... Галт тэрэгний яндан дуугарч одоо л нэг хөдлөх нь ээ, аян замын харгуй руу. Буцаад буугаад гүймээр байвч... Ургашлахаас ухрах гэж одоо даанч байхгүй. За ингээд нэгэн хайрын түүхийн сүүлийн хуудсанд цэг тавилаа. Үзгээ бариад ганц цэг тавих тэр зуур нүдэнд нулимс хурж, сэтгэлд харуусал төрж, зүрх зүсэн санаа алдсан юм шүү, гуниггүй залуу насны гурван жил минь. Цээж уран гарсан тэр санаа алдалтад хамаг үнэн хамт оршсон юм шүү, онгиргон халуун нас минь. Мянган жил энэ л чигээрээ тас тэврээд мансуурч суусаар энэ орчлонг орхих л юм шиг санаж явсан үе- омголон залуу насны дурсамж болон галт тэрэгний утаанд дарагдан алсарлаа, баяртай. Энгэрт чинь хорогдож, элгэнд чинь наалдаж эрхэлж жаргасан танхил насаа үлдээсэн юм шүү, хайрлаж яваарай.
Аяндаа мэнд л яваарай даа хонгор минь
Аашаа л битгий хувиргаарай даа үр минь ээ хө
Замдаа мэнд л яваарай даа хонгор минь
Зангаа л битгий хувиргаарай даа үр минь ээ хө
Гишүү мод нь гэрэлгүй шүү дээ хонгор минь
Гэнэтийн амраг л жаргалгүй шүү дээ үр минь ээ хө
Сэлбийг өгсөхөд сэрүүхэн шүү
Сэтгэл гэдэг чинь жолоогүй шүү дээ үр минь ээ хө
No comments:
Post a Comment