Friday, December 8, 2006

Аав ээжийгээ байнга санаастай

Намайг гэрт ирэхэд аав байсангүй...

Аавыгаа гэнэт бурханы орон руу явчихна гэж санасангүй явлаа.

Миний аав гэж дотроо хэлэх бурд нэг юм сэтгэлд огшоод ирэх шиг болдог юм.Говийхоныг эгэл гэх. Миний аав эгэлээс эгэл энгуй сэтгэлтэй хүн байсан сан. Онөө хэр энэ их сэтгэл нь намайг жиндэх цагт дулаалцуулах шиг, будрэх уед туших шиг, хайр халамж нь үргэлжилсээр байх ахуй. Яг л их говь шиг. Говийн хараа алдам тал шиг. Говийн нар шиг. Говьд, говийн наранд ээсэн бие өвөлдөө ч жинддэггүй гэдэг сэн. Аавын минь хайр энэрэл одоо ч намайг эвээж байдаг билээ. Аавыгаа амьд ахуйд цагт эрхийн дээдээр эрхэлж байж дээ. Тэр үед санаанд орж байгаагуй дурсамж одоо өдөр хоног өнгөрөх бүр улам л тодорч үе үе зурх урах шиг болж өвтгөнө.
Sun, 05 Feb 2006

Даанч богинохон зуны шөнө

Зуны адаг сарын өдрүүд- миний амьдралын хар өдрүүд. Ээж маань холын хол, миний үл мэдэх хязгаар руу явчихлаа. Дахиад ээжийнхээ хийсэн сүүтэй цайг амтархан амтархан уухгүй нь ээ. Ахиад ээжтэйгээ орчлон ертөнцийн элдэв юмсыг хүүрнэн гангар гунгар хийж гудамжаар сугадалцан алхаж, хааяа нэг тунирхан эрхэлж явахгүй нь ээ. Ээжийгээ сахиж суусан тэр сүүлчийн шөнө нээрээ ямар ч богинохон байв даа.

Даанч богинохон зуны шөнө

Үнсүүлж би амжив уу, яав
Үгий нь дуулж авав уу, яав
Эл хуль харанхуйн дунд
Эжийнхээ барааг зүүдэндээ харсан.
Нойтон сормостой санаашран бодолхийлж,
Нойр юугаа хулжааж өнгөрөөсөн
Зуны тэр богинохон шөнө
Зуур зуурхан бодогдоод байх юм аа.
Эхлээд, эжий минь наддаа харагдав уу яав,
Эсвэл, би эжийнхээ нүдэнд тусав уу, яав,
Осолгүй л эх үр, хаана юм учирч
Орон зай эзэгнэсэн баясалд автан,
Хөх ногоо хялхартал
Хөхүүн ахуйд сэтгэл гийсэн,
Даанч богинохон зуны шөнө
Дахин дахин бодогдоод байх юм аа.
Өрөөсөн хацар сэрүү даана.
Эжийдээ үнсүүлэх өнгөрснийх гэнэ.
Өвлийн жавар тас хайрна.
Эжийн түшиг харьсных гэнэ.
Буянт эжийнхээ хажууд хүн
Элэг хэчнээн тэнэгэр явдгийг бодон үүр шөнийн зүүдээ манаж явнаа.
Буруу зөвийг тунгааж хэлсэн үг нь
Сэтгэлд хэчнээн дулаан байдгийг санан, үе үехэн сормос нойтон явнаа.


С.Дашдооров
1992.7.29

1993.12.12

No comments: