымуу гэж бодоол байгаан, тэгсэнээ нэг өдөр нээх шаардлага гарна гэж бодохоор яг тэгээл орж гараад янз янз боллоо гэж амьтан хүн бодчино, яамаарчим дээ. Бас дээрээс нь халуурсан хадуурсан түүх бичмээр загатнаад байсан ч унших хүнийхээ цагийг хайрлах жишээтэй, иймэрхүү барьерт унаад, сүрхий амьтан шиг, хүмүүсийн өмнө бас л нэг дүрд тоглох болчоод байгаа ч юм шиг.
Гэхдээ Марлын хувьд, дээр нэг хүн соммент үлдээсэн байсан даа, зэрэглээг олж уншаад тэр оройжингоо аз жаргалтай болчихсон гээд ... хэн нэгний ертөнцөөс эрч хүч авна гэдэг, хүнд ийм холоос сэтгэлийн урам, зориг нэмнэ гэдэг аяаяаяа, тэр хүнийг асар ойлгож байгаа шд. Сүр дуулиан бололгүйхэн, нэг л өдөр нээгээд тавьчихаар хүмүүс бага багаар сенсацилахгүйгээр хүлээгээд авчихна даа. (сурсан хужаа аргаа зааж өглөө шүү гэсэн :D)

зЭрЭгЛэЭ said...

he he he. sursan hujaa zan gesen chin neex goyo sanagdchixlaa. Tegj baigaad Ingagiin zovlosnoor sur duulian bolgolgui neene gej bodoj baigaa.

Chariote said...

deed talyn 2-oo ta 2 2yulaa mundag bichdeg shuu.Jaahan booronhiilood helchihed 2yulang chini unshaad az jargaltai boldog shuu.