Үнэн л байдаг байгаа даа. Сонин.мн дээрээс Монголын мэдээ сонины Буян хураах өдөр нийтлэлийг уншаад гайхаж бас инээд ч хүрэх шиг.
Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулсан зулын хорин тавны ёслолд Ерөнхий сайд М.Энхболд хүрэлцэн ирж зулын хорин тавны буян хураах үйл ажиллагаанд оролцжээ. Тэрбээр Богд Зонховын өмнө залсан зулыг мандаасны дараа хэлсэн үгэндээ “Жилд нэг удаа тохиодог өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг тэмдэглэн ёслол үйлдэж байна. Засгийн газар бурхaны шашныг өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүний нэг жишээ бол энэ сарын 12-нд Засгийн газар 294 тоот тогтоол гаргаж БНЭУ-д барьж байгаа монгол сүмийн барилгыг гүйцээхэд шаардлагатай 200 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ” гэжээ.
“Өөрийн оронд төдийгүй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулаад” байхдаа яахав дээ. Өөрийн улсын ядууралтай яаж тэмцэх вэ гэдэгт л анхаарлаа хандуулна биз. Бас юун өөр оронд очиж шашин түгээх ч завтай юм бэ. Шашин, төр хосолсон улс байгаа биш гэж эгдүүцэв. Үндсэн хуулиараа шашин, төрийг хооронд нь зааглаад заачихаад байхад засгийн газрын тэргүүн нь тэс хөндлөн юм яриад явна гэж баймааргүй юм. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэж заасан нь “түгээн дэлгэрүүлэх” гэсэн утгагүй л баймаар юм. Энэ нь бас буддын шашныг бусдаас илүү авч үзнэ ч гэсэн утгыг агуулаагүй дээ. Арай манай ерөнхий сайд ингэж хэлээгүй байх аа.
Би хувьдаа төр, шашин хоёр тусдаа байх ёстой гэж үздгийн. Нэн ялагуяа санхүүжилтийн хувьд төр ямар ч шашин байсан хандив туслалцаа, зээл, бүр ширхэг хадаас ч өгөхгүй байх ёстой гэсэн хатуу чанга байр суурьтай. Манайд төр, шашин хутгалдсан арга хэмжээ гарч байдаг (би үүнийг Үндсэн хууль зөрчиж байгаа явдал гэж үздэг болно). Жишээ нь манай төрийн өндөрлөгт байгаа хүмүүс энд тэнд барилгын шав тавихад лам нараар ном уншуулж, гандан хийд төдийгүй өөр гадаад улсад эх орон, ард түмнээ даатгаж мөргөл хийх (ТВ5-ын 11 дүгээр сарын 30 өдрийн Өнчин галууны цамхаг мэдээ), овоо сэлтийн тахилгад оролцож, уулын оройд гарч мөнх хөх тэнгэрийг баярлуулж, биднийхээ хийморийг сэргээх (нэгэн өндөр албан тушаалтны Хүйтний оргилд гарч ирээд өгсөн ярилцлага) зэрэг их буянтай ажил хийдэг билээ. Бурхан хэрэв албан тушаалын зиндаагаар хүний хүсэлтийг хүлээж авч шийддэг бол манай улс орон ч гарч өгөх байх даа гэж тухай бүр боддог билээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөл энэ талаар юу ч гэж боддогийн сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ мэдээг худлаа байгаасай гэж боджийндоо.
8 comments:
Хэ хэ. Маралаа манай дарга нар нөгөө "агаар унших" чадвар нь хэтийдчихсэн болохоор тэрхэн хооронд лам нарын агаарыг уншчихаад тэгж хэлмээр санагдаж хэл нь загатнасандаа хэлчээ байлгүй ээ. Түүнээс юу боллоо гэж дэмийрэх хүн биш :p
Би нөгөө айхтар санал асуулгаа дуусгаад дүнг нь гаргаад тавьчихсан байгаа шүү. Завандаа орж сонирхоорой. Чи 7-р байранд орсон. Баяр хүргье. Улам их хичээгээрэй.
Maralaa good luck :)
Maralaa ch shuurhai bichih yumaa. Ter suuliin "Heart_All I Wanna Do is Make Love to You" bol ih taalagdlaa. Yaagaad butsaagaad avchihsan yum be? hehehe :p
Gandantegchenlin XXK gej manai top 10 kompanii neg ni sdee. Iadarsan busdad tuslakhaas iluu businees khuusun, nigmiin idevkh 0, ios judaggui monk-uud ni uls turch narin "khar" zakhialgig khiideg archaagui garuud bilee.
Ug ni ch chinii bichij bgaa taalagdaj l bna. Burhan shashin uls tor 2 tusdaa baih eostoi. Harin ter sum barij bgaagiin huvid gevel ih olon yanziin ach holbogdol bgaa ym aa. bi daraa ni ter talaar neg bichnee. Sanhuujilt ni harin zasgiin gazraas garsan gej medeegui ym bna. Barij bgaa humuus ni gandangaas garch bgaa gej yarij bsan ym san.
Ogoo-d: Sum barij baigaag bi buruu geegui l dee. Sum suvarga xaana barix ni ene sedevt ogt xamaagui asuudal. Bi ch oroo burxanii shashing suseglej yavdag. Xarin sanxuujiltiin xuvid tor yamarvaa neg baidlaar orj boloxgui gej boddog yum. Medeenees uzexed Zasgiin gazar shiidverlelee gexeer ni shuud utgaar tegj oilgogdoxoor baina. Tiim bolxoor ene medee xudlaa baigaasai gej davtan davtan bichsen bolno. Tiim bolxoor metgelzvel toroos sumd (ali neg shashind) sanxuujilt ogox ni zov uu ugui gedeg deer l tovlormoor baina.
Yaya shuud l metgeltseh geed dairchih ym aa hehe. Bi ch barahgui l dee. Minii heleh geed bgaa sanaa ugaasaa chiniihtei ijil. Tor shashin 2 angid baih eostoi geed. Bi ter Bihart sum barij bgaa humuustei uulzaj baihad Gandangaas sanhuujij bgaa gej yarij bsan ym. Bodvol Gandan toroos mongo guigaad teriigee iish ni hiigee biz. Yaduusiigaa barahgui baij gadaadad sum barilaa gedeg bol utgagui asuudal. Yaduustaigaa nozoldood l baival hezee ch uragshaagaa yavahgui. Harin ch ene sumiig barisnaaraa olon ulsiin hemjeend or darsnaas arai ner hundtei ajil ym l daa. yalanguya baruuniinhan buddhism id sonirhoj bgaa odiid bol. Gehdee ene bol minii l bodol shu. Margaj metgeltsehed ugiin bayalag arai hurehgui baih. hehe
Post a Comment