Зиаг, үүгээр Японд эрдмийн мөр хөөхөд хэрэг болох хэдэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөөс сонирхуулдаг юмуу гэж бодов. Зөндөө хөтөлбөр байдаг бололтой.
1. Ёкохамагийн их сургуульд сурах тэтгэлэгт хөтөлбөр. Дэлхийн банкны санхүүжилттэй дэд бүтцийн чиглэлээр сурах магистрын сургалт. Дэд бүтцийн хувьд зам харилцаа, холбоо технологи, аялал жуулчлал, цахилгаан эрчим хүч, ус, хог хаягдал гээд өргөн хүрээг хамрах боломжтой. Англи хэлээр сурна.
2. Бас л Ёкохамад сурах нэг тэтгэлэг. Олон улсын валютын сангийн тэтгэлэг тул дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь салбараас нь авах болно.
3. Мөн л Ёкохамад сурах нэг боломж. Гэхдээ төрийн бодлого, татварын асуудлаар сурах сонирхолтой хүмүүст хамаарна.
Дээрх сургалтын тэтгэлэт хөтөлбөрүүдийн тухайд 2007 оны хичээлийн жилд сурах өргөдөл хүлээн авах хугацаа даанч дуусчихсан байна. Гэхдээ 2008 онд сурахад хэрэг болох болвуу гэж бодов. Яахав, 2007 онд англи хэл, энээ тэрээгээ эмхэлж цэгцэлж байтал болох байх.
4. Энэ сонирхолтой тэтгэлэгт хөтөлбөр. Урт, богино хугацаагаар дадлага, судалгаа хийх боломжтой.
2 comments:
Tnx for info.
Post a Comment